Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 312/ШШ2025/01116

 

                                                                                                                                                                                                                                                                                                                            

 

 

2025         06          16                                            312/ШШ2025/01116

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                     зөвшөөрснийг баталж, хэргийг

                                         хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1-р хороо, *******, ******* цогцолборт байрлах, *******” ХХК /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******гийн *******н /РД:, утас:/-д холбогдох

 

үндсэн зээл 764,337 төгрөг, зээлийн хүү 533,441 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 100,011 төгрөг, нийт 1,397,789 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ц.*******н нь “*******” ХХК-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсэн ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ц.*******н нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 11 удаагийн хүсэлтээр 770,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессэж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөр Ц.Баяржавхангийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 764,337 төгрөг, зээлийн хүү 533,441 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 100,011 төгрөг, нийт 1,397,789 төгрөг байна...” гэжээ.

 

Хариуцагч Ц.*******н нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие ******* овогто *******н нь *******-ийн 1,397,789 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч *******” ХХК нь хариуцагч Ц.*******нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 764,337 төгрөг, зээлийн хүү 533,441 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 100,011 төгрөг, нийт 1,397,789 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Номин-Эрдэнэ нь нэхэмжлэгч *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 764,337 төгрөг, зээлийн хүү 533,441 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 100,011 төгрөг, нийт 1,397,789 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,315 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 18,657.5 төгрөгийг, төрийн сангаас 18,657.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 764,337 төгрөг, зээлийн хүү 533,441 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 100,011 төгрөг, нийт 1,397,789 төгрөгийг хариуцагч Ц.*******н нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,315 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******нгаас 18,657.5 төгрөгийг, төрийн сангаас 18,657.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.НАРМАНДАХ