| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01094/И |
| Дугаар | 312/ШШ2025/01039 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 312/ШШ2025/01039
2025 06 05 312/ШШ2025/01039
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* рестораны зүүн жигүүрт байрлах ******* банк ХК /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ын ******* /РД:, утас:/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 970,609.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,204.38 төгрөг, нийт 7,999,813.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Л. нь тус банктай 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Зээлдэгч Б.******* нь ******* банктай 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан 7,000,000 / Долоон сая / төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй , 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай 7 дугаар зүйлийн 7.1.Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно. 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг, зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасны дагуу зээлдэгчид цахимаар зээл олгосон. Банк нь 2024 оны 07 дугаар сарын 26 -ны өдөр зээлдэгч Б.*******ийн 5005717059 тоот дансанд 7,000,000 /Долоон сая/ төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүд 6,322.41 төгрөгийг төлсөн. Зээлдэгч 2024 оны 8 сараас гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд, энэ талаар удаа дараа 7577-1888, 9555-0408 дугааруудаас өдөр бүр залгаж сануулж хэлсэн боловч удахгүй төлөөд дуусгана, юун сүртэй юм, хаачихна гэх зэргээр удаа дараа үл тоомсорлож зээлийн эргэн төлөлт хийлгүй өнөөдрийг хүрсэн. Зээлдэгч Б.******* Банктай байгуулсан дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг огт төлөлгүй хоцрогдуулж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 263 хоног хугацаа хэтрүүлээд байна. Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 05 сарын 05-ны өдрийн байдлаар 7,999,813.48 (Долоон сая есөн зуун ерэн есөн мянга найман зуун арван гурван төгрөг дөчин найман мөнгө) төгрөгийг иргэн Б.*******ийн цалингийн орлого, бусад орлогоос гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* банкнаас нэхэмжилсэн 7,999,813.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Л.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 970,609.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,204.38 төгрөг, нийт 7,999,813.48 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 970,609.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,204.38 төгрөг, нийт 7,999,813.48 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,947 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 71,473.5 төгрөгийг, төрийн сангаас 71,473.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 970,609.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,204.38 төгрөг, нийт 7,999,813.48 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,947 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 71,473.5 төгрөгийг, төрийн сангаас 71,473.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ