| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01038/И |
| Дугаар | 312/ШШ2025/01048 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 312/ШШ2025/01048
2025 06 06 312/ШШ2025/01048
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, 19-р хороолол, *******, *******, ******* оффис 301 тоотод оршин суух хаягтай, ******* ББСБ ХХК /РД:5906822/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* тоотод оршин суух хаягтай, *******ын ******* /РД:*******, утас:/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 739,344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* овогтой ******* нь Момо Ланд' ХХК-тай 2021 оны 07 сарын 29-ны өдөр дугаар №2021-07-29/001007 дугаартай зээлийн шугамыг гэрээг байгуулсан. Зээлийн шугамын гэрээгээр зээлдэгч нь гэрээний хугацаанд хэд хэдэн зээлийг авч ашиглах боломжтой бөгөөд ******* овогтой ******* -н цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансруу 2022 оны 03 сарын 31-ны өдөр 184,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2022 оны 06 сарын 01-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фэйсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 1043 хоног хугацаа хэтэрсэн байна. Энэхүү зээлийг Манай Анлок Капитал ББСБ ХХК нь Момо Ланд ХХК-д Факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан учир энэхүү зээлийн эргэн төлөлтийг хуулийн дагуу шаардах эрхтэй байгууллага юм.Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 739,344.00 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ч.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие *******ын ******* нь ******* ББСБ ХХК-аас зээл авсан. Зээлийн дүн 739,344 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогтой Мөнх-Эрэнэд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. миний бие нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ч.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 739,344 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 739,344 төгрөгийг бүхэлд нь төлж биелүүлсэн ба энэ талаарх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,295 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 11,147.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчид улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 11,147.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 739,344 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага 739,344 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,295 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 11,147.5 төгрөгийг, хариуцагч Ч.*******эс 11,147.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ