| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/00493/И |
| Дугаар | 312/ШШ2025/01061 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 312/ШШ2025/01061
2025 06 06 312/ШШ2025/01061
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******н дүүрэг, 11 дүгээр хороо, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******, утас:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ч овогт гийн /РД:, утас:/-д холбогдох
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 4,185,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 4,061,000 төгрөгийг нэхэмжилж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 124,250 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 4,185,250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2615 дугаартай хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ, фото зэрэг, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн Миг даатгалд гаргасан ослын талаарх тодорхойлолт, Миг даатгалын жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, зорчих тасалбар зэрэг баримтуудыг үндэслэн ... Б.******* би 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн Toyota Prado-150 маркийн дугаартай автомашинтайгаа Төв аймгийн нутаг дэвсгэрт явж байтал иргэн Д. гэдэг хүн өөрийн машиныг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж миний машины араас их хүчтэй мөргөж, эвдрэл учруулсан осол гаргасан юм. Замын цагдаагийн ажилтнууд ирээд шалгалт хийгээд жолооч Д.гийн буруутай үйлдлээс болж осол гарсан байна гэж тогтоож дүгнэлт гаргаад явсан юм. Миний машины хохирлын үнэлгээ 8,390,000 төгрөгийн хохирол учирсан байна гэсэн албан ёсны дүгнэлтийг Ашид билгүүн ХХК гаргасан. Миг даатгал компани нь хохирлын үнэлгээ 8,390,000 төгрөгний хохирол учирсан гэж гарсан. МИГ даатгал компани нь Д.тай даатгалын гэрээ хийсний дагуу нийт хохирол болох 8,390,000 төгрөгний боломжит 5,000,000 төгрөгийг гаргаж өгөхдөө үлдэгдэл мөнгө болох 3,390,000 төгрөгийг осол гаргасан жолооч Д.г төлж барагдуулах ёстой гэж үзсэн. Замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчсөн Д.гийн буруутай үйлдлээс болж гарсан хохирлын үнэлгээг Ашид билгүүн ХХК үнэлгээ хийхдээ Б.******* надаас үнэлгээ хийсэн хөлс болох 602,000 төгрөг авсан юм. Иймд замын хөдөлгөөний хууль дүрэм зөрчиж осол гаргасан Д.гаас хохирлын үлдэгдэл мөнгө 3,390,000 төгрөг, үнэлгээ хийсний хөлс болох 602,000 төгрөг нийт 3,992,000 төгрөг, шүүхэд өргөдөлөө өгөхдөө Улаанбаатар хотоос Орхон аймагт галт тэргээр ирсэн зардал 69,000 төгрөг, шүүх хуралдаанд ирсэн зардал 124,250 төгрөг нийт 4,185,250 төгрөгийг гаргуулж өгнө үү. Д.гийн болж маш их хохирсон... гэж тодорхойлжээ.
3. Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Орхон аймаг руу замд гарсан. Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт явж байтал 2 эгнээнд Б.******* нь дохио өгөөлгүй зам дээр зогсчихсон байсан. Торомз гишгэсэн боловч зай бага байсан тул машиныг нь араас нь мөргөчихсөн. Б.******* 160,000,000 төгрөг төл гэж надад хэлж байсан. Тухайн үед цагдаа даатгалаа би дуудсан. Б.******* толгой өвдөж байна гэхэд цагдаа та эмнэлэг дуудаад үзүүлэх боломжтой гэхэд үзүүлэх шаардлагагүй гээд үзүүлээгүй. Миг даатгалаас хохирлын 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид өгсөн. Би 8,000,000 -9,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж бодоогүй. Над руу үлдэгдэл мөнгөө өг гэж ярихад нь би хотод байсан тул гадуур явж машиных нь сэлбэг эвдэрсэн зүйлсийг судлахад 5,000,000 төгрөгөд хангалттай хүрэх байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж маргасан.
4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Б.******* нь өөрийн өмчлөлийн Toyota Prado-150 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Төв аймгийн Борнуур сумын Эрдэнэ 3 дугаар багийн замд явж байхад Д. нь өөрийн өмчлөлийн Toyota Highlander маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заасныг зөрчснөөс зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгч Б.*******т хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
6. улсын дугаартай Toyota Prado-150 загварын тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Б.*******ын өмч байсан болох нь тогтоогдож байх бөгөөд Б.******* нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар хариуцагч Д.гаас учруулсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй.
7. Нэхэмжлэгч Б.******* нь өөрт учирсан хохирлыг хариуцагч Д.гаас шаардсан бөгөөд тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь Д.гийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
8. Тиймээс хариуцагч Д.гийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан байх тул учирсан гэм хорыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцан арилгах үүрэгтэй.
9. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу хариуцагч Б.******* нь гэмтсэн эд хөрөнгийг засан сэргээх замаар эд хөрөнгийг өмнө байсан байдалд сэргээх үүрэгтэй, нэхэмжлэгч Б.******* нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж үзнэ.
10. Нэхэмжлэгч Б.******* нь Ашид билгүүн ХХК-ны үнэлгээг үндэслэн тээврийн хэрэгсэлийг засаж сайжруулахад гарах зардал болон замын зардалд нийт 4,185,250 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь шинжээчийн дүгнэлтийг хэт өндөр үнэлсэн, дүгнэлт гарахад байлцуулаагүй гэж маргаж, дахин шинжээч томилох хүсэлтийг гаргаж, шүүх Халиун капитал ХХК-нийг шинжээчээр томилсон. Халиун капитал ХХК нь 6,105,000 төгрөгийн хохирлын үнэлгээний тайланг ирүүлсэн нэхэмжлэгч Б.******* над руу ярьсан тээврийн хэрэгслийн зарим хэсгийг би янзалсан гэдгээ хэлсэн, тээврийн хэрэгслийг бодитоор нь үзээгүй гэж тайлбарласан.
11. Шүүх Халиун капитал ХХК нь үнэлгээг гаргахдаа биет байдлаар тээврийн хэрэгслийг үзээгүй дүгнэлтээ гаргасан гэх тул уг дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэх боломжгүй, харин Ашид билгүүн ХХК нь осол гарсны дараа тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг биет байдлаар үзэж үнэлгээг гаргасан, уг үнэлгээг үндэслэн Миг даатгал ХХК нь даатгалын хохиролд 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******т төлсөн байх тул уг Ашид билгүүн ХХК-ний үнэлгээг үндэслэж нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
12. Иймд Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээгээр 3,390,000 төгрөг, үнэлгээ гаргахад төлсөн 602,000 төгрөг, Улаанбаатар хотоос өргөдөл өгөхдөө ирэхэд гарсан зардал 69,000 төгрөг, Улаанбаатар хотоос шүүх хуралдаанд ирэхэд гарсан зардал 124,250 төгрөг нийт 4,185,250 төгрөг нэхэмжилснээс 124,250 төгрөгийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул 124,250 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.гаас 4,061,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож шийдвэрлэв.
13. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гаас 79,926 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч Д.гаас 4,061,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 124,250 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гаас 79,926 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ