Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 749

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эн нарыг оролцуулан З.Сн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.С шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Миний бие З.С нь Налайх дүүргийн Сонгуулийн хороог шүүхээр шалгуулсан боловч надаас шалтгаалах хуулийн заалт 127 дугаар заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон тул үүнийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

                                                  ҮНДЭСЛЭХ нь: 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах..”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч З.С нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ бичгээр шүүх хуралдаанд гаргасан байх бөгөөд уг хэргийн улмаас хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан З.Сс нь Налайх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Налайх Дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “бие даан нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  О.ОЮУНГЭРЭЛ