| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01577/И |
| Дугаар | 312/ШШ2025/01191 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 312/ШШ2025/01191
2025 06 23 312/ШШ2025/01191
Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8-р хороо, *******ын талбай-2, *******, 8-р давхарт байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, Ундаргын ******* тоотод оршин суух, ******* овогт Нарангэрэлийн Одонтуяа /РД:/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 1,237,700.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч Н.Одонтуяа нь ******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тоот гэрээний дагуу Samsung A54 128GB маркийн гар утсыг нийт 1,238,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1,237,700.96 төгрөгийг хариуцагч Н.Одонтуяагаас гаргуулах... гэжээ.
Хариуцагч Н.Одонтуяа нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Н.Одонтуяа нь ******* ББСБ-аас авсан лизинг болох 1,753,645.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би одоогоор ажилгүй, түр хугацаанд гэртээ байгаа тул тус зээлийн үлдэгдэл мөнгийг 5 сарын хугацаанд сар бүр 350,000 төгрөг төлөхөөр хүсэлт гаргаж байна. Хүсэлтийг минь хүлээн авна уу. 04 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 05 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 06 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 07 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 08 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Н.Одонтуяаын шүүхэд гаргасан тайлбартай танилцсан бөгөөд хугацаа болон сард төлөх дүнг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.Одонтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,448,000 төгрөг, хүү 254,704.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,940.92 төгрөг, нийт 1,753,645.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Одонтуяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,753,645.48 төгрөгийг 05 сарын хугацаанд буюу 04 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 05 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 06 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 07 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 08 сарын 30-ны өдөр 350,730 төгрөгөөр төлж барагдуулах талаар тайлбараа шүүхэд ирүүлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар нь хүлээн зөвшөөрч зохигч эвлэрсэн бөгөөд энэ нь иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,008 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Одонтуяааас 21,504 төгрөгийг, төрийн сангаас 21,504 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,753,645.48 төгрөгийг хариуцагч Н.Одонтуяа нь 05 сарын хугацаанд буюу 04 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 05 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 06 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 07 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 08 сарын 30-ны өдөр 350,730 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигч эвлэрсэн тул зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,008 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Одонтуяагаас 21,504 төгрөгийг, төрийн сангаас 21,504 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ