| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01502/И |
| Дугаар | 312/ШШ2025/01184 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 312/ШШ2025/01184
2025 06 20 312/ШШ2025/01184
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, 18-р хороо, *******, *******, *******, ******* барилга, 9 давхрын 902 тоотод байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг ******* тоотод оршин суух, овогт ын /РД:, утас:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 6,419,448.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч С. нь 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу дугаартай зээл 371 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал дугаартай зээлд үндсэн зээлийн үлдэгдэл 4,568,717.98 төгрөг, зээлийн хүү 1,754,768.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 75,961.73 төгрөг нийт 6,399,448.30 төгрөг. Таван Богд Финанс ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч С. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч С. нь одоог хүртэл зээлийн төлбөрийг төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан 435838 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-82998 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,568,717.98 төгрөг, зээлийн хүү 1,754,768.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,961.73 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг, нийт 6,419,448.30 төгрөгийн төлбөрийг хариуцагч С.аас гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч С. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие овогтой нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 6,419,448.3 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.д холбогдуулан зээлийн үндсэн төлбөрт 4,568,717.98 төгрөг, зээлийн хүү 1,754,768.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,961.73 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг, нийт 6,419,448.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч С. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үндсэн төлбөрт 4,568,717.98 төгрөг, зээлийн хүү 1,754,768.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,961.73 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг, нийт 6,419,448.30 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,661 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 58,830.5 төгрөгийг, төрийн сангаас 58,830.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үндсэн төлбөрт 4,568,717.98 төгрөг, зээлийн хүү 1,754,768.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,961.73 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг, нийт 6,419,448.30 төгрөгийг хариуцагч С. нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,661 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.аас 58,830.5 төгрөгийг, төрийн сангаас 58,830.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ