Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 315/ШШ2025/00299

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 1 дүгээр баг, Барс төв 2-р давхарт байрлах, утас *******, Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

           “******* эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд оролцогчид:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* (цахимаар)

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           1. Нэхэмжлэгч Голомт банк ХК нь “******* эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Б.Баттогтох нь Сүхбаатар, Эрдэнэцагаан, 5-р баг, Билүүт, тоотод оршин суух хаягтай, холбоо барих утас: *******, , Голомт банкнаас ЗГ-R000579305 дижитал зээлийн гэрээгээр 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөгийг 21% хүүтэй 30 сарын хугацаатай олгосон. Голомт банкны зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.5 заалтыг зөрчиж холбоо тогтоох боломжгүй, хаяг байршилдаа байрладаггүй болно. Зээлдэгч нь 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар ЗГ-R000579305 тоот зээл 10,902,308.37 төгрөгийн өртэй байна. Энэхүү зээлийн өрийг нэхэмжлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч холбоо тогтоох боломжгүй хаяг тодорхойгүй шалтгаанаар 315/ШЗ2025/00858 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул ******* овогтой ******* (РД:*******) эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

           2. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, 2024 оны 09-р сарын 17-ны өдрийн №ЗГ-R000579305 дугаартай дижитал зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 315/ШЗ2025/00858 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Голомт банк ХК нь “******* эрэн сурвалжлуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Нэхэмжлэгч Голомт банк ХК нь ******* хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Б.Баттогтохын оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2024 оны 09-р сарын 17-ны өдрийн №ЗГ-R000579305 дугаартай дижитал зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, (хх-6-7х), зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, , (хх-8х), улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, (хх-9х), Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 315/ШЗ2025/00858 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, (хх-10-11х),  бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

             4. Иймд Голомт банк ХК-ийн “******* эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

             5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ******* регистртэй, ******* овогт *******ийн Батттогтохыг эрэн сурвалжилсугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Б.Батттогтохыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН