| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2024/0479/З |
| Дугаар | 128/ШШ2025/0960 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2025/0960
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч Х.Нямдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.М*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э*******,
Хариуцагч: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Х*******,
Гуравдагч этгээд: Г.З*******,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.А******* нарын хоорондын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр цахилгааныг дамжуулах, түгээх үйл ажиллагааны тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ц*******, иргэдийн төлөөлөгч Г.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч С.М******* нэхэмжлэлийн шаардлагаа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас Г.З*******д холбогдуулан олгосон 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай Техникийн нөхцөлд нэмэлт оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг Техникийн нөхцөлд өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үргэлжлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг нэмж оруулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д даалгуулах” гэж тодорхойлжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “тог цахилгааныг таслахгүй байх, хязгаарлахгүй байхыг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хэргийг анхан шатын журмаар шийдвэрлэхдээ “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн бусдад олгосон техникийн нөхцөл олгохдоо хууль тогтоомж зөрчсөн, түүний гаргасан алдаанаас үр дагавар үүсэж хохирч байгаа гээд уг үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагын дагуу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн шийдвэр, үйл ажиллагаанд гаргаж буй гомдол гэж үзэхээр байна гээд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас гаргаж байгаа шийдвэр, үйл ажиллагаа буруутай эсэхийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй байна” гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас энэхүү маргааныг захиргааны журмаар шийдвэрлэх ёстой гээд 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
2.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд: 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Г.З*******д “” дэд өртөө, түүнийг тэжээж байгаа 10квт-ын цахилгаан дамжуулах шугамыг шилжүүлсэн гэтэл Г.З*******гээс тайлбарлахдаа шинэ хэрэглэгч шинээр тог авах гээд байгаа юм шиг тайлбарлаад, манайх хүчин чадал хүрэхгүй байна гэдэг шалтгаанаар тог тасалсан,
Бодит байдал дээр анх 2000 оноос хойш тодорхой хэмжээнд эдийн засгийн харилцаанд орчихсон, иргэний эрх зүйн харилцаанд оролцсон байдлаараа эрх үүрэг нь хамгаалагдаад Улсын дээд шүүхээс тухайн эд хөрөнгөд нь үүрэг ногдуулаад, дэд өртөөнөөс тог авах эрхтэй гээд шийдвэрлэсэн,
дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд хандаж гуравдагч этгээдээр Г.З*******г, хариуцагчаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг татаж “тог цахилгааныг залгахыг даалгаж өгнө үү” гэх иргэний маргаан эхлүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “тог цахилгааныг таслахгүй байх, хязгаарлахгүй байхыг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хэргийг анхан шатын журмаар шийдвэрлэхдээ “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн бусдад олгосон техникийн нөхцөл олгохдоо хууль тогтоомж зөрчсөн, түүний гаргасан алдаанаас үр дагавар үүсэж хохирч байгаа гээд уг үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагын дагуу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн шийдвэр, үйл ажиллагаанд гаргаж буй гомдол гэж үзэхээр байна гээд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас гаргаж байгаа шийдвэр, үйл ажиллагаа буруутай эсэхийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй байна” гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгосон, Тийм учраас энэхүү маргааныг захиргааны журмаар шийдвэрлэх ёстой гээд 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд С.М******* нь нэхэмжлэл гаргаад явж байгаа,
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 2015 онд техникийн нөхцөлийг шинэчлэх бүрдээ шинэ техникийн нөхцөл л авдаг. Энэ нь цоо шинээр аваад байгаа асуудал биш. Шинэчлэн сайжруулахтай холбоотойгоор л шинэчилж олгодог. Хариуцагчаас 2015 онд н.Од олгож байсан техникийн нөхцөлд өмнөх цахилгаан хэрэглэгчдийн эрхийг хамгаалсан заалтаа оруулаад, дараа дараагийн хүнд өгөх эрх нь нээлттэйгээр явж байсан боловч 2019 онд Г.З*******д шилжүүлэн олгохдоо уг заалтыг хассан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн” гэжээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д өөр өөр техникийн нөхцөл олгоод байна, үүнийгээ өөрчилж манай эрх, ашгийг хамгаалж өгөөч” гээд хандахаар Г.З*******гийн зөвшөөрөлгүй бол бид нар холбох боломжгүй” гэдэг хариу албан бичгийг удаа дараа өгч байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг шүүх бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасан. Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн бүх хэрэглэгчийг түгээх сүлжээнд холбох үүрэгтэй” гэж заасан. Мөн 16 дугаар зүйлийн 16.3.5-д “Цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах эрчим хүчээр зохицуулалттай, эсвэл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэвийн үйл ажиллагаа болон хэрэглэгчийн цахилгаан дулааныг хэрэглээг найдвартай хангах” гэж заасан. Энэ заалтыг хариуцагч байгууллага ноцтойгоор зөрчөөд байгаа юм. Яагаад гэвэл нэхэмжлэгчийн хувьд шинэ хэрэглэгч биш. Гэнэт гарч ирээд тухайн “ЦТП”-с тог авъя гэдэг шаардлага тавиагүй. Өмнө нь хангагдаж байсан эрх нь хариуцагч байгууллагаас гаргасан 2019 оны алдаатай техникийн нөхцөлөөс үүдэн С.М*******ын эрх нь 2020 оны 01 дүгээр сараас эхлэн зөрчигдөж байгаа юм. Техникийн нөхцөл олгочхоод тэндээс шинээр авч байгаа айл өрхүүд тухайн эзэмшигчдийн иргэний эрх зүйн харилцаанд ороод төлбөрөө төлөөд тодорхой мөнгөө өгөөд тогоо авчхаж байгаа юм. Ш.З******* дахиад зарах боломжтой шүү дээ. Дахиад зарахаар өмнө нь худалдаж авсан айлууд дахиад л дараагийн эзэмшигчийн хувьд хэн ч биш болох юм шиг байдлаар шийдвэрлэж байгаа нь хууль бус байна. Тийм учраас өнөөдрийг хүртэл тог авч буй 28-29 айлын нэр дотор С.М*******ын нэр яваад байдаг хэр нь ямар нөхцөл байдлаас шалтгаалаад тогийг таслаад байгаа юм. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас техникийн нөхцөл олгосон шийдвэр нь дараа дараагийн шийдвэрээ гаргахдаа өмнө нь хамгаалагдчихсан эрх ашгийг хамгаалж явах ёстой гэдэг агуулгаар Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5-д заавал хэрэглэгчийн эрхийг хамгаалж явах үүргээ биелүүлээгүй. Энэ үүргийг биелүүлээгүй талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д гомдол гаргасан албан бичигт дурдсан байдаг. Нөгөө талаар Улсын Дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т “түгээх зохицуулалттай, эсвэл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холдуулах” гэсэн эрх үүргийн заалтыг Улсын дээд шүүх “өмнөх хэрэглэгчийн хувьд тог, цахилгаанаар хангуулах” үүрэгтэй гэж тайлбарласан. Шинэ хэрэглэгчийн хувьд хангах, хангахгүй байх нь тухайн дэд өртөө эзэмшигчийн эрхийн асуудал. Энэхүү маргааны хувьд Улсын Дээд шүүхээс тог, цахилгаанаар хангах үүрэгтэй болохыг тайлбарласан. Мөн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, сүлжээний холболтын журмын 6.1.1-т заасныг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК зөрчсөн. Энэ журамд тухайн “ЦТП” эзэмшигч өөрийн эзэмшил бүхий газар дээр “ЦТП”-г шилжүүлж авах эсхүл шинээр авах эрхтэй. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзвэл өнөөдрийн маргаан бүхий “” дэд өртөө бол хуучин эзэмшигч н.Оийн эзэмшил газар дээр байгаа нь харагдана. Мөн цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журмын 3.7.3-т заасныг хариуцагч байгууллага зөрчсөн. Тодруулбал, тухайн дэд өртөөг шилжүүлж авах, шинээр авч байгаа айл өрх өөрийн кадастр бүхий газар дээр газар эзэмшигчийн нэр зөрөөгүйгээр авах ёстой” гэсэн заалтыг зөрчсөн. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр техникийн нөхцөлийг шилжүүлэн олгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, мөн 25 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, 26, 27 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа. Улсын Дээд шүүхээс үүнийг хууль ёсны эзэмшигч гэж тайлбарласан. Тэгэхээр нэхэмжлэгч С.М*******ын эрх ашиг Улсын Дээд шүүхийн шийдвэр болон Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд зааснаар хамгаалагдах учиртай. Хариуцагчаас “танайх шинээр хажуу айлуудаасаа авах эрхтэй. Заавал Г.З*******гээс авах шаардлага байна уу” гэж тайлбарладаг. Энэ тохиолдолд бид дахиад л тухайн айлд мөнгө төлөх шаардлага үүснэ. 5-10 сая төгрөг төлж байж л авна. Тийм учраас анхнаасаа хамгаалагдсан эрх ашгаа сэргээлгэх гэж маргаад байгаа. Цахилгааны эх үүсвэр “ЦТП”-г засан сайжруулахтай холбоотой гарсан зардлыг Г.З******* болон н.О нэг ч удаа нэхэмжлэгчээс тодорхой зардал гаргасан, танайх өгөх шаардлагатай гэж байгаагүй. Мөн засан сайжруулалт шинэчлэл, урсгал засвартай холбоотой зардал нэхэмжлэх гуравдагч этгээдийн эрхийг нэхэмжлэлийн шаардлагаар хөндөхгүй. Хэрэв нэхэмжилбэл нэг айлд ногдох хувиа бид нар төлнө шүү дээ. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байгаа учир эрхийг нь хангаж өгнө үү гэв.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулагийн аманд байрлах “” дэд станц нь манай компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлгүй. н.О гэх хүний хувийн хөрөнгөөр барьж босгосон станц. Тухайн станцыг тэжээж байгаа агаарын шугамыг н.О гэх хүн өөрийн хөрөнгөөр барьж тухайн станцыг тэжээсэн байдаг. 2019 онд Г.З******* гэх иргэнд шилжүүлсэн байдаг. Түүний дагуу манай компани 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Г.З*******д холбогдолтой техникийн нөхцөл гаргасан. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10-д “Түгээх зохицуулалттай, зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрлийг эзэмшигчийн зөвшөөрлөөр шинэ хэрэглэгчийг холбох” гэж заасан байгаа. Үүний дагуу С.М*******ын зүгээс манай компанид удаа дараа хандаж байсан нь үнэн. Цахилгаанаа холбуулъя гэдэг шаардлагаар нь дээрх заалтын дагуу манай компани Г.З*******гийн зөвшөөрлийг авчирсан тохиолдолд хэрэглэгчийг холбох боломжтой гэдгийг мэдэж байсан гэж үзэж байгаа. Иймд манай компаниас шалтгаалаад байгаа зүйл буюу техникийн нөхцөлийг яриад байгаа боловч хуульд эзэмшигчийн зөвшөөрлийг авснаар холбох боломжтой болчхоод байгаа гэв.
3.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна. Гуравдагч этгээдийн зүгээс 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр техникийн нөхцөл авч шинээр хэрэглэгч болсон нь үнэн. Гэвч нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг шилжүүлж авсан зүйл байхгүй. Энэ нь техникийн нөхцөл дээр тодорхой байгаа. Г.З******* техникийн нөхцөлийг авахдаа өмнөх эзэмшигч н.О гэх хүн тухайн дэд өртөөгөө цаашдаа арчлалтыг нь хадгалж чадахгүй маш их хэмжээний хөрөнгө орж байна гэсэн тул тохиролцоод Г.З******* тухайн ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин “ЦТП”-г буулгаж цоо шинээр техникийн нөхцөлд заасан шинэ трансформаторыг тусгай хайрцагт суурилуулан шинэ эд хөрөнгө бий болгосон. Техникийн нөхцөлд заасан шаардлагын дагуу нэгэнт дэд өртөөгөө барьсан тул журамд заасны дагуу 1-2 жилийн хугацаатай олгогдсон хугацаа нь дууссан байдаг. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гуравдагч этгээдийг хариуцагчаар татсан нь үнэн. Гуравдагч этгээдийн зүгээс н.Оийн өмчлөлд байсан “ЦТП” нь тусдаа асуудал. Бид буулгаад шинээр эд хөрөнгө барьсан гэдгээ илэрхийлдэг. Хэрэв манай өмчлөлийн эд хөрөнгө дээр танай эзэмшил, өмчлөлийн асуудал байгаа бол иргэний хэргийн маргаанаар шийдвэрлүүлье гэж нэхэмжлэгчид хэлсэн. Тухайн үед дүүргийн иргэний хэргийн шүүхээс хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох асуудлыг нь шийдвэрлээд, танай өмчлөлийн асуудлыг шийдвэрлэе гээд тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өмнөх давж заалдах шатны шүүхэд бичгээр гомдол гаргасантайгаа төстэй агуулгаар тайлбар гаргах болохоор их товчхон тайлбар өгч байна. Нэхэмжлэгчийн зүгээс “хариуцагчаас гаргасан эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн” гэж. Хариуцагчийн зүгээс хэрэв Г.З*******гийн зөвшөөрлийг авч чадахгүй бол манай эзэмшлийн дэд станцад холбогдчих гээд хариугаа хэлсэн байдаг. Үүнийг эс үйлдэхүй гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийн зөрчсөн гэж үзээд байгаа үүрэг нь хэрэглэгч нь өөрийн дэд станцаас бусад этгээдийг хангах бол тусгай зөвшөөрөл эзэмшигчээс зөвшөөрөл аваарай гэдэг л үүргийг хүлээлгэсэн заалт. Тэгэхээр хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байхгүй. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй. Нэхэмжлэгчийн тодорхойлоод байгаа 2018 оны Улсын Дээд шүүхийн тогтоолд “н.О гэх хэрэглэгчийн дэд станцад С.М*******ын хувь эзэмшил байсан байна” гэдэг агуулгыг дурдсан. Тухайн 2018 оны Улсын Дээд шүүхийн тогтоол нь нэхэмжлэгчийн маргаад байгаа үүргийг гуравдагч этгээд гүйцэтгэх боломжгүй юм байна гээд дууссан учир нэхэмжлэгчид хөндөгдсөн эрх ашиг байхгүй гэж үзэж байна. Г.З*******гийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д зааснаар зөвхөн өөрийн хэрэгцээг хангах зорилгоор эрчим хүчний эх үүсвэр түүний дамжуулах түр шугам барих, ашиглах эрхийн хүрээнд эд хөрөнгөө өмчлөөд, ашиглаад явж байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй. Техникийн нөхцөл шинээр авах асуудал нь манай хүсэл зоригоос хамаарна. Хэрэв шинэ техникийн нөхцөл авах бол хариуцагчид шинэ техникийн нөхцөл авъя гээд хүсэлтээ гаргаад явах болохоос биш С.М******* гэх нэхэмжлэгчийн зүгээс Г.З*******д шинэ техникийн нөхцөл олго гэж шаардлага тавих хууль зүйн үндэслэл байхгүй. Ойлгомжгүй, тодорхойгүй үндэслэлээр маргаад байна гэв.
3.4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг 2 дахь удаагаа хэлэлцэгдэж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой эрх нь зөрчигдсөн гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан шаардлагыг гаргаад байх шиг байна. 1. хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой асуудал яригдах ёстой. Тэгэхээр ямар эс үйлдэхүйн хувьд цахилгаан эрчим хүчээр хангаж өгөөч гээд байгаа юм уу, Г.З******* гэх хүнд олгосон техникийн нөхцөл нь Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн ямар зүйл заалтыг зөрчсөний улмаас миний эрх ашиг хохироод байгаа юм бэ гэдэг асуудлыг тодорхой болгоод, уг асуудал дээр нөхцөл, санал гаргаад хариу авсан эсэх асуудал яригдана. Нэхэмжлэгчийн зүгээс “би энэ станцын эзэмшигч учраас өмнөх хэрэглэгчийн эрх ашгийг хангаж, техникийн нөхцөлд өөрчлөлт оруулаагүйн улмаас Г.З******* гэх хүн намайг тог, цахилгаанаар хангахгүй байна” гэдэг агуулгаар маргаад байна. Үүн дээр Эрчим хүчний зохицуулах хорооноос хариу өгсөн. Эндээс хариу өгөгдсөн. Улсын Дээд шүүхийн тогтоолоор өмчлөгчийн асуудал байгаа эсэх талаар шийдвэрлэхдээ “өмнө нь энэ хүн 2020 оноос эзэмшиж байсан юм байна. Эзэмшиж байсан учраас шударга эзэмшигч гэж үзэх учраас тог, цахилгааныг таслах нь буруу” гэсэн байна. Өөрөөр хэлбэл эзэмшиж байсан өмчлөгч гээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж тухайн маргаан болсон зүйлийн эд хөрөнгийн өмчлөх эрх нь устаад үгүй болсон буюу хариуцагч нар биелүүлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн яриад байгаа эрхийн асуудал дууссан гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Үүний маргасаар эцэст нь техникийн нөхцөлийн асуудлыг 2019, 2020 онуудад хамааруулж маргадаг. Хамгийн сүүлд 2023 онд хариу авангуутаа иргэний журмаар хандахдаа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг давхар иргэний хариуцагчаар татаад даалгах нэхэмжлэл гаргасан. Иргэний шүүхээс хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай холбогдох хэсэг нь захиргааны маргаан гэдэг үндэслэлийг дурдсан. Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр хэргийг буцаасан. Маргаан бүхий захиргааны акт нь ямар хууль тогтоомж зөрчсөн юм гэхээр ямар ч хууль тогтоомж зөрчөөгүй. Үндсэн хуулийг ярьж байгаа нь цахилгаанаар хангах үүрэгтэй, эрхтэй гэхдээ хэн хангах вэ гэвэл төрийн эрх бүхий алба буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага хангана. Тэгэхээр тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагыг хувийн “ЦТП”-с авбал 5 сая төгрөгийн зардал гаргах гээд байна гэж тайлбарлаад байна. 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан шийдвэр гаргаад, 2. техникийн нөхцөлд өмнөх цахилгаан хэрэглэгчдийг оруул гэдэг заалт оруулъя гэж бодоход л хүчин төгөлдөр техникийн нөхцөл чинь нэг жилийн хугацаатай. Техникийн нөхцөл олгогдсоноос хойш 1-2 жилийн хугацаандаа дэд станцаа барихгүй дуусгавар болдог. Баривал хэрэгжээд дуусдаг. Нэгэнт хэрэгжээд дууссан акт дээр юу нэмж оруулах вэ. Техникийн нөхцөлийг шинээр гаргуулах гээд байгаа юм уу? Энэ нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Газар эзэмших эрх нь зөрчилтэй, асуудалтай гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл техникийн нөхцөл олгосон нь хууль тогтоомжийн хүрээнд иргэн н.О болон иргэн Г.З******* нарын харилцан тохиролцоо буюу нэг нь өөрийнхөө газар дээр, нэг нь өөрийнхөө өмч хөрөнгөөр “ЦТП” барих асуудал нь иргэний хууль тогтоомж, сервитутын эрх эсхүл субьектив эрхээр шийдвэрлэгдсэн асуудал учир энэ 2 хүн хоорондоо маргаан гаргаагүй. Нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрх ашгийн улмаас ямар үр дагавар үүсээд байгаа юм бэ? Өөрийн өмчлөлийн цахилгааны сүлжээнд холболт хийх эсэх нь 2 иргэний хоорондын л маргаан шүү дээ. Маргааны өнцгүүдээ ялгаж, салгадаг юм уу. Иргэний шүүхийн шийдвэр биелүүлэх ёстой байсан гэдэг агуулга яриад байдаг. Гэтэл Иргэний шүүхийн шийдвэр дээр хариуцагчаар ороогүй, гуравдагч этгээдээр ч ороогүй учир огт хамааралгүй. Тэгтэл үйл баримтуудыг хооронд нь хүчээр холбоод нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй, тодорхойгүй, юу хүсээд байгаа, ямар эрх ашиг нь сэргэх юм гэдэг асуудал тодорхойгүй. Нэхэмжлэгч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаагаа өмнөх хурал дээр тодорхойлохдоо “иргэний шүүхэд хандахад хэргийг хэрэгсэхгүй болгосон учир хэрэгсэхгүй болсон захирамжийг хүлээж авсан хугацаанаасаа эхлээд хөөн хэлэлцэх хугацаагаа тоолно” гэдэг. Ийм агуулгаар нэхэмжлэл гаргаж болохгүй. Дээрх нөхцөл байдлуудыг шүүхээс бүхэлд нь харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.5. Иргэдийн төлөөлөгч Г.Э******* дүгнэлтдээ: Маргаан бүхий цахилгаан “ЦТП”-г анхны 4 хүний хөрөнгөөр бүтээсэн эсэхийг тодруулах шаардлагатай гэж бодож байна. Хэрэв 4 хүн маань нийлж хөрөнгө оруулаад цахилгаан түгээх станц байгуулсан бол дараагийн гуравдагч этгээд маань шинээр барьсан эсэх, хүчин чадлыг нэмэгдүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Иймд шинээр цахилгаан станцыг барьсан эсэхийг тодруулах хэрэгтэй гэж бодож байна. Хэрэв нэр бүхий 4 хүн анхнаасаа хөрөнгөө нийлүүлээд босгосон цахилгаан станцад засан сайжруулалт хийсэн бол С.М******* гэх хүн цахилгаан станцаас тог, цахилгаан авах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Мэдээж засан сайжруулалт хийсэн бол тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөний асуудал яригдах учир нэхэмжлэгч тал төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлээд байна. Тэгэхээр хэдий хэмжээний хөрөнгө мөнгө ороод засан сайжруулалт хийгдсэн юм. Тэр мөнгөө хоорондоо яриад иргэнийхээ талаас ярилцаж шийдвэрлэх ямар ч процесс явагдаагүй гэж ойлголоо. Хэрэв ярилцаад ямар хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай, түүнийг нь нэхэмжлэгч талаас өгөөд хоорондоо тохиролцох нь асуудалтай зүйл биш. Өмнө нь нэг хүнээс хөрөнгө мөнгөө оруулаад цахилгаан станцыг байгуулсан бол Г.З******* гэх хүний 100% хувийн өмч гэж үзэх нь эргэлзээтэй санагдаж байна. “Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК-иас энэ техникийн нөхцөл, зөвшөөрлийг олгох эрхтэй юм бол тог, цахилгаанаар хангагдаж байгаа хүмүүсийн эрх ашгийг давхар хамгаалах үүрэгтэй. Нэхэмжлэгч талын дүгнэлт болон гуравдагч талын тайлбарлаад байгаагаар хуульдаа заасан эрх, үүрэггүй байхгүй гэж тайлбарлалаа. Хэрэв байдаг бол иргэдийн эрх ашиг жинхэнээсээ зөрчигдөж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
|
13. Иймд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай Г.З*******д олгосон Техникийн нөхцөлд дээрх одоо тэжээгдэж байгаа айл өрхүүдийг шинээр баригдах дэд өртөөнөөс үргэлжлүүлэн тэжээх гэсэн агуулгатай зохицуулалтууд байхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд нэхэмжлэгч эрх бүхий төрийн захиргааны байгууллагуудад гомдол гаргаж хариуг авсны дараа иргэний хэргийн шүүхэд хандаж байсан болох нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл байдал тогтоогдохгүй, давж заалдах шатны шүүхээс энэ үндэслэлийг заагаагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 32 дугаар зүйлийн 32.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.М*******ын Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдуулан гаргасан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас Г.З*******д олгосон 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай Техникийн нөхцөлд нэмэлт оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг Техникийн нөхцөлд “өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үргэлжлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах” үүргийг нэмж оруулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч С.М*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР