2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/01212

 

 

 

2025 02 10

191/ШШ2025/01212

 

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: ***  байрлах Ц******* ******* ББСБ ХХК/рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** оршин суух, ******* овогт У.Ө******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох,

 

531,243 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч У.Ө******* (РД: *******) нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын КМОВІМИ цахим зээлийн үйлчилгээнд 32095 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 100.000 (Нэг зуун мянга) төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4,400 (Дөрвөн мянга дөрвөн зуу) төгрөгний шимтгэлтэй, 190,000 (Нэг зуун ерөн мянга) төгрөгийг 30 хоногийн хугацаатай 7,750 (Долоон мянга долоон зуун тавь) төгрөгний шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн.

Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт "Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах журмаар төлөх" 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт "Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх" гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар "Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй" гэж заасан.

Гэтэл зээлдэгч У.Ө******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. 2024 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн байдлаар зээлдэгч нь дараахь зээлийн өр төлбөртэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл: 290,000 төгрөг, шимтгэл үлдэгдэл: 10,150 төгрөг, хүүгийн үлдэгдэл: 231,093 төгрөг, нийт: 531,243 төгрөг.

Хариуцагч У.Ө*******д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:Хариуцагч У. Ө******* нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн №32095 дугаартай зээлийн эрх нээх гэрээний өр төлбөрт зээлийн үндсэн төлбөр 290,000 тогрог, шимтгэл 10,150 төгрөг, хүү 231,093 төгрөг, нийт 531,243 (Таван зуун гучин нэгэн мянга хоёр зуун дөчин гурав) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,590 (Арван зургаан мянга таван зуун ер) төгрөгний хамт гаргуулах" гэжээ.

 

Хариуцагч У.Ө******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ц******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 531,243 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2 хуваан төлөх хүсэлт гаргаж байна. 2 сарын 25-ны өдөр 231,234 төгрөг, 3 сарын 25-ны өдөр 300,000 төгрөг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.Ө*******ад холбогдох, 531,243 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 231,234 төгрөг, 3 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг тус тус төлөхөөр хариу тайлбар гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.Ө*******ад холбогдох 531,243 төгрөг гаргуулах иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,590 төгрөгийн 8,295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,295 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, хариуцагч У.Ө*******аас улсын тэмдэгтийн хураамж 8,295 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА