| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/00603/И |
| Дугаар | 312/ШШ2025/00910 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 312/ШШ2025/00910
2025 05 23 312/ШШ2025/00910
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн /РД:/-д холбогдох
хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.******* 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийдвэрээр Э.тэй гэр бүл цуцлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Н., 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүү Н., 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр охин Н. нарыг ээж Э.т үлдээхээр шийдвэр гарсан. Би 3 хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Шалтгаан нь: 1. Э. нь хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлэхгүй, Чех улс руу ажлын гэрээгээр гарч, тэндээ хамтран амьдрагчтайгаа ажиллаж амьдарч байгаа болно. 2. Гурван хүүхэд маань Э.ийн ээж Д.тай 6-ийн 2-р байрны 30 тоотод амьдардаг. Д. дээр мөн охин Б.Оюунцэцэгийн 1 хүүтэй нийлээд 4 хүүхэд асрамжид нь байдаг. Б.Оюунцэцэг нь хөдөө орон нутгийн томилолтоор ажиллаж, тэндээ хагас сараар байдаг болно. Тэтгэвэртээ гарсан эмээ дээрээ 4 хүүхэд байх нь анхаарал халамж дутаж байна. 3. Э. 3 хүүхдтэй маань уулзуулахгүй байгаа, цагаан сараар ч ирж золгоё гэхэд зөвшөөрөөгүй, одоо уулзуулаагүй байна. Иймд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар эцэг Н.******* намайг охин Н., хүү Н., охин Н. нартай байнгын харилцаатай байх, эцгийн эрхээ эдэлж, үүргээ хэрэгжүүлэхэд маань саад учруулж байна гэж үзэж байна. Дээрх шалтгаануудыг үндэслэн охин Н., хүү Н., охин Н. нарт хүүхдийн асрамж тогтоож өгнө үү. 3 хүүхэд маань Баян-Өндөр сумын 4-р сургуульд суралцдаг бөгөөд Н.******* миний асрамжид ирснээр 4-18-р байранд, олон жил амьдарч ирсэн гэртээ ирж, сургуульдаа ч ойртож, олон зам гарах эрсдэл багасна... гэжээ.
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Н.******* нь Д.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Н.******* нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ