| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2025/00109/И |
| Дугаар | 191/ШШ2025/01357 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/01357
2025 02 13 191/ШШ2025/01357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** оршин суух, ******* овогт Б.А*******ын нэхэмжлэлтэй
Б.О******* /регистрийн дугаар:ИО01241402/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.О*******т 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн боловч утас гэрийн хаягаа солиод ор сураггүй алга болсон. Миний бие үүнийг залилангийн шинжтэй гэж үзээд цагдаад өгсөн боловч хэрэгсэхгүй болгож иргэний хэргийн шүүхээр хохирлоо гаргуулахаар Чингэлтэй дүүргийн шүүхээр хохирлоо гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороо сурагчийн 50 дугаар гудамж 611 б тоот хаягтаа байхгүй, утас нь холбогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Одоо түүний оршин суугаа хаяг, утасны дугаар нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.А******* нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШЗ2024/19609 дүгээр захирамж, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/05430 дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн Баттөгсийн О*******ийн оршин суугаа хаягын лавлагаа зэрэг нотлох баримтууд, Баттөгсийн О*******ийн оршин суух хаяг тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Б.О*******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Баттөгсийн О******* /регистрийн дугаар:ИО01241402/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Баттөгсийн О******* /регистрийн дугаар:ИО01241402/-ийг эрэн сурвалжилж, оршин байрлах газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА