2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/02872

 

 

 

 

 

 

2025 04 07 191/ШШ2025/02872

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, байранд байрлах, Тайвань байк ХХК-ийн хүсэлттэй хүсэлттэй,

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Г******* Э******* эрэн сурвалжлуулах, хаягийг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тайвань Байк ХХК нь гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар иргэн Г******* Э******* татан Баянзүрх Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Гэтэл хариуцагч Г. Э******* нь өөрийн бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй болох нь харьяа хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон бөгөөд шүүх хаяг нь тодорхойгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт зааснаар уг иргэнийг хаяг дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, нэхэмжлэгч нь өөрийн оршин суух газрын харьяа шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэйг дурьджээ. Иймд РД: /*******/ Г******* Э******* орон даяар эрэн сурвалжилахыг цагдаагийн байгууллагад даалгах, түүнийг олдсон даруйд манай байгууллагад мэдэгдэхийг захирамжинд тусгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Тайван байк ХКК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Г******* Э******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Г******* Э*******д холбогдуулан гэрээний үүрэгт мөнгөн төлбөр гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн 18879 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ******* регистрийн дугаартай Г******* Э******* нь  тоот хаяг тус хороонд байдаггүй улмаас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс ******* регистрийн дугаартай Г******* Э*******ын оршин суух хаягийн лавлагааг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас гаргуулахад тоотод оршин суух бүртгэлтэй болох нь тогтоогдож улмаар уг хаягт мэдэгдэх хуудас хүргүүлэхэд шуудангийн буцаалт ирээгүй болох нь тогтоогдсон.

Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Увш овогт Г******* Э*******ын хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч Тайвань байк ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай  овогт Г******* Э******* нь тоотод оршин сууж байсныг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Увш овогт Г******* Э******* эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай овогт Г******* Э******* эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Тайвань байк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* /1/-т мэдэгдэхийг Сэлэнгэ аймагийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ