| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01304/И |
| Дугаар | 312/ШШ2025/01107 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 312/ШШ2025/01107
2025 06 13 312/ШШ2025/01107
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, ******* оффис 7 давхарт байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Жаргалант сум, ******* тоотод оршин суух хаягтай, *******гийн ******* /РД:*******/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 398,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.******* нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2024 оны 08 сарын 09-ны өдрийн 220411-186002 дугаартай 250,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 6% хүүтэй 21 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Д.******* нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаадараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 248 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2025 оны 04 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар 398,380 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч Д.*******оос мөнгөн хөрөнгө гаргуулж, ******* ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 398,380 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 398,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 398,380 төгрөгийг хариуцагч Д.******* нь төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,601 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 6,300.5 төгрөгийг, хариуцагчаас 6,300.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 398,380 төгрөгийг хариуцагч Д.******* нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,601 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 6,300.5 төгрөгийг, хариуцагч Д.*******оос 6,300.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ