| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01115/И |
| Дугаар | 312/ШШ2025/01076 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2025/01076
2025 06 09 312/ШШ2025/01076
Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******р дүүрэг, 8 дугаар хороо, *******, 15 давхарт байрлах ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, ******* аймаг, ******* сум, ******* тоотод түр оршин суух, овогт ын /РД:, утас:/-т холбогдох,
үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 25,989,829 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,644,677.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 27,587.92 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 27,685,094.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н. нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 1,65%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 116 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027 оны 03 дугаар сарын 26-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 25,989,829 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,644,677.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 27,587.92 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 27,685,094.24 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Н. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ын нь *******ны нэхэмжилсэн 27,685,094.24 төгрөгийг 18 сарын хугацаанд 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1,538,060.79 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1,538,060.79 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1,538,060.79 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1,538,060.79 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,538,060.79 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1,538,060.79 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,538,060.79 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1,538,060.79 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,538,060.79 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,538,060.79 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1,538,060.79 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1,538,060.79 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1,538,060.79 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1,538,060.79 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1,538,060.79 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1,538,060.79 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,538,060.79 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1,538,060.79 төгрөгөөр төлнө ... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******тамир нь шүүхэд гаргасан тайлбартаа: *******ны нэхэмжлэлтэй Н.эд холбогдох иргэний хэрэг танай шүүхэд шалгагдаж байна. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 18 сарын хугацаанд 2025.06.26-2026.11.26-ны өдрийг хүртэл 1,538,060.79 төгрөг төлөхөөр хариу тайлбартаа тусгасан байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Н.эд холбогдуулан зээлийн гэрээнийн үүрэгт үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 25,989,829 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,644,677.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 27,587.92 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 27,685,094.24 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. нь нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 25,989,829 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,644,677.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 27,587.92 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 27,685,094.24 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 18 сарын хугацаанд сар бүрийн 26-ны өдөр 1,538,060.79 төгрөгөөр төлнө гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******тамир нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул зохигчийн эвлэрснийг баталж шийдвэрлэх нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 296,375.47 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 148,187.8 төгрөгийг, хариуцагчаас 148,187.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Н.эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,685,094.21 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Н. нь 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 18 сарын хугацаанд сар бүрийн 26-ны өдөр 1,538,060.79 төгрөгөөр төлөхөөр эвлэрсэн тул зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,375.47 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.ээс 148,187.8 төгрөгийг, төрийн сангаас 148,187.8 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ