Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 312/ШШ2025/01181

 

 

 

 

 

 

2025       06         20                                           312/ШШ2025/01181

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

Биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******од оршин суух, ******* овогт *******ын /РД:, утас /-т холбогдох

 

“4,600,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нотариатаар гэрчилсэн зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч 4,000,000 төгрөг болон өдөрт 3 хувийн хүүг хариуцагчаар төлүүлэх тухай. 2025 оны 06 дугаар сарын 12-нд той нотариатаар гэрээ байгуулсан. Гэрээнд заасан хугацаандаа мөнгөө бүрэн төлж барагдуулах ёстой байсан ч уг мөнгийг хугацаанд нь эргүүлэн төлөөгүй, хэд хэдэн удаа хариуцагчид хугацаа өгч, мессеж харилцаагаар шаардсан. Хариуцагч нь ямар нэгэн шийдвэртэй алхам аваагүй, мөн мессеж зурвасанд хариу бичихгүй, утсаа авахгүй зээлийг төлөхөөс зайлсхийж алга болсон тул шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрсэн...” гэжээ.

 

Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие ******* овогтой ******* нь 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б.од 4,600,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь  мөнгөө төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ  нь:

 

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.од холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 4,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.*******ын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 4,600,000 төгрөгийг хариуцагч Б. нь төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 44,275 төгрөгийг, хариуцагчаас 44,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  

1. Нэхэмжлэгч О.*******ын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 4,600,000 төгрөгийг хариуцагч Б. нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 44,275 төгрөгийг, хариуцагч Б.оос 44,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ