Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 157

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,

улсын яллагч Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч М.Н,

хохирогч О.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатигин овогт Мөнхцэцэгийн М.Нд холбогдох эрүүгийн 1810004610134 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, , ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт М.Н

Холбогдсон хэргийн талаар  

Шүүгдэгч М.Н нь Хан-Уул дүүргийн паб-д, 2018 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө өөрийгөө эзгүй байхад гэрт ирлээ гэж уурлан ширээн дээр байсан шилэн аягаар иргэн О.Жийн нүүр хэсэгт нь цохиж, хөл рүү нь өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч М.Нгаас: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Хохирогч О.Жоос: “...Тухайн хэрэг болдог өдөр Төвшөө гэдэг найзтайгаа уулзаад нисэхэд байдаг найзындаа такси бариад очсон. Төвшөө М.Н хоёр хоорондоо маргалдаад байсан бөгөөд би Говио гэдэг найзтайгаа нэг Паб-д ороод сууж байхад гаднаас М.Н орж ирээд шил аваад миний нүүр рүү цохисон. Би босоод эргээд харахад намайг дахиад цохисон...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  хохирогч, гэрч нараас  мэдүүлсэн мэдүүлэг:

Хохирогч О.Жийн: “...2018 оны 02 дугаар сарын 19-ний шөнийн 01 цагийн үед Л.Г бид хоёр паб-д орж сууцгаасан, 10 орчим минутын дараа гаднаас Нямка нэг залуутай орж ирээд Нямка ширээн дээр байсан шилэн аяга аваад миний нүүр рүү 2-3 удаа цохьсон, би босож ирээд яаж байгаа юм бэ гэхэд чамайг ална гээд дайраад байсан. ...бид 4 гадаа гарсан, намайг төмөр хашаанд шахаад миний хөл рүү өшиглөсөн. ...Би зодуулсандаа гомдолтой байна, М.Н надад томограф зураг авахуулсан 128.000 төгрөг өгсөн, түүнээс 2.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

Гэрч С.Бий: “...2018 оны 02 дугаар сарын 19-ний 00 цагийн үед гэртээ байж байтал манай хүргэн ах М.Н над руу залгаад гэрт согтуу хүмүүс ирчихсэн хаалга нүдээд байна, хүрээд ир гэхээр нь машинтайгаа яваад очтол М.Н ах Нисэх оръё гэхээр нь Нисэхийн эцэст нэрийг нь мэдэхгүй нэг паб-д очсон. ах нэг хүнтэй өөд өөдөөсөө хараад зогсчихсон юм ярьж байгаад М.Н ах тэр хүнийг аяга юмуу, пивоны бакал шиг зүйлээр толгойд нь цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч В.Оын: “...2 ах орж ирээд ундаа ууж байхад нь гаднаас 2 залуу орж ирээд нэг нь анх ирсэн хүмүүсийн арай жижиг биетэйг нь аягаар толгойд нь цохиод аяга хагалсан, тэгээд тэр хоёр хоорондоо зодолдох гээд зууралдаад байхаар нь би айгаад очоогүй гал тогоонд орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Ч.Мгийн: “...2 залуу орж ирээд шаазан аяга аваад өөрсдөө авчирсан ундаа уугаад суусан, гаднаас 2 залуу орж ирээд нэг нь учир зүггүй ундаа ууж байсан 2 залуугийн нэгэн дээр очоод, чи яагаад манайхаар эргэлддэг юм гээд ширээн дээр байсан аягыг аваад нүүрэнд нь цохьчихсон. Тэгтэл тэр аяга нь хагараад хэдэн тийшээ үсэрсэн, аягаар цохьсон залуу нөгөө залуугаа заамдаад салахгүй байхаар нь би тэр хоёрыг салгатал тэд нарын нэг нь цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Л.Ггийн: “...О.Ж бид хоёр Нисэхийн эцэст байдаг Нислэг караокед тал шил архиа өвөртөө хийгээд орсон, тэндээс нэг аяга аваад гаднаас авсан ундаагаа уугаад сууж байтал гаднаас Нямка гэдэг залуу өөр нэг хүнтэй хамт орж ирж, шууд хүрч ирээд О.Жийн нүүрэнд бид хоёрын ундаа ууж байсан аягаар цохиод хагалчихсан, нэг л удаа цохьсон, аяга нь хагараад О.Жийн нүүрийг зүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

    Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 сарын 20-ны өдрийн 2703  дугаартай дүгнэлт /хх-ийн 32 дугаар  хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Яллагдагч М.Нгийн: “...2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байтал хашааны хаалга нүдэхээр нь гараад очтол найз Энхтүвшин, Л.Г, О.Ж гурав машинтай ирчихсэн байсан. Тэгээд тэр гурав надаас архины мөнгө гуйгаад байхаар нь надад мөнгө байхгүй учраас өгөөгүй, тэгтэл О.Ж, архи авч өгч чадахгүй, арчаагүй гэхээр нь миний уур хүрээд хэрэлдсэн, манай хүү надад, энэ ах таныг байхгүйд хаалга нүдээд байсан ах мөн байна гэхээр нь би тэд нарт, та нар намайг байхгүйд хаалга нүдсэн юм уу гэж асуутал Л.Г, О.Ж хоёр ирсэн такситайгаа яваад өгсөн. Харин Энхтүвшин манай гэрийн гадаа үлдсэн, бид хоёр гэрт ороод айраг хувааж уугаад сууж байтал Энхтүвшингийн утас дуугараад хүнтэй ярьсан, О.Ж Нисэхийн эцэст караокед байна гэнээ гэхээр нь би утсыг аваад, та хэд айл эзгүйчпээд намайг байхгүйд манайд ирээд байгаа юм уу гэж асуухад өөдөөс хэрэлдээд, чи хэзээ ийм болчихсон юм, хүрээд ир гээд утсаа тасалсан. Би эхнэрийн дүү С.Бийг дуудаад машинаар нь Нисэхийн эцэст хүргүүлээд паб-д ортол Л.Г, О.Ж хоёр ширээн дээрээ нэг цагаан өнгийн шаазан аяга тавьчихсан сууж байхаар нь би тэр хоёр дээр очоод, чи юу гээд байгаа юм бэ гэтэл О.Ж юм дуугараагүй босож ирээд миний нүүрэнд тулаад мөргөх гээд байгаа юм шиг байхаар нь би шаазан аягыг аваад нүүрэнд нь нэг цохьтол тэр аяга нь хагараад алга болчихсон. О.Ж надаас 300.000 төгрөг нэхсэн, би түүний нэхсэн мөнгийг хэд хуваагаад өгч чадна, цалингийн зээлтэй болохоор хэцүү байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-44 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/,

-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуудас/,

-Шүүгдэгчийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж М.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч М.Н нь Хан-Уул дүүргийн “паб-д, 2018 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө өөрийгөө эзгүй байхад гэрт ирлээ гэж уурлан ширээн дээр байсан шилэн аягаар иргэн О.Жийн нүүр хэсэгт нь цохиж, хөл рүү нь өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,  хохирогч О.Жийн мэдүүлэг /хх-ийн 8-11 дүгээр хуудас/, гэрч С.Бий мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч В.Оын мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч Ч.Мгийн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч Л.Ггийн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 сарын 20-ны өдрийн 2703  дугаартай дүгнэлт.

  1. О.Жийн биед дух, хамрын нуруу, баруун, зүүн хацарт шарх, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний зовинд цус хуралт, дух, зүүн шилбэнд зулгаралт, зүүн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх шарх гэмтлүүд нь ир, ирмэг бүхий зүйлийн, хэд хэдэн удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 32 дугаар  хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

    Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч М.Нг хохирогч О.Жийн биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

  Иймд шүүгдэгч М.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид ял оногдуулж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч О.Ж нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж олох байсан орлого, хөдөлмөрийн хөлс, бусад зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдоно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад хохирогч О.Ж нь эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх боловч хэрэгт эмчилгээний зардал, эрүүл мэндэд учруулсан хохиролтой холбоотой баримт авагдаагүй байх тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Хохирогч О.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал, гэмтэл учирсны улмаас үүссэн гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч М.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.   

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

1.Х овогт М.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Нг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Нгийн хөрөнгө, цалин хөлс,  бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Нд мэдэгдсүгэй.

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээрзүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл М.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ТУЯАТ