Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 333

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: А.Баясгалан,

Хохирогч: С.Ш,

            Шүүгдэгч: С.Э, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ...т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705017570116 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ..., 1977 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ..., урьд Дархан уул аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 111 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох ял, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жил хянан харгалзсан, ...тоот регистртэй,

Шүүгдэгч С.Э нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 10-11 цагийн хооронд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс-1 захад үйл ажиллагаа явуулдаг иргэн С.Шгийн 15 дугаар зоорьноос “манжин худалдаж авна, төлбөрийг дансаар шилжүүлнэ” гэж хуурч өөрийн Хаан банкны 5111338346 дугаарын данснаас АТМ-ээр С.Шгийн 5015159774 дугаарын данс руу 5.322 төгрөг шилжүүлэн төлбөрийг шилжүүлсэн мэт зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж 537.500 төгрөгийн үнэ бүхий 215 килограмм, 6 шуудай манжинг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч С.Шгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгчээс 250.000 төгрөг авсан. Одоо 282.178 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгчийг хайлгаж Дархан руу хүнд 80.000 төгрөг өгч явуулсан. Тухайн зардлын баримт нь байхгүй” гэв.

Хохирогч С.Шгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...10 цагийн орчимд манай нөхөр залгаад нэг хүн 6 шуудай, нийт 215 килограмм манжин худалдаж авна гэнэ. Мөнгийг нь дансаар хийнэ гэж байна. Чи мөнгө оронгуут хэлээрэй гэж надад хэлсэн. Удалгүй би гар утсаа хартал дансанд 5.322 төгрөг орсон байсан. Манай нөхөр над руу залгаад мөнгө орсон уу гэж асуухаар нь би мөнгө дутуу орсон байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 8/,

Гэрч Г.Ммөрдөн байцаалтад өгсөн: “...30-40 насны эрэгтэй хүн орж ирээд 6 шуудай, нийт 215 килограмм манжин худалдаж авсан. Манай зоорины эзэн болох С.Шгийн нөхөр Доржид тооцоогоо дансаар шилжүүлнэ гэж хэлээд дансыг нь авсан тэр үед Дорж ах намайг дагаж яваад АТМ-ээс шилжүүлэх нь үү харчих гэхээр нь би ногоо худалдаж авсан хүнийг дагаж яваад Барс зах дотор байрлах Хаан банкны АТМ-ээс мөнгө шилжүүлэхийг нь харчихаад буцаад Дорж ах дээр мөнгийг хийчихлээ гэж хэлээд нөгөө хүн яваад өгсөн. Удалгүй Дорж ах 5.322 төгрөг орсон байна, нөгөө хүн чинь хаана байна гэж асуухаар нь буцаад очтол явсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10/,

Гэрч Ц.Дийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эхнэрийн ажил болох Баянгол дүүргийн 3-р хороо, Барс-1 захын 15 дугаар зоорин дээр ногоогоо зараад байж байтал 30-40 орчим насны эрэгтэй хүн ирээд 6 шуудай хүнсний ногоо болох манжин худалдаж авахаар болсон. Тэгээд төлбөрөө гэтэл дансаар шилжүүлнэ, дансаа өгчих гэхээр нь би өөрийн хамт ажиллаж байсан ачаа зөөгч Мөнхтулгыг хамт явуулаад мөнгө шилжүүлэхийг нь хараад ир гээд ногоог нь өгөөд явуулсан. Удалгүй Мөнхтулга ногоо худалдаж авсан хүнтэй хамт ирээд мөнгө шилжүүлсэн гэсэн. Тэгээд би эхнэрээсээ мөнгө орсон талаар асуух гээд байж байтал нөгөө хүн өөрийн гар утсан дээрээ ирсэн мессеж ээ харуулаад шууд яваад өгсөн. Удалгүй эхнэрээсээ мөнгө орсон талаар лавлахад 5.322 төгрөг орсон байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-н 11/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирогчийн өргөдөл /хх-н 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 27-29, 35-55, 72-77/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 30-31/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч С.Э нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 10-11 цагийн хооронд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс-1 захад үйл ажиллагаа явуулдаг иргэн С.Шгийн 15 дугаар зоориноос “манжин худалдаж авна, төлбөрийг дансаар шилжүүлнэ” гэж хуурч өөрийн Хаан банкны 5111338346 дугаарын данснаас АТМ-ээр С.Шгийн 5015159774 дугаарын данс руу 5.322 төгрөг шилжүүлэн төлбөрийг шилжүүлсэн мэт зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж 537.500 төгрөгийн үнэ бүхий 215 килограмм, 6 шуудай манжинг шилжүүлэн авсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Шгийн: “...10 цагийн орчимд манай нөхөр залгаад нэг хүн 6 шуудай нийт 215 килограмм манжин худалдаж авна гэнэ. Мөнгийг нь дансаар хийнэ гэж байна. Чи мөнгө оронгуут хэлээрэй гэж надад хэлсэн. Удалгүй би гар утсаа хартал дансанд 5.322 төгрөг орсон байсан. Манай нөхөр над руу залгаад мөнгө орсон уу гэж асуухаар нь би мөнгө дутуу орсон байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 8/, гэрч Г.Мөнхтулгын: “... 30-40 насны эрэгтэй хүн орж ирээд 6 шуудай нийт 215 киллограмм манжин худалдаж авсан. Манай зоорины эзэн болох С.Шгийн нөхөр Доржид тооцоогоо дансаар шилжүүлнэ гэж хэлээд дансыг нь авсан тэр үед Дорж ах намайг дагаж яваад АТМ-ээс шилжүүлэх нь үү харчих гэхээр нь би ногоо худалдаж авсан хүнийг дагаж яваад Барс зах дотор байрлах Хаан банкны АТМ-ээс мөнгө шилжүүлэхийг нь харчихаад буцаад Дорж ах дээр мөнгийг хийчихлээ гэж хэлээд нөгөө хүн яваад өгсөн. Удалгүй Дорж ах 5.322 төгрөг орсон байна, нөгөө хүн чинь хаана байна гэж асуухаар нь буцаад очтол явсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10/, гэрч Ц.Дийн мөрдөн байцаалтад өгсөн: “...30-40 орчим насны эрэгтэй хүн ирээд 6 шуудай хүнсний ногоо болох манжин худалдаж авахаар болсон. Тэгээд төлбөрөө гэтэл дансаар шилжүүлнэ, дансаа өгчих гэхээр нь би өөрийн хамт ажиллаж байсан ачаа зөөгч Мөнхтулгыг хамт явуулаад мөнгө шилжүүлэхийг нь хараад ир гээд ногоог нь өгөөд явуулсан. Удалгүй Мөнхтулга ногоо худалдаж авсан хүнтэй хамт ирээд мөнгө шилжүүлсэн гэсэн. Тэгээд би эхнэрээсээ мөнгө орсон талаар асуух гээд байж байтал нөгөө хүн өөрийн гар утсан дээрээ ирсэн мессеж ээ харуулаад шууд яваад өгсөн. Удалгүй эхнэрээсээ мөнгө орсон талаар лавлахад 5.322 төгрөг орсон байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-н 11/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 30-31/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Э нь иргэн С.Шгийн 15 дугаар зоориноос “манжин худалдаж авна, төлбөрийг дансаар шилжүүлнэ” гэж хуурч өөрийн Хаан банкны 5111338346 дугаарын данснаас АТМ-ээр С.Шгийн 5015159774 дугаарын данс руу 5.322 төгрөг шилжүүлэн төлбөрийг шилжүүлсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчид 250.000 төгрөг өгсөн нь шүүхэд шинээр гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдож байна.

Хохирогч нь шүүгдэгчээс үлдэгдэл 282.178 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд дээрх зардлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч С.Шд олгох нь зүйтэй.

Шүүгдэг С.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо 1 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч С.Эыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 7 сарын хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч С.Эын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч С.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн хүн хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүх тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүгдэгчийн хохирол, хор уршигийг нөхөн төлөхөө илэрхийлсэн 01 сарын хугацаа буюу 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлүүлэхээр шүүх тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч С.Эт ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч С.Э нь 48 цаг баривчлагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч С.Эт гэмт хэргийн улмаас учирсан хохирол 282.178 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхийг даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 48 цаг баривчлагдсан болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эаас 282.178 төгрөгийг гаргуулж хохирогч С.Шд олгосугай 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР