| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/10006/И |
| Дугаар | 191/ШШ2025/02660 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/02660
| 2025 03 31 | 191/ШШ2025/02660 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай тоотод оршин байрлах Нанокапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Их Х******* овогт Ж******* Ж*******,
Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух, С******* овогт Б******* О******* холбогдох,
256,915,763.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Hэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Ж*******, хамтран зээлдэгч Б.О нар нь Нано Капитал ББСБ-тай 2024 оны 04-р сарын 02-ны өдөр ЗГ202404-0117 тоот зээлийн гэрээ, БГ202404-0117 тоот барьцааны гэрээ байгуулан сарын 3.5 /гурав аравны таван хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай 200,000,000 /Хоёр зуун сая/ төгрөгийн зээлийг тоот хаягт байршилтай тоот гэрчилгээ, Г2206011055 бүртгэлийн дугаар бүхий 18641307640898 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалан эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зориулалтаар авсан. Зээлдэгч Ж.Ж*******, хамтран зээлдэгч Б.О нарт олгосон зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298/ дугаар тушаалаар баталсан "Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зэлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал"-ын дагуу бодож, 2024 оны 05-р сарын 02-ны өдрөөс эхлэн зээл дуусах хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөх байсан боловч 2024.05.07-ны өдөр 7,456,000 төгрөгийн төлөлт хийж үүнээс хойш зээлийн эргэн төлөлтөө хийлгүй ЗГ202404-0117 тоот зээлийн гэрээний 6.1.1 дэх /Энэхүү гэрээний хавсралт 1 дэх "Зээл буцаан төлөх хуваарь"-ийг удаа дараа зөрчсөн/ гэх заалтыг зөрчсөн тул ББСБ-ын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. ББСБ-ын зүгээс зээлийг төлүүлэхээр удаа дараа холбогдох оролдлого хийсэн боловч Зээлдэгч Ж.Ж******* нь нэг ч удаа утсаа авч байгаагүй удахгүй төлнө, газраа зарсан мөнгө нь орж ирээгүй байна, сонгууль болоод бэлэн мөнгө гаргахад хүндрэлтэй байна, газрын төлбөртөө машин авсан муу машин гээд буцаасан тул 7 хоногийн хугацаа өгөөч, дахиад өөр машин, байр авсан зарах гэж байна, хүнээсээ мөнгө авах гээд хөөцөлдөж байна 1 хоног 7 хоног хүлээгээч гэх зэргээр хааяа нэг мессеж ирүүлдэг. Зээлдэгч Ж*******ын гэрт нь 1 удаа очиход өөрөө байхгүй байсан. Хамтран зээлдэгч Оын утас үргэлж салгаатай байдаг ба 2024.10.09-c эхлэн дугаарын Viber-p дээрхтэй адил тайлбарыг хэлсээр өнөөдрийг хүргэсэн. Зээлдэгч Ж.Ж*******, хамтран зээлдэгч Б.О нарт олгосон зээлийн үндсэн төлбөр 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөг, зээлийн хүү 47,429,802.51 /дөчин долоон сая дөрвөн зуун хорин есөн мянга найман зуун хоёр төгрөг 51 мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,485,960.50 /есөн сая дөрвөн зуун наян таван мянга есөн зуун жаран төгрөг 50 мөнгө/ төгрөг, нийт 256,915,763.01 /хоёр зуун тавин зургаан сая есөн зуун арван таван мянга долоон зуун жаран гурван төгрөг 01 мөнгө/ төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч бөгөөд хариуцагч Ж.Жамсаранжавын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Нанокапитал ББСБ ХХК нь нэхэмжилсэн 256,915,763.01 төгрөгийг төлбөрийг иргэн Б.О, Ж.Ж******* нар 1 сарын дотор хуваан төлөх болно. Уг төлбөрийн дүнг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Нанокапитал ББСБ ХХК нь хариуцагч Ж.Ж*******, Б.О нарт холбогдуулан 256,915,763.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Нанокапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 256,915,763.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Ж*******, Б.О нар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Нанокапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 256,915,763.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ж.Ж*******, Б.О нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хариуцагч Ж.Ж*******, Б.О нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,442,530 төгрөгийн 721,265 төгрөгийг улсын орлогоос, 721,265 төгрөгийг хариуцагч Ж.Ж*******, Б.О нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Нанокапитал ББСБ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Ж*******, Б.О нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ