Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2025/01068

 

 

 

 

2025 06 09 312/ШШ2025/01068

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, Сэлэнгэ рестораны зүүн жигүүрт байрлах ******* банк ХК-ийн ******* салбар /РД:*******, утас:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал баг, *******, *******, ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******гийн /РД:, утас:/-д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,444,333.34 төгрөг, зээлийн хүү 868,056.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,017.53, нийт 10,332,409.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Х. нь ******* банктай 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дугаартай зээлийн гэрээг байгуулан 9,770,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулж, данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно. 7.2-т энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг, зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гары үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасны дагуу зээлдэгчид цахимаар зээл олгосон. Банк нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тоот зээлийн данс үүсгэн зээлдэгч Х.ын 5005850472 тоот дансанд 9,770,000 төгрөгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч зээлийн үндсэн төлбөрт 325,666 төгрөг, үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүд 112,183.34 төгрөг, нийт 224,366.68 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш огт төлөлгүй хоцрогдуулж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 202 хоног хугацаа хэтрүүлээд байна... гэжээ.

Хариуцагч Х. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Х. нь ******* банкны нэхэмжилсэн 10,332,409.56 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбар нь хариуцагч Х.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,444,333.34 төгрөг, зээлийн хүү 868,056.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,017.53, нийт 10,332,409.26 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х. нь нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 10,332,409.26 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,269 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 90,134.5 төгрөгийг, төрийн сангаас 90,134.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбарын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 9,444,333.34 төгрөг, зээлийн хүү 868,056.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,017.53, нийт 10,332,409.26 төгрөгийг хариуцагч Х. нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,269 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.аас 90,134.5 төгрөгийг, төрийн сангаас 90,134.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ