| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2025/00025/И |
| Дугаар | 191/ШШ2025/02855 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/02855
| 2025 04 07 | 191/ШШ2025/02855 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай байрлах Хасбанк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух, О******* овогт Г******* А******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 22,403,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Hэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г******* Овогтой А******* с 1050112113 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 22403975 (хорин хоёр сая дөрвөн зуун гурван мянга есөн зуун далан тав) тогрог гаргуулах, Нэхэмжлэлийн агуулга: Г******* Овогтой А******* нь 2024 оны 1 сарын 29-ний өдөр тус банктай 1050112113 дугаартай зээлийн гэрээ байгуулж 20000000 (хорин сая) төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 21.6 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан, Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 717060 төгрөг, зээлийн хүү 380529.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2461.19 төгрөг төлсөн. Г******* Овогтой А******* 1050112113 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 3 сарын 10-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног: 253 Зээлийн үлдэгдэл: 19282940 төгрөг, Хүү: 3040065 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 80970 төгрөг Телберийн нийт үлдэгдэл: 22403975 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 22403975 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хасбанкны нэхэмжлэлтэй Г.Анхтуяа надад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 22,403,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбар гаргаж байна. Миний бие Г.Анхтуяа нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр авсан 1050112113 тоот гэрээний авсан зээлийг төлбөрийн үлдэгдэл болох хас банкны нэхэмжилсэн 22,403,975 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хасбанк ХК нь хариуцагч Г.А******* холбогдуулан 22,403,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 22,403,975 төгрөгийг хариуцагч Г.Анхтуяа нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 22,403,975 төгрөгийг хариуцагч Г.Анхтуяа нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хариуцагч Г.А******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,968.88 төгрөгийн 134,984.44 төгрөгийг улсын орлогоос, 134,984.44 төгрөгийг хариуцагч Г.А******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хасбанк ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Анхтуяа нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ