Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 312/ШШ2025/01097

 

 

 

 

 

 

 

2025 06 12 312/ШШ2025/01097

 

Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-г Mettle town 40 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******, утас *******7/, ******* овогт *******гийн ******* /РД:*******, утас / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум тоотод оршин суух, овогт гийн /РД:, утас /-д холбогдох

 

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11-г Mettle town 40 тоот хаягтай, 68м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Д.*******, Д.******* нарын нэр дээр гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтийг харгалзан нэхэмжлэгчийн өмгөөлөгч С., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.*******, Д.******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.*******, Д.Аптансүх бид иргэн О.тай 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 11-г хэсэгт байрлах Mettle town 40 тоот, 68 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,800,000 төгрөг буюу нийт 122,400,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Бид байрны төлбөрт нийт 99,250,000 төгрөг дансаар шилжүүлж, 3,794,000 төгрөгийг бэлнээр өгсөн байна. Тухайн цаг үед улс орныг хамарсан Ковид цар тахал гарч санхүүгийн хүндрэлд орсны улмаас төлбөрийг хугацаандаа хийж дуусгаагүй бөгөөд 2022 онд тооцоо нийлж үлдэгдэл төлбөрөө хийгээд гэрчилгээг гаргуулж авъя гэж хэд хэдэн удаа ярилцсан боловч уулзалдахгүй байсан. Мөн тус байрны өмчлөх эрх, газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой маргаан гарч байрны оршин суугчид маргаантай байгаа тухай мэдсэн. О.тай уулзах гэхээр завгүй, ажилтай байна, гэх зэргээр хойшлуулсаар байсан. Үлдэгдэл төлбөрөө хийх гэтэл Төрийн банкны зүгээс тухайн ирж уулзан О.ын дансанд ямар нэгэн төлбөр, мөнгө шилжүүлэхгүй байхыг сануулсан. Гэтэл 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр О.аас байрыг чөлөөлж өгөхийг хүссэн мэдэгдэл ирсэн учраас 2023 оны 07 дугаар сарын 31- ний өдөр Д.*******ийн эхнэр Б.Баасансүрэнгийн данснаас түүний Голомт банкны тоот дансанд 35,000,000 төгрөг шилжүүлж, Бидний хувьд үлдэгдэл төлбөрөө төлөөд гэрчилгээгээ авъя гэж маш олон удаа хандсан ч 2023 оны 09 дүгээр сард байрны гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлсэн боловч шүүх хуралтай байна гэсэн хариу өгөөд сүүлдээ бүр утсаа ч авахгүй холбоо барихгүй өнөөг хүрсэн. Төрийн банкны ажилтан хэд хэдэн удаа манай байрны оршин суугчидтай уулзалт хийсэн. Энэ уулзалтаар О.ын төлөөлөгч гэх хүн бидныг байрны түрээс төлөхийг шаардаж, иргэд маш их бухимдалтай байдлаар хүлээж авсан ба уулзалт ерөнхийдөө хэруул болоод дууссан ба сүүлд айл болгонтой уулзаж байсан. Ийм учраас болгоомжилж үлдэгдэл төлбөрөө дансанд нь хийж чадахгүй байсан. Иймд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11-г Mettle town 40 тоот хаягтай, 68м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Д.*******, Д.******* нарын нэр дээр гаргуулахыг даалгаж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд: ...Бид ярилцаад эвлэрч бичгээр гэрээгээ байгуулсан... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд: ...Нэхэмжлэгчтэй бид ярилцаад эвлэрч эвлэрлийн гэрээг байгуулсан тул зохигчийн эвлэрснийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, түүний өмгөөлөгч М., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., М. нар нь эвлэрч, бичгээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээндээ: гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.*******, Д.******* нар нь хариуцагч О.д холбогдуулан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11-г Mettle town 40 тоот хаягтай, 68м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Д.*******, Д.******* нарын нэр дээр гаргуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Хэрэг хэлэлцэж эхлэх явцад

зохигч эвлэрч бичгээр гэрээ байгуулсан тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч эвлэрсэн тул зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******, Д.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.аас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******, Д.******* нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ