2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/03113

 

 

 

 

 

 

 

2025 04 14

191/ШШ2025/03113

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд 2******* регистрийн дугаартай,  тоотод оршин байрлах Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоотод оршин суух, Б******* овогт Г******* О*******д холбогдох,

60,988,270.62 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Hэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ариг банк ХХК нь зээлдэгч Г.О*******тай 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 2104017881 дугаар зээл болон барьцааны гэрээ байгуулан 43,000,000 /Дөчин гурван сая төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй олгож зээлдэгчийн Ариг банк дахь 2104017880 тоот харилцах дансанд шилжүүлсэн. Талууд зээл, зээлийн хүү төлөх хуваарийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 24 сарын хугацаанд сар бүр тэнцүү дүнгээр 2,260,228.39 /Хоёр сая хоёр зуун жаран мянга хоёр зуун хорин найман төгрөг гучин есөн мөнгө/ төгрөгөөр төлөхөөр тохиролцож хавсралтаар баталсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүйд удаа дараа зээлийн төлбөр төлөх мэдэгдэл огч байсан боловч зээлийн төлбөр төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дуусаж зээлдэгчээс тэздийн төлбөр төлөхийг шаардахад зээлж авсан монгое ворийн ажиллаж байсан "Шинэ үе констракшн" ХХК-нд өгсөн тул зээлийн төлбөрийг компани хариуцан төлөх ёстой гэсэн. Банкны зүгээс Шинэ үе констракши ХХК-ийн төлөөлөлтэй холбогдож тээлийн төлбөр төлөх эсэх талаар тодруулахад компани төлөх ёстой нь үнэн удахгүй толно хугацаа өгөөч гэж удаа дараа хойшлуулсаар өнөөдрийг хүртэл төлбөр толоогүй байна. Зээлдэгч нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу Үндсэн тээл 36,964,833.12 /Гучин зургаан сая есөн зуун жаран дорвон мянга найман зуун гучин гурван төгрөг арван хоёр мөнгө төгрөг, Зээлийн үндсэн хүү 21,388,730.27 /Хорин нэгэн сая гурван зуун наян найман мянга долоон зуун гучин төгрөг хорин долоон мөнгө төгрөг, Нэмэгдүүлсэн xγγ 2,634,707.23 /Хоёр сая зургаан зуун гучин дөрвөн мянга долоон зуун долоон төгрөг хорин гурван мөнгө/ төгрөг, Нийт 60,988,270.62 /Жаран сая ссон зуун наян найман мянга хоёр зуун далан төгрөг жаран хоёр мөнгө/ тогрогийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний 1.9, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 60,988,270.62 /Жаран сая есон зуун наян найман мянга хоёр зуун далан төгрөг жаран хоёр монго/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэлийн үнийн дүнд 462,892 /Дөрвөн зуун жаран хоёр мянга найман зуун ерэн хоёр/ төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад 70,200 /Далан мянга хоёр зуу/ төгрөг, Нийт 533,092 Таван зуун гучин гурван мянга ерэн хоёр/ төгрөг төлсөн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ариг банк ХХК нь хариуцагч Г.О*******д холбогдуулан 60,988,270.62 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 60,988,270.62 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 57.96 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Г.О******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ариг банк ХХК нь хариуцагч Г.О*******д холбогдуулан 60,988,270.62 төгрөг гаргуулах,  тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 57.96 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хариуцагч Г.О*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533,092 төгрөгийн 266,546 төгрөгийг улсын орлогоос, 266,546 төгрөгийг хариуцагч Г.О*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ариг банк ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.О******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ