Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/40

 

   

 

 

 

  

   

 2024          06            19                                     2024/ДШМ/40

 

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор: Г.Ганцэцэг /цахимаар зайнаас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа /цахимаар зайнаас/,

Шүүгдэгч Б.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолтой, Б.Бд холбогдох 2320000000117 дугаартай эрүүгийн хэргийг, прокурорын эсэргүүцэлд үндэслэн, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

* төрсөн, * настай, халх, *, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт, Улаанбаатар хот * тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 1409 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ш овогт Б.Б ,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Б  нь 2.1.Цахим хэрэгсэл ашиглан Дарханы зарын фейсбүүк группэд "Заяа" гэх хаягаас "үхрийн борц зарна" гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон З.Ц би ачааг чинь унаанд тавьсан, мөнгөө одоо хий гэж хуурч, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны 5168422142 дугаарын дансаар 450,000 төгрөгийг,

 

2.2.Цахим хэрэгсэл ашиглан Дарханы зарын фейсбүүк группэд "Заяа" гэх хаягаас "үхрийн борц зарна" гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Ө.У би ачааг чинь унаанд тавьсан, мөнгөө одоо хий гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны 5168422142 дугаарын дансаар 100,000 төгрөгийг,

2.3."Заяа" нэртэй фейсбүүк цахим хуудсанд "борц зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Н.Ш борцны захиалга авч, 55-75 ОРО, 99314690 утасны дугаартай жолоочид өгсөн гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны 5168422142 дугаарын дансаар 45,000 төгрөгийг,

2.4."Заяа" нэртэй фейсбүүк цахим хуудсанд "борц зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон М.М борцны захиалга авч, 55-75 ОРО, 99314690 утасны дугаартай машины жолоочид өгсөн гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны 5168422142 дугаарын дансаар 35,000 төгрөгийг,

2.5.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "борц зарна" гэсэн хуурамч зар байршуулан, П.Т борцны захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн Хаан банкны 5168422142 дугаарын дансаар 135,000 төгрөгийг,

2.6.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "борц зарна" гэсэн хуурамч зар байршуулан, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо хилчин 85-15 тоотод байсан Ү.А борцны захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн Хаан банкны 5168422142 дугаарын дансаар 67,500 төгрөгийг,

2.7."Сондор Үүлэнгийн ээж" нэртэй фейсбүүк цахим хуудсанд "гутал захиалгаар хийнэ" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон А.А нэхмэл гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкны 5169981880 дугаарын дансаар 30,000 төгрөгийг,

2.8."Энэрэл эрхэмийн ээж" гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутлын зураг байршуулж, захиалсан хүн нь аваагүй учир зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Г.Н захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны 5169811727 дугаарын дансаар 95,000 төгрөгийг,

2.9.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал захиалгаар хийж өгнө" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байсан Б.О гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Хаан банкны 5169811727 дугаарын дансаар 50,000 төгрөгийг,

2.10.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин сууж байсан Н.О гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны 5168895685 дугаарын дансаар 50,000 төгрөгийг

2.11.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо цахлайн 17-1 тоотод оршин сууж байсан Б.С гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Хаан банкны 5169811727 дугаарын дансаар 60,000 төгрөгийг,

2.12."Энэрэл Эрхэмийн ээж" гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "биеийн тамирын хослол, даашинз зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Т.А биеийн тамирын хослол, даашинзны захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны 5169811727 дугаарын дансаар 145,000 төгрөгийг,

2.13.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал захиалгаар хийнэ" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 69 айлын 6-65 тоотод байрлах гэртээ байсан Э.Б гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өөрийн Хаан банкны 5169811727 дугаарын дансаар 60,000 төгрөгийг,

2.14.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал хийнэ" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Д.Б гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өөрийн Хаан банкны 5169811727 дугаарын дансаар 100,000 төгрөгийг,

2.15.фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Э.Х захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны 5169811727 дугаарын дансаар 60,000 төгрөгийг,

2.16."Нарантуул" гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "майхан зарна" гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Э.Н майхан задлаад хийж байгаа бичлэг болон Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу явдаг автобусны зургийг даран, жолоочийнх нь утасны дугаарыг явуулан, тухайн утасны дугаараар 2 майхан хүлээгээд авсан гэж яриулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хаан банкны 5169811727 дугаарын дансаар 400,000 төгрөгийг,

2.17."Нямжав Болормаа" гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "Бүх бараа бөөний үнээр" гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Д.А Ховд Жаргалант сум гээд автобус мөн үү гээд тээшинд юм хийж байгаа хүний зураг явуулаад захиалсан майхныг 70-09 ХОY гэсэн автобусанд тавьчихлаа гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны 5169811727 дугаарын дансаар 200,000 төгрөгийг,

2.18."Нямжав Болормаа" гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "хямд бараа бууж байна" гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон С.А захиалсан майхныг Ховд аймгийн автобусанд тавилаа гээд автобусны зураг явуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны 5169811727 дугаарын дансаар 200,000 төгрөгийг,

2.19.Цахим хэрэгсэл ашиглан "Нямжав Болормаа" гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "майхан зарна" гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Ц.М Орхон аймаг руу явдаг 06-06 УНЦ дугаарын автобусны зураг явуулаад майхныг чинь тавьсан гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкны 5169811727 дугаарын дансаар 200,000 төгрөгийг,

2.20.Цахим хэрэгсэл ашиглан, Нямжав Болормаа гэх фейсбүүк цахим хуудсанд "6-7 хүний майхан зарна" гэсэн хуурамч зар байршуулан, Багануур дүүргийн 5 дугаар хороо Их гүн хэсгийн 15-8 тоотод оршин сууж байсан Б.Б майхны захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өөрийн Хаан банкны 5169981880 дугаарын дансаар 200,000 төгрөгийг,

2.21.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "дээл зарна" гэсэн хуурамч зар байршуулан, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт оршин сууж байсан Н.О дээл зарах захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрийн Хаан банкны 5169981880 дугаарын дансаар 150,000 төгрөгийг,

 2.22.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "хувцас оёно" гэсэн хуурамч зар байршуулан, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин сууж байсан Б.О хувцас оёх захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрийн Хаан банкны 5169981880 дугаарын дансаар 50,000 төгрөгийг,

2.23."Нямжав Болормаа" нэртэй фейсбүүк цахим хуудсанд "майхан зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Э.Э майхны захиалга авч, 66-34 УБА, 94274634 утасны дугаартай машины жолоочид өгсөн гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны 5169981880 дугаарын дансаар 200,000 төгрөгийг,

2.24."Энэрэл эрхэмийн ээж" гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Ш.Д захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкны 5169981880 дугаарын дансаар 100,000 төгрөгийг,

2.25."Заяа" нэртэй фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал хямд зарна"  гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Т.С эсгий гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд хуурамч зар оруулж, 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкны 5169981880 дугаарын дансаар 50,000 төгрөгийг,

2.26."Энхрийлэнгийн ээж" гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Д.А захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны 5169981880 дугаарын дансаар 60,000 төгрөгийг,

2.27.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "майхан зарна" гэсэн хуурамч зар байршуулан, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар Хороо 165-23 тоотод байсан Б.С майхны захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өөрийн Хаан банкны 5169811880 дугаарын дансаар 155,000 төгрөгийг,

2.28.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулан, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байсан Т.С гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өөрийн Хаан банкны 5169981880 дугаарын дансаар 100,000 төгрөгийг,

2.29.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Ч.Б гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны 5169981880 дугаарын дансаар 125,000 төгрөгийг,

2.30."Энэрэл эрхэмийн ээж" нэртэй фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал захиалгаар хийнэ" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Х.П эсгий гутлын захиалга авч, Орхон аймгийн автобусанд тавьсан гэж фейсбүүк чатаар автобусны зураг явуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5169981880 дугаарын дансаар 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 125,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 125,000 төгрөг, нийт 250,000 төгрөгийг,

2.31.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулан, Н.Б эсгий гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Хаан банкны 5169981880 дугаарын дансаар 50,000 төгрөгийг,

2.32.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулан, Улаанбаатар хотод оршин сууж байсан Ц.Б эсгий гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны 5169981880 дугаарын дансаар 50.000 төгрөгийг,

2.33.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулан, Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан Б.Х эсгий гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрийн Хаан банкны 5169981880 дугаарын дансаар 35,000 төгрөгийг,

2.34."Сондор Үүлэнгийн ээж" нэртэй фейсбүүк цахим хуудсанд "гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Э.С сүлжмэл гутлын захиалга авч, хөдөө орон нутгийн унаанд тавьж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хаан банкны 5169981880 дугаарын дансаар 50,000 төгрөгийг,

2.35.цахим хэрэгсэл ашиглан, "Сондор Үүлэнгийн ээж" нэртэй фейсбүүк цахим хуудсанд "гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Ч.Ж сүлжмэл гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 07 дугаар сарын 31- ний өдөр Хаан банкны 5169981880 дугаарын дансаар 60,000 төгрөгийг,

2.36."Сондор Үүлэнгийн ээж" нэртэй фейсбүүк цахим хуудсанд "цагаан өнгийн сүлжмэл гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон С.Э гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкны 5169981880 дугаарын дансаар 30,000 төгрөгийг,

2.37."Сондор Үүлэн ээж" гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "нэхмэл гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Ч.Б гутал, хантааз байгаа мэтээр захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5169981880 дугаарын дансаар 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 50,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 25,000 төгрөг, нийт 75,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан аргыг байнга үйлдэж, түүнээс олсон 4,272,500 төгрөгийг амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.                                               

3.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганцэцэгээс шүүгдэгч Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр  сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

шүүгдэгч Ш овогт Б.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б гийн цагдан хоригдсон 169 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,

хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Г.Ганцэцэг эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...шүүгдэгч Билгүүнзаяагийн 3 сарын хугацаанд залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байдлыг шүүх Билгүүнзаяагийн үйлдсэн гэмт хэргийн үйлдэл харьцангуй удаан хугацаанд үйлдэгдсэн гэж үзэхээргүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тухайн гэмт хэргийн үргэлжлэх цаг хугацаа нь бол 2023 оны 4 сарын 28-аас 8 сарын 3-нийг хүртэлх хүртэл 97 хоногийн хугацаагаар үргэлжилсэн. Олсон хууль бус орлого нь түүний амьдралын гол эх үүсвэр болсон энэ үндэслэлүүд хэрэгт тогтоогдсон байгаа учраас энэ дүгнэлт тохироогүй юм. Үүнээс гадна гэмт хэргийн улмаас бусдад 4,272,500 төгрөгийн хохирол учруулсныг шүүх гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл гэж тодорхойгүй зүйлээр тайлбарлаж, хохирлын их, бага хэмжээний талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж ойлгомжгүй буюу тодорхойгүй байдлаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна, шүүхийн шийдвэр, хууль зүйн дүгнэлт ойлгомжгүй, тодорхойгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учир анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

6.Шүүгдэгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, түрээсийн мөнгөө олох гээд буруу зүйл хийсэн, миний буруу, өөр хэлэх тайлбар байхгүй.” гэв.

7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн учир эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  шийдвэрлэлээ.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  журам болон хавтас хэрэгт цугларсан, нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж, хэргийн бүх ажиллагааг хянавал:

Шийтгэх тогтоолд заасан үндэслэл  хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” үндэслэлд мөн.

Хэрэгт Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн “Нотолбол зохих байдалд” хамаарах нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба цугларсан нотлох баримтаар шүүгдэгч  Б.Б  нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд нийгмийн цахим сүлжээг ашиглан “...борц зарна, майхан зарна, бүх бараа бөөний үнээр, хямд бараа бууж байна, дээл, хувцас зарна, эсгий гутал, сүлжмэл гутал хийнэ, гутал зарна, хувцас оёно”гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нэр бүхий 39 хохирогчоос, 37 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, 4,272,500 төгрөгийг шилжүүлж авсан, эдгээр хууль бус орлогыг өөрийн амьдрал ахуй, хувийн хэрэгцээндээ зарцуулж, хэрэглэсэн буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйл баримт нотлогдон, тогтоогджээ.

2.Шүүгдэгчийн үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарах “байнга үйлдсэн”  байх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэнд нийцсэн талаар шийтгэх тогтоолд үндэслэл бүхий дүгнэсэн.

Гэхдээ тогтоолд “...шүүгдэгч Б.Б гийн үйлдэл нь харьцангуй удаан хугацаанд үйлдэгдсэн гэж үзэхээргүй, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй” гэж дүгнэсэн нь хэргийн болж өнгөрсөн үйл баримт, хэргийн бодит байдалд нийцээгүй, нотлох баримтад үндэслээгүй байх ба шүүгдэгчийн үйлдлийг “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан” шинжид нийцсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үзэж, хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан эсэхэд үндэслэл бүхий  хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Иймд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талуудыг оролцуулан, тэдний  тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Б.Бд  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан учир шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Энхжаргалын “...шүүгдэгч гэм буруутай“ гэсэн дүгнэлтэд  эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болсугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.5, 14.9 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Б.Б гийн урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА

Н.БОЛОРМАА