Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 312/ШШ2025/01187

 

 

 

 

2025 06 20 312/ШШ2025/01187

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, ******* тоотод оршин суух хаягтай, *******ийн ******* /РД:*******, утас:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал баг 7а хороолол ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ын ******* /РД:, утас:/-д холбогдох

 

1,770,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* овогтой ******* миний бие Ганхүү овогтой *******д 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөгийг итгэж барьцаагүйгээр дансанд нь шилжүүлсэн. Г.******* нь итгэж өгсөн мөнгийг өгөхгүй 2 сар боллоо. Ийм учир миний мөнгийг Г.Эрэнэсайханаас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.******* нь В.*******ы нэхэмжилсэн 1,770,000 төгрөгийг төлж барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,770,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч В.*******ы нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 1,770,000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,870 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 22,435 төгрөгийг, төрийн сангаас 22,435 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч В.*******ы нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 1,770,000 төгрөгийг хариуцагч Г.******* нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,870 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 22,435 төгрөгийг, төрийн сангаас 22,435 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч В.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ