| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01014/И |
| Дугаар | 312/ШШ2025/00904 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 312/ШШ2025/00904
2025 05 23 312/ШШ2025/00904
Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, *******, ******* цогцолборт байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******, утас:/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 236,292 төгрөг, зээлийн хүү 249,172 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,837 төгрөг, нийт 535,301 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь ******* ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцпийг хүлээн зөвшөөрч 2019 оны 08 сарын 08-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн Г.******* нь уг гэрээний үндсэн дээр 2020 оны 01 сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 2,9% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх. утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. ББСБ нь Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах журмын дагуу 2023 оны 08 сарын 28-ны өдрийн байдлаар зээлийг эрсдэлийн сангаас хааж, авлага үүсгэн хүү тооцолтыг зогсоосон бөгөөд мөн өдрөөр Г.*******ийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 236,292 төгрөг, зээлийн хүү 249,172 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,837 төгрөг нийт 535,301 төгрөг байна. Г.******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 535,301 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно... гэжээ.
Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.******* нь ******* ББСБ-ын нэхэмжилсэн 535,301 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 270,000 төгрөгөөр, 2025 оны 06 дугаар сарын 31-ний өдөр 265,400 төгрөгөөр төлж барагдуулна... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сугармаа нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 535,301 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 535,301 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2 сарын хугацаанд хувааж төлж барагдуулахаар хариу тайлбарыг ирүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 236,292 төгрөг, зээлийн хүү 249,172 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,837 төгрөг, нийт 535,301 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 236,292 төгрөг, зээлийн хүү 249,172 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,837 төгрөг, нийт 535,301 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 270,000 төгрөгөөр, 2025 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн дотор 265,400 төгрөгөөр төлнө гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сугармаа нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул зохигчийн эвлэрснийг баталж шийдвэрлэх нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 16,709 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 8,354.5 төгрөгийг, хариуцагчаас 8,354.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан үндсэн зээл 236,292 төгрөг, зээлийн хүү 249,172 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,837 төгрөг, нийт 535,301 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г.******* нь 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 270,000 төгрөгөөр, 2025 оны 06 дугаар сарын 31-ний өдөр 265,400 төгрөгөөр төлөхөөр эвлэрсэн тул зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,709 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ээс 8,354.5 төгрөгийг, төрийн сангаас 8,354.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ