| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2025/00036/И |
| Дугаар | 191/ШШ2025/01637 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/01637
| 2025 02 21 | 191/ШШ2025/01637 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ч байранд байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/, ******* овогт ******* /РД:*******/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч ******* ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******овогтой /РД:*******/, овогтой /РД:*******/ нар нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр *******тай ЗГ3405112859 тоот Зээл болон барьцааны гэрээ цалингийн зээлбайгуулж 20,100,000.00 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авсан. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ3405112859 Б тоот гэрээ байгуулж 7,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 52 сарын хугацаатай зээл авсан. 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай Ззээлийн гэрээ 3405112859 2 тоот гэрээ байгуулж 1,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ3405112859 3 тоот гэрээ байгуулж 4,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ3405112859 4 тоот гэрээ байгуулж 9,850,000.00 төгрөгийн зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ3405112859 Д тоот гэрээ байгуулж 13,500,000.00 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Г., О. нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийг 173 хоног хугацаа хэтрүүлэн 24,296,095.34 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахаар байна. Г., О. нарыг банкнаас байнга идэвхтэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нар нь зээл авах үедээ Баянгол дүүргийн 25-р хороо Golden Park 105-р байр 95 тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаяг дээрээ амьдардаггүй нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/Ш32024/20529 тоот захирамжаар тус хороонд бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тодорхойлогдож байгаа тул Г., О. нарыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх олгох тушаал, итгэмжлэл, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШЗ2024/20529 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ3405112859 дугаартай зээл болон барьцааны гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, зээл эргэн төлөлтийн хуваариуд, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ3405112859Б дугаар, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ3405112859/2 дугаар, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ3405112859/3 дугаар, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ3405112859/4 дугаар, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ3405112859 Д дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатаар батлуулсан хуулбарууд, хүү тооцооллын хүснэгт, зээлдэгчийн мэдээлэл шинэчлэх хүсэлт, зээлийн хүсэлтийн мэдээлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/, ******* овогт ******* /РД:*******/ нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1 ******* ХК нь Г., О. нар нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ3405112859 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж, 20,100,000 төгрөгийн зээл олгосон.
2.2 Зээлдэгч Г., О. нараас зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШЗ2024/20529 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Г., О. нар нь Б тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Г., О. нарын оршин суух хаяг тодорхойгүй гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 182/ШЗ2025/00156 дугаар шүүгчийн захирамжаар Хур төрийн мэдээлэл солилцооны системээс Г., О. нарын оршин суугаа газрын лавлагааг гаргуулсан ба лавлагаанд хариуцагч Г. нь Т тоот, хариуцагч О. нь Н тоот гэх хаяг бүртгэгдсэн байна.
Хариуцагч О.ийн Н тоот хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүргүүлэхэд О. өөрөө гардан авсан байна.
Мөн хариуцагч Г.ын Т тоот хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүргүүлэхэд Т дугаар багийн Засаг дарга Г. нь тоот хаягт ээж, охины хамт амьдардаг нь үнэн гэх 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолтыг Г.ын тайлбарын хамт ирүүлжээ.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г., О. нарын оршин суугаа газар нь тодорхой буюу Г. нь Т тоот, О. нь Н тоот хаягт тус тус оршин сууж байгаа болох нь тогтоогдож байх тул ******* ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт ******* /РД:*******/, ******* овогт ******* /РД:*******/ нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар хүсэлт гаргагч ******* ХК-ийн иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/, ******* овогт ******* /РД:*******/ нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА