| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2025/0847/З |
| Дугаар | 128/ШШ2026/0075 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2026/0075
2026 01 14 128/ШШ2026/0075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Н******* /РД:ЦГ*******/;
Хариуцагч: Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Б.Л*******, Б.М******* хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*******, хариуцагч Б.Л*******, Б.М*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хүслэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч Ч.Н******* анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын Өндөр насны тэтгэврийг зогсоосон 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын Улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №******* дугаартай актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” гэж өөрчилж,
1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “Ч.Н*******гийн өндөр насны тэтгэврийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоосон захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны тэтгэврийг нөхөн олгуулж, цаашид үргэлжлүүлэн олгохыг даалгуулах” гэж ихэсгэсэн.
1.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлага дахь “Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №******* дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэснийгээ “хууль бус болохыг тогтоолгох” гэж зөвтгөн, тодруулсан болно.
1.5.Иймд шүүх нэхэмжлэгчийн “Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын Улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №******* дугаартай актыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Ч.Н*******гийн өндөр насны тэтгэврийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоосон захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны тэтгэврийг нөхөн олгуулж, цаашид үргэлжлүүлэн олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Нэхэмжлэгч Ч.Н******* нь “******* б*******” ХХК-д 10 жил, 7 сар, 26 өдөр “н х о”-аар ажилласан хугацаагаа хөдөлмөрийн хортой нөхцөлд хамааруулан тооцож, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ.
2.2.Нэхэмжлэгчид 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийг олгохгүй зогсоосонтой холбогдуулан Налайх дүүргийн нийгмийн даатгалын газраас тодруулахад 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 194 дүгээр албан бичгээр “... Нийгмийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалт 5.1.4.нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй ... гэх шаардлагыг хангаагүй тул таны тэтгэврийг үргэлжлүүлэн олгох боломжгүй” гэсэн хариуг өгчээ.
2.3.Хариуцагч Нийгмийн даатгалын газрын Улсын байцаагч нь 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актаар нэхэмжлэгчид илүү тооцож олгосон 26,737,562 төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ:
Ч.Н******* миний бие "******* б*******” ХХК-д 10 жил 7 сар "нь х о"-оор ажилласныг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамааруулан 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Тухайн үед миний бие өөрийн ажиллаж байсантай холбогдох баримтуудыг Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст очиж шалгуулан, өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой эсэхийг тодруулахад хортой нөхцөлд ажилласан гэх шаардлагыг хангаж байна гээд өндөр насны тэтгэвэр тогтоосон. Миний бие тэтгэврээ сар бүр авч байтал 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс миний тэтгэврийг зогсоосон. Үүнтэй холбогдуулан Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газарт өргөдөл гаргахад 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 194 дугаар албан бичгээр “... Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан тухайн үед мөрдөж байсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын Хөдөлмөрийн хортой нөхцөл 14 дэх хэсэгт заасны дагуу "нь х о" ажил мэргэжил нь Нь боловсруулах үйлдвэрт хамаарах бөгөөд нийн бүтээгдэхүүнийг жижиглэнгээр боловсруулдаг аж ахуйн нэгж, байгууллага (шатахуун түгээх станц)-ын түгээгч, нь х о ажил мэргэжил уг жагсаалтад заагдаагүй тул тэтгэврийг зогсоосон" гэх хариуг өгсөн.
Миний хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өөрийн баримтуудаа авч очиход Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй" гээд 4.3.2 дахь заалтад "нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр" өндөр насны тэтгэвэр авах эрхтэй гэсний дагуу миний "******* б*******” ХХК-д 10 жил 6 сар түгээгч буюу нь х операторчноор ажилласан хугацааг хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоосон. Нийгмийн даатгалын ажилтан 2022 онд миний бичиг баримтыг шалгаад өндөр насны тэтгэвэр авах болзлыг хангасан байна гэж шийдвэр гаргачихаад одоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтад заасан "... нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй" гэх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа нь захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дах заалтад "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.8 дахь заалтад "хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмыг тус тус зөрчсөн байна.
Түүнчлэн Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас миний өндөр насны тэтгэврийг зогсоох болсон сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдийг тодорхойлно", мөн зүйлийн 27.2 дахь хэсэгт "Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ" гэж заасныг зөрчиж сонсох ажиллагааг хийгээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, надад миний тэтгэврийг зогсоосон шийдвэрийг бичгээр гардуулаагүй. Мөн илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "утга агуулгын илэрхий алдаатай" буюу тус актад миний оршин сугаа хаяг болон тэтгэвэр тогтоосон он сар, өдөр буруу мөн тус хуулийн 47.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" буюу Нийгмийн даатгалын ерөнхий газрын зөвлөмжийг баримтлан акт үйлдсэн нь илт хууль бус байна. Иймд миний өндөр насны тэтгэврийг зогсоож, илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.
Миний бие Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 194 дүгээр албан бичгийг 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан бөгөөд Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх тэтгэврийг үндэслэлгүйгээр авсан гэж төлбөрийн актыг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тогтооно тэр хүртэл хуулийн байгууллагад хандах хэрэггүй гэж хэлсэн тул би тус шийдвэр гарахыг хүлээж байсан ба тус илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актыг 2025 оны 10 сарын 07-ны өдөр гардаж авсан тул шүүхэд хандаж байна” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, түүний үндэслэлдээ:
Нэхэмжлэгч Ч.Н******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо ажилласан жил болон холбогдох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн болон өөрт давуу байдал олгох зорилгоор ямарваа нэгэн үйлдэл хийгээгүй бөгөөд дүүргийн Нийгмийн даатгалын газрын холбогдох албан тушаалтан нь хуулийн шаардлага хангаж байна гэж үзэж өндөр насны тэтгэвэр тогтоосон атлаа 2025 оны 06 дугаар сараас өндөр насны тэтгэврийг нь үндэслэлгүйгээр зогсоосон захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хууль бус юм. Захиргааны байгууллага нь иргэний эрх ашгийг хөндсөн үйл ажиллагаа явуулахдаа холбогдох хууль, дүрэм журмыг үндэслэн эрх бүхий албан тушаалтан шийдвэр гарган баталгаажуулах ёстой байтал дээд шатны байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн иргэний өндөр насны тэтгэврийг шууд зогсоож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болсон.
Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын Ч.Н*******гийн тэтгэврийг зогсоосон үйл ажиллагаа нь ямар хуулийн, ямар зохицуулалтыг үндэслэн зогсоосон нь тодорхойгүй бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2- т заасан үндэслэлд хамаарахгүй байхад хуульд заасан болзол шаардлагыг хангасан даатгуулагчийн эрх ашгийг хөндсөн шийдвэр болсон. Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын хөдөлмөрийн хортой нөхцөлийн 14-т заасан "нь х о" нь нь боловсруулах үйлдвэрт хамаарах албан тушаал гэж үзээд байдаг. Гэтэл манай улсад өнөөгийн байдлаар нь боловсруулах үйлдвэр байхгүй. Нөгөө талаар шатахуун түгээх станцад ажиллаж байгаа түгээгч нарын ажлын байр нь хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд хамаарах боломжтой буюу нь, бензин зэрэг шатах тослох материалтай өдөр бүр 24 цагаар харьцаж, түүгээр амьсгалах, халуун хүйтэнд ажиллаж байгаа зэрэг нөхцөл байдал нь тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох ажлын байрны жагсаалтад хамаарч байна гэж үзэж өндөр насны тэтгэврийг тогтоосон байхад үндэслэлгүйгээр тэтгэврийг зогсоож байгаа нь захиргааны байгууллагын үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.8-д "хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд Ч.Н*******гийн өндөр насны тэтгэврийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоосон Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны тэтгэврийг нөхөн олгуулж, цаашид үргэлжлүүлэн олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Нийгмийн даатгалын ерөнхий газрын зөвлөмж нь маргаан бүхий ажил албан тушаалд хамаарахгүй гэж харсан. Гэтэл хариуцагч тал хамраана гэж үзээд хариу тайлбараа гаргасан байсан. Олон улсын жишигт нь х операторчныг ердийн ажлын байр гэж үздэг. Харин Монгол Улсад шатахуун түгээгч газруудын түгээгч нар 24 цагаар ажилладаг. Өөрөө хэлбэл, 01 сард 15-с доошгүй удаа 24 цагаар ажилладаг. Энэ нөхцөлд байдлаас харахад хөдөлмөрийн хүнд хортой нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байгаа. Хариуцагч тал 2024 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 77 дугаар тушаалд заавал нь боловсруулах үйлдвэрт гэж заасныг үндэслэн тайлбарлаад байгаа. Гэтэл Монгол Улсад өнөөдрийг хүртэл нь боловсруулах үйлдвэр байхгүй. Нь боловсруулах үйлдвэр байхгүй байхад тухайн ажил албан тушаалыг батлаад хөдөлмөрийн хортой нөхцөлд хамааруулаад байгааг хариуцагч талаас тодорхой тайлбар өгөөгүй. Иймд нэхэмжлэгчийн ажилласан албан тушаал нь хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд ажилласан гэж үзэж тэтгэвэр зогсоогоод байгаа үйлдлийг хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
3.4.Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгчээс Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын Улсын байцаагч Б.Л*******, Б.М******* нарт холбогдуулан Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын Улсын байцаагч нарын Ч.Н*******д холбогдох 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр актыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг эс зөвшөөрч байна.
Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт "Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй" гэж заасны дагуу Улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар актыг гаргахдаа техникийн алдаа гаргасныг утга, агууллагыг өөрчлөхгүйгээр залруулан дахин гаргах боломжтойг иргэн Ч.Н*******д 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тайлбарласан болно. Тухайн улсын байцаагчийн актад бичигдсэн иргэний гэрийн хаяг, тэтгэвэр тогтоолгосон он, сар, өдрийг техникийн алдаа гарган буруу бичсэн боловч төлбөрийн дүн буюу үндсэн зохицуулалт, утга, агуулга нь өөрчлөгдөөгүй учир энэ захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй болно” гэжээ.
3.5.Хариуцагч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлд холбогдуулж гаргасан тайлбартаа:
1.Тэтгэврийн олголтыг 2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс зогсоох арга хэмжээ авах үед уг шийдвэр нь эцсийн захиргааны акт бус, харин зөрчилтэй байж болзошгүй нөхцөл байдлыг шалган тогтоох зорилготой түр зохицуулалтын шинжтэй арга хэмжээ байсан. Уг арга хэмжээ нь тэтгэврийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн захиргааны акт бус, харин нөхцөл байдлыг тодруулах, шалгалт хийх зорилготой түр зохицуулалтын шинжтэй байсан. Холбогдох шалгалтын үндсэн дээр эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр захиргааны акт гарч, тэтгэврийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн болно.
2.Иргэний тэтгэврийн олголтод холбогдох баримт, мэдээлэлд зөрчил илэрсэн тул Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мөн нөхцөл байдлыг шалгах зорилгоор 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэврийн олголтыг түр хугацаагаар зогсоосон нь хууль зөрчөөгүй бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу тэтгэврийн олголтод зөрчил илэрсэн тохиолдолд нөхцөл байдлыг шалган тогтоох хүртэл түр хугацаагаар зогсоох боломж нээлттэй байдаг. 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр авсан арга хэмжээ нь эцсийн шийдвэр биш, шалгалтын явцад авсан, иргэний эрхийг бүрмөсөн хязгаарлаагүй түр зохицуулалтын арга хэмжээ юм. Иймд дур мэдэн зогсоосон гэх үндэслэл тогтоогдохгүй.
3.Тэтгэврийн олголтыг зогсоохоос өмнө 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр утсаар холбогдон зогсоох болсон шалтгаан, холбогдох баримтыг тодруулах шаардлага, шалгалт хийгдсэний дараа захиргааны акт гаргах талаар амаар тайлбарлан мэдэгдсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь шийдвэр гаргахаас өмнө иргэнд тайлбар өгөх, сонсох зарчим бодитой хэрэгжсэнийг илэрхийлнэ.
Мөн тэтгэвэр зогсоосны дараагаар иргэн 1111 төв, тус газарт гомдол гаргасан нь тэтгэвэр зогсоосон талаар мэдээлэл авсан, ойлгосон болохын бодит нотолж байна. Энэхүү үйлдэл нь захиргааны байгууллагын ил тод, шударга ажиллагааг баталж байна.
Захиргааны ерөнхий хуульд бичгээр мэдэгдэх үүрэг нь эцсийн захиргааны акт гаргахтай холбоотойгоор хамаардаг бөгөөд шалгалтын явцад түр зохицуулалтын арга хэмжээнд ийнхүү заавал бичгээр мэдэгдэх талаар хуульчилж тогтоогоогүй. Иймд иргэнд утсаар урьдчилан тайлбарлан мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй, харин ил тод, шударга ажиллагаанд нийцсэн гэж үзэж байна” гэжээ.
3.6.Хариуцагч Б.М*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Шатахуун түгээх газрууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажилчдынхаа хортой нөхцөлд ажиллаж байгаа учраас хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийн жагсаалтад оруулах тухай хүсэлт гаргаж хандаж байгаагүй. Мөн ажилчдынхаа тэтгэвэрт гарах үед нь тухайн ажил албан тушаалд ажиллаж байсан гэж тодорхойлж өгч байгаа боловч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 77 дугаар тушаалд багтах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд илгээж байгаагүй. Хэрэв тухайн байгууллагууд хортой нөхцөлд орох тухай хүсэлт илгээж байсан бол энэ асуудал гарахгүй байсан байх” гэв.
3.7.Хариуцагч Б.Л******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нийгмийн даатгалын ерөнхий газраас жижиглэн худалдааны шатахуун түгээгч газруудын түгээгч нар нийт н х о гэх албан тушаал нь хортой нөхцөлд хамаарахгүй гэх зөвлөмж ирсэн. Үүний дагуу манай байгууллага хяналт, шалгалт хийж нэхэмжлэгчийн тэтгэврийг зогсоосон. Мөн шууд тэтгэвэр тогтоох захиргааны акт гаргаагүй нэхэмжлэгчид тэтгэвэр зогсоох тухай мэдэгдсэн” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэрэгт “өндөр насны тэтгэвэр тогтоолт, олголттой холбоотой захиргааны байгууллагын шийдвэрт холбогдох” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газар нь нэхэмжлэгч Ч.Н*******г 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр /50 нас, 11 сартайд/, түүний ”******* б*******” ХХК-д “нь х о” /шатахуун түгээгч/-аар 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл ажилласан, 10 жил, 8 сар 8 хоногийн хугацааг ажлын хортой нөхцөлд хамааруулан тооцож, 614,178 төгрөгийн тэтгэвэр тогтоож, олгож эхэлсэн нь түүний тэтгэвэр тогтоолтын хуудсаар тогтоогдож байна. /ХХ-ийн 82-83 дахь тал/
2.2.Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 04/1091 дугаартай албан бичгээр Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нарт хандаж “... уг жагсаалтын “хөдөлмөрийн хортой нөхцөл” 2 дахь хэсгийн 195-д заасан 8131-13 кодтой “нь х о” ажил мэргэжил нь Нь боловсруулах үйлдвэрт хамаарах бөгөөд харин нь бүтээгдхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллага (шатахуун түгээх станц)-ын түгээгч, нь х операторчны ажил мэргэжил хамаарахгүй” гэсэн зөвлөмж хүргүүлсэн байна. /ХХ-ийн 42-43 дахь тал/
2.3.Энэ зөвлөмжийг үндэслэн Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгч Ч.Н*******н тэтгэврийн олголтыг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоож, файлаас хасагдаж байгааг утсаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн байна. /ХХ-ийн 61 дэх тал/
2.4.Ийнхүү нэхэмжлэгч Ч.Н*******н ажиллаж байсан “нь х о” ажил мэргэжлийг хортой нөхцөлд оруулан тооцохгүй гэх үндэслэлээр тэтгэврийн олголтыг 7 сар 14 хоногийн турш зогсоосон, энэ үйлдэл нь шүүхийн шийдвэр гаргах өдрөийн байдлаар үргэлжилсээр байгаа болох нь дээрх бичгийн баримт болон нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар давхар тогтоогдлоо.
2.5.Хариуцагчаас нэхэмжлэгч Ч.Н*******н “нь х о” /шатахуун түгээгч/-аар ажилласан эсэх, уг ажлын байранд ажилласан жил, тэтгэвэр тогтоолгох нас, хугацаа зэргээр маргаагүй тул шүүх энэ үйл баримтуудад дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
2.6.Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газар нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 04/1091 дугаартай албан бичгийг үндэслэн, түүнд сонсох ажиллагаа явуулахгүйгээр, иргэний эрх бүхий этгээдэд хандаж гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийг нь хангахгүйгээр түүний тэтгэвэр олголтыг зогсоож, улмаар энэхүү маргаантай асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байхад нь буюу 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 30/000324 дугаартай Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай Улсын байцаагчийн акт гаргажээ.
2.7.Уг актаар нэхэмжлэгч Ч.Н*******н “нь х о” ажил, мэргэжлийг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамааруулан хөнгөлөлтэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэрийг үндэслэлгүйгээр тогтоож, олгосон зөрчил гаргасан гэж дүгнээд, илүү тооцож олгосон нийт 26,737,562 /Хорин зургаан сая долоон зуун гучин долоон мянга таван зуун жаран хоёр/ төгрөгийг тэтгэвэр авагч Ч.Н*******гээр төлүүлэхээр шийдвэрлэсэн зэрэг үйл баримтууд тогтоогдлоо. /ХХ-ийн 58 дахь тал/
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага “Налайх дүүргийн Нийгмийн даатгалын Улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 30/000324 дугаартай Илүү олгосон тэтгэвэрийг нөхөн төлүүлэх тухай актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
3.1.1.Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 оны/ 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 оны/ 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гээд мөн хэсгийн 2-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” гэж заасан байжээ.
3.1.2.2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчлэн мөрдөж эхэлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж хуульчилжээ.
3.1.3.Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 оны/ 15 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн /2023 оны/ 5 дугаар зүйлийн 5.3-т “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэжээ.
3.1.4.Энэ хуулийн заалтын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баталжээ.
3.1.5.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын 2.1-т “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ыг хэрэглэхдээ хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан "Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт (ҮАМАТ-08)"-ыг баримтална” гэж, 2.2-т “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтыг хэрэглэхдээ энэ журмын 2.1-д зааснаас гадна дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалтыг харгалзана” гэжээ.
3.1.6.Жагсаалтын Хөдөлмөрийн хортой нөхцөл гэх Хоёр дугаар бүлгийн 2.19.Нь боловсруулах үйлдвэрийн гэсэн хэсэгт 8131-13 кодтой “О, нь боловсруулах, цэвэрлэх төхөөргийн” гэсэн нэр бүхий ажил, мэргэжлийг хортой нөхцөлд тооцохоор, мөн энэ хэсэгт уг ажил, мэргэжилтэй “Нь х о”-г дүйцүүлэн тооцохоор оруулсан байна.
3.1.7.Дээрх жагсаалтад заасан “н боловсруулах үйлдвэр” нь Монгол Улсад байхгүйн зэрэгцээ, нэхэмжлэгчийн ажиллаж байгаа ажлын байр нь нийн бүтээгдхүүнтэй харьцдаг болох нь нийтэд илэрхий үйл баримт байна.
3.1.8.Мөн дээрх жагсаалтад “Нь х” гэдэг нэр томъёог хэрэглэсэн нь нийн бүтээгдхүүнээр хангах ажил, үйлчилгээ гэсэн ойлголт болох нь тодорхой буюу ойлгомжтойгоор томъёолсон байхад хариуцагч нь “зөвхөн Нь боловсруулах үйлдвэрийн ажилтанд хамааруулна” гэж тайлбарлаж байгаа нь уг жагсаалтын нэршилийг явцуу утгаар тайлбарлаж хэрэглэсэн байна.
3.1.9.Ийнхүү нэхэмжлэгч Ч.Н*******н ажиллаж байсан “нь х о” буюу шатахуун түгээх станцын түгээгч нь хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд ажилладаг ангилалд хамаарахаар жагсаалтанд оруулсан гэж үзэх тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 оны/ 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн /2023 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.4-д заасны дагуу хүнд, хортой нөхцлөөр хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоолгох эрх Ч.Н*******д үүссэн болох нь нотлогдсон гэж дүгнэв.
3.1.10.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
3.2.Нэхэмжлэгчийн “Ч.Н*******н өндөр насны тэтгэврийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоосон Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргах өдөр хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн олгуулж, цаашид үргэлжүүлэн олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.2.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Тэтгэвэр олголтыг дараах үндэслэлээр доор дурдсан хугацаанаас эхлэн зогсооно” гээд, мөн хэсэгт “хуурамч баримт бичиг бүрдүүлж тэтгэвэр авсан бол, тэтгэвэр авагчийг нас барсан, сураггүй алга болсныг тогтоож, нас барснаар тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, тэтгэвэр авагч Монгол Улсын харьяатаас гарсан” гэх нөхцлүүдийг хуульчлан тогтоожээ.
3.2.2.Гэтэл Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газар нь дээрх үндэслэлүүдийн аль нь ч үүсээгүй байхад нэхэмжлэгч Ч.Н*******н тэтгэврийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоосон нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн тэтгэвэр авах эрхийг ноцтой зөрчсөн байна.
3.2.3.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ч.Н*******н тэтгэвэр тогтоолтын талаар хариуцагчид эргэлзээ үүссэн ч, энэ талаар эрх бүхий этгээдээс эцэслэн шийдвэрлээгүй байхад, түүнчлэн хуульд заасан дээрх үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгчийн тэтгэвэр олголтыг “бүрэн зогсоосон” шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд хууль зүйн агуулгаараа Ч.Н*******н тэтгэвэрийг олгохоос татгалзсан татгалзал гаргасан болох нь тогтоогдлоо.
3.2.4.Иймд Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын Н*******н тэтгэвэр олголтыг зогсоосон буюу олгохоос татгалзсан татгалзал нь дээр нотлогдсон үндэслэлүүдээр хууль бус болохыг тогтоон, түүний тэтгэврийг олгоогүй 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон нөхөн олгох, цаашид тэтгэврийг хэвийн олгохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Ч.Н*******тэй утсаар ярьж ойлгуулсан гэх агуулга бүхий тайлбарыг шүүх сонсох ажиллагаа явуулсан гэж үзэхгүй.
3.4.Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч Ч.Н*******н эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь нотлогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын Улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 30/000324 дугаартай Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, Ч.Н*******н өндөр насны тэтгэврийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоон, олгохоос татгалзсан Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоон, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргах өдөр хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн олгож, үргэлжүүлэн олгохыг даалгаж шийдвэрлэлээ.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дэх хэсэг, заалтуудыг заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 оны/ 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 оны/ 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ч.Н*******н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын нйигмийн даатгалын Улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 30/000324 дугаартай Илүү олгосон тэтгэвэрийг нөхөн төлүүлэх тухай актыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, Ч.Н*******н өндөр насны тэтгэврийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс олгохоос татгалзсан Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоон, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гаргах өдөр хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн олгож, үргэлжүүлэн олгохыг даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Н*******н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсантай нь холбогдуулан уг хураамжид дүйцэх 70200 төгрөгийг хариуцагч Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ