| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/10222/И |
| Дугаар | 184/ШШ2024/06318 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/06318
2024 12 13 184/ШШ2024/06318
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***,
Хариуцагч: *** нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,848,866 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "*******" ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *******, ******* нар нь "*******" ХК-тай 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 109035599 дугаартай зээлийн гэрээ байгуулан 9,800,000 төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн хугацааг 6 сараар сунгаж дансны дугаарыг 1090041161 болгон өөрчилсөн. Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 867 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 2,848,866 төгрөгийг *******, ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,848,866 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 712,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 712,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 712,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 712,866 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "*******" ХК нь *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 2,848,866 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 712,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 712,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 712,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 712,866 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. "*******" ХК-ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,848,866 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 712,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 712,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 712,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 712,866 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******, ******* нараас 30,266 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,532 төгрөгөөс 30,266 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан "*******" ХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч *******, ******* нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***