Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 162

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Ч.Э,

   шүүгдэгч О.О, тэдгээрийн өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Чулуунбаатарын Ч.Э, Б овогт О.О нарт холбогдох 1710002370092 дугаартай хэргийг 2018 оны 04 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 30 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн  тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт Ч.Э

2. Монгол улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,  Б овогт О.О

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Э, О.О нар нь бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгон 5б-ын 11 тоотод оршин суух иргэн С.Нийн малын саравчинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 1 тооны ямаа, 2 тооны хонь хулгайлж бусдад 370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ч.Эгаас: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч О.Огээс: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоос мэдүүлсэн мэдүүлэг:

   Хохирогч С.Нийн “...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 08 цаг өнгөрч байх үед малын саравчиндаа ороод шалгаж үзтэл 2 хонь, 1 ямаа хулгайд алдагдсан байсан. Малын саравчнаас улаан хүрэн зүсмийн 1 тооны шүдлэн ямаа, шар халзан зүсмийн 2 тооны хээлтэй хонь алдагдсан...Цагдаагийн байгууллагаас хонь ямааг нядалсан байсан газраас нь олоод арьс шир, толгой мах зэргийг хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 17, 41 хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 28-29 хуудас/,

2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14 хуудас/

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Дамно ХХК”-ний хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 35-36 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд

          Яллагдагч Ч.Эы “...Шууд явж очоод саравчинд хашаатай байсан малнуудаас 2 хонь, 1 ямаа авч гараад би түрүүлж хашаа давж гарсан. Араас О.О нэг хонь өргөөд хашаа давуулаад өгтөл тэрийг аваад дараа нь 2 дахь хонио давуулах гэтэл эхний давуулсан хонио алдчихсан...Араас нь 1 хонь, 1 ямаагаа хашаа давуулаад хоёулаа нэг нэгээр нь өргөөд гэртээ очоод хоёуланг нь О.О гаргаж янзлаад тэр шөнөдөө унтаж амарсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 хуудас/

Яллагдагч О.Огийн “...С.Н гэдэг айлын хашааг давж ороод малын саравчнаас 2 хонь, 1 ямааг өргөж хашаа давууулсан...Гэртээ авчираад хоёуланг нь гаргаж янзлаад, ямааны махыг нь эвдэж жижиглээд хөргөгчинд хийгээд хонины махыг нь гулуузаар үлдээсэн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 62, 63 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаартай Дорнод аймгийн Хэрлэн сумын сум дундын шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-73 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.          

           

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

     Шүүгдэгч Ч.Э, О.О нар нь бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгон 5б-ын 11 тоотод оршин суух иргэн С.Нийн малын саравчинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 1 тооны ямаа, 2 тооны хонь хулгайлж бусдад 370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Нийн мэдүүлэг/хх-ийн 17, 41 хуудас/  2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 28-29 хуудас/, 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14 хуудас/, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Дамно ХХК”-ний хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 35-36 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн шүүгдэгч Ч.Э, О.О нараас бусдын малыг бүлэглэн хулгайлсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийн өмгөөлөгч Д.Ганхуяг нь шүүгдэгч нарын гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Ч.Э, О.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн бусдын малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь тэдгээрийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Ч.Э, О.О нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага үндэслэлтэй байна.

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Хохирогч С.Н нь “...О.О, Ч.Э хоёр надад хохирлын мөнгө гээд бэлнээр 450.000 төгрөг өгсөн. Одоо миний бие ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй...” /хх-ийн 40 дүгээр хуудас/ гэж мэдүүлсэн байх тул О.О, Ч.Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.О, Ч.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.

 

Шүүгдэгч О.О, Ч.Э нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.