| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01410/И |
| Дугаар | 312/ШШ2025/01128 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 312/ШШ2025/01128
2025 06 18 312/ШШ2025/01128
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1-р хороо, ******* цогцолбор, ******* ХХК /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ын ******* /РД:*******7, утас:/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэг 1,087,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Э.******* нь *******-тай 2023 оны 01 сарын 25-ны өдөр дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Э.******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 01 сарын 25-ны өдөр 560,000 төгрөгийг сарын 3,0%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. *******-ын зүгээс Э.*******эс зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 04 сарын 09-ний өдрийн байдлаар Э.Намуун-Эрдэний үндсэн зээлийн үлдэгдэл 560,000 төгрөг, 2023 оны 01 сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 сарын 09-ний өдрийг хүртэлх 774 хоногийн зээлийн хүү 442,770 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,030 төгрөп нийт 1,087,800 төгрөг байна. Э.******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ******* ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,087,800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно... гэжээ.
Хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* ХХК-ийн 1,087,800 төгрөгийг зээлж авсан. Уг 1,087,800 төгрөгийг төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 560,000 төгрөг, зээлийн хүү 442,770 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,030 төгрөг, нийт 1,087,800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 560,000 төгрөг, зээлийн хүү 442,770 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,030 төгрөг, нийт 1,087,800 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,657 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 15,328.5 төгрөгийг, төрийн сангаас 15,328.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 560,000 төгрөг, зээлийн хүү 442,770 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,030 төгрөг, нийт 1,087,800 төгрөгийг хариуцагч Э.******* нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,657 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******эс 15,328.5 төгрөгийг, төрийн сангаас 15,328.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ