Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/39

 

 

 

 

 

      

 

    2024          06           19                                       2024/ДШМ/39

 

 

 

Б.Уд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  шүүх хуралдаанд;

прокурор: Б.Дашням,

шүүгдэгч Б.У ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Норжинлхам нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолтой, Б.Уд холбогдох 2319004060117 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэлд үндэслэн, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

* төрсөн, * настай, *, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Дорноговь аймгийн * тоотод оршин суух,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Б.У .

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.У  17 нас 08 сар 13 хоногтой байхдаа согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 30-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн орчимд насанд хүрээгүй Г.Мг шалтаг шалтгаангүйгээр нүүр, толгой, хэвлий, бөгс, хөл хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, доод уруулын дотор салстын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

3.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас шүүгдэгч Б.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: ...шүүгдэгч Ц овогт Б.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох байдлаар тогтоож, шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж,

 

шүүгдэгч Б.Уд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

5.Прокурор Б.Дашням бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна..." гэж заасан ба мөн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад "... Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна..." гэж заасан бөгөөд шүүхээс гагцхүү хэргийн оролцогч нарын санал, хүсэлтийг үндэслэн насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой.

Шүүгдэгч Б.У үйлдсэн гэмт хэргийн хохирогч Г.М насанд хүрээгүй, анхан шатны шүүх талуудын санал хүсэлтийг аваагүй,  хуралдааныг хаалттай явуулахыг нээлттэй явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Түүнчлэн Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн.

Гэтэл шүүх хуралдааны ТЭ/167/2024/ШЦТ/95 дугаартай тэмдэглэл нь шүүх хуралдаанаас өмнөх огноотой буюу 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн огноотой, хэргийн дугаарыг 2019004060117 гэж буруу бичсэн.

Мөн улсын яллагч Б.Ариунтөр гэж бичсэн бөгөөд тус хэрэгт хяналтын прокурор Б.Дашням нь оролцсон ба шүүх хуралдаан даргалагч нь "...улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням..." гэж танилцуулсан байхад тэмдэглэлд улсын яллагчийн нэрийг зөрүүтэй бичсэн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эсэргүүцлийг хангаж, шийдвэрлэлээ. 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  журам болон хавтас хэрэгт цугларсан, нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж, хэргийн бүх ажиллагааг хянавал:

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас шүүгдэгч шүүгдэгч Б.У 17 настай, согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 30-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн орчимд насанд хүрээгүй Г.Мг шалтаг шалтгаангүйгээр нүүр, толгой, хэвлий, бөгс, хөл хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, доод уруулын дотор салстын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэхдээ шүүх хуралдааныг нээлттэй явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

2.Шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хууль, хуулийн заалтыг чанд сахих нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг” хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааныг хаалттай явуулна гэж хуульчилжээ.

Гэтэл насан хүрээгүй, 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, хохирогч Г.М/1хх101/-д холбогдох шүүх хуралдааныг товлон зарлах шүүгчийн захирамжид “хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нээлттэй” хийхээр тогтоож, шүүх хуралдааныг нээлттэй хийсэн нь тус тус хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцээгүй, зөрчсөн байна.

 Хэдийгээр хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолын огноо болон дугаар нь хоорондоо зөрүүгүй байх боловч прокурорт танилцуулсан шүүх хуралдааны тэмдэглэлийн огноо 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр, дугаар ТЭ/167/2024/ШЦТ/95 гэж, мөн шүүх хуралдаанд оролцсон прокурорын нэрийг Б.Ариунтөр гэж  тэмдэглэгджээ.

Эдгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэг зөрүүтэй гэсэнд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийг зөрчсөн гэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон учир шүүгдэгчийн холбогдсон хэрэг, түүнд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.  

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүгдэгч Б.У хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

Н.БОЛОРМАА

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД О.ОДНЯМЯЯ

 

Н.БОЛОРМАА