| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/02604/И |
| Дугаар | 191/ШШ2025/02882 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/02882
2025 04 07 191/ШШ2025/02882
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай,байранд оршин байрлах Хасбанк ХК-ийн хүсэлттэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* овогт Н******* М******* эрэн сурвалжлуулах, хаягийг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: А******* овогтой Д******* нь "Дарь финанс ББСБ" ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 15-ны олор 31'2120291х тоот Зээлийн гэрээ байгуулж 1,399,900 / нэг сая гурван зуун ерэн есон мянга есон зуу / тогрогийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар хэлийг авсан болно. Зээлдэгч нь "Дарь финанс ББСБ"-аас олгосон зээлээр galaxy tab s6 lite 10,4 цагаан загварын таб худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн толбор толох үүргээ биелүүлэхгүй "Дарь финанс ББСБ-г хохироож байсан тул "Дарь финанс ББСБ" ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05-р сарын 27-ны өдрийн 181/11132024/11031 дугаар шүүгчийн захирамжаар зээлдэгч нь зээл авахдаа оршин сууж байсан тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Иймд зээлдэгчийн хаягийг тодруулсны дараа энэхүү зээлийн маргаан шийдвэрлэгдэх болсон тул Адъяадорж овогтой Д*******-г /РД:ВЮ93070908/ эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгуулагад үүрэг болгож өгнө үү. Та илгээсэн Н.М******* нь ХасБанктай 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1060049882 дугаартай зээлийн гэрээ байгуулж 11,500,000 /арван нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэйгээр өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд гэрээний үүргээ гүйцэтгүүлэхээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2025/00235 захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Дээрх байдлаар хариуцагчаар оролцвол зохих Н.М*******ын оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, хаягыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Хасбанк ХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* овогт Н******* М******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.
Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******1 регистрийн дугаартай Н******* М*******д холбогдуулан гэрээний үүрэгт мөнгөн төлбөр гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00235 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар *******1 регистрийн дугаартай Н******* М******* нь -бтоот хаяг бүртгэлтэй боловч оршин суудаггүйн улмаас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Н******* М*******ын хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч Хасбанк ХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Н******* М******* нь тоотод оршин сууж байсныг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Б******* овогт Н******* М******* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Н******* М******* эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Хасбанк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б //-т мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ