Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2025/00876

 

                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

2025     05        22                                            312/ШШ2025/00876

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                      зөвшөөрснийг баталж, хэргийг

                                         хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

            Нэхэмжлэгч: ******* аймаг, Баян-Өндөр сум, ******* багт байрлах “*******” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төв /РД: *******, утас: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: ******* аймаг, Баян-Өндөр сум, Уртынгол баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД: , утас: 2/-д холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 12,983,463.86 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч *******гийн ******* нь *******ны ******* салбарын ******* тооцооны төвөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/4986468 тоот зээлийн болон БГХ/49864568 тоот барьцааны гэрээгээр 1,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээл авсан. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ/49935466 тоот зээлийн болон БГХ/49935466 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг, 2023 оны 1-р сарын 9-ны өдрийн ЗГ/49936255 тоот зээлийн болон БГХ/49936255 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 500,000 /Таван зуун мянган/төгрөг, нийт 2,000,000төгрөг, 2023 оны 1-р сарын 9-ны өдрийн ЗГ/49938501 тоот зээлийн болон БГХ/49938501 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 2,000,000 /Хоёр сая/төгрөг, нийт 4,000,000 төгрөг, 2023 оны 2-р сарын 3-ны өдрийн ЗГ/50226638 тоот зээлийн болон БГХ/50226638 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 100,000 /Нэг зуун мянган/ төгрөг, нийт 3,748,577.21 төгрөг, 2023 оны 2-р сарын 3-ны өдрийн ЗГ/50226673 тоот зээлийн болон БГХ/50226673 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 1,300,000 /Нэг сая гурван зуун мянган/төгрөг, нийт 5,048,577.21 төгрөг, 2023 оны 2-р сарын 3-ны өдрийн ЗГ/50228292 тоот зээлийн болон БГХ/50228292 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 500,000 /Таван зуун мянган/ төгрөг, нийт 5,548,577.21 төгрөг, 2023 оны 2-р сарын 4-ны өдрийн ЗГ/50233258 тоот зээлийн болон БГХ/50233258 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 100,000 /Нэг зуун мянган/ төгрөг, нийт 5,648,577.21төгрөг, 2023 оны 2-р сарын 4-ны өдрийн ЗГ/50233352 тоот зээлийн болон БГХ/50233352 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 100,000 /Нэг зуун мянган/ төгрөг, нийт 5,748,577.21 төгрөг, 2023 оны 2-р сарын 5-ны өдрийн ЗГ/50239793 тоот зээлийн болон БГХ/50239793 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 600,000/Зургаан зуун мянган/төгрөг, нийт 6,348,577.21төгрөг, 2023 оны 2-р сарын 5-ны өдрийн ЗГ/50240137 тоот зээлийн болон БГХ/50240137 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 4,00,000/Дөрвөн зуун мянган/төгрөг, нийт 6,685,869.93 төгрөг, 2023 оны 2-р сарын 6-ны өдрийн ЗГ/50250631 тоот зээлийн болон БГХ/50250631 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 100,000 /Нэг зуун мянган/ төгрөг, нийт 6,785,869.93 төгрөг, 2023 оны 2-р сарын 8-ны өдрийн ЗГ/50285152 тоот зээлийн болон БГХ/50285152 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл  /Хоёр зуун мянган/ төгрөг, нийт 6,985,869.93 төгрөг, 2023 оны 2-р сарын 9-ны өдрийн ЗГ/50296574 тоот зээлийн болон БГХ/50296574 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 1,100,000 /Нэг сая нэг зуун мянган/төгрөг,нийт 7,996,192.99төгрөг, 2023 оны 2-р сарын 9-ны өдрийн ЗГ/50297004 тоот зээлийн болон БГХ/50297004 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 700,000 /Долоон зуун мянган/төгрөг, нийт 8,696,192.99төгрөг, 2023 оны 2-р сарын 9-ны өдрийн ЗГ/50300306 тоот зээлийн болон БГХ/50300306 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 700,000 /Долоон зуун мянган/төгрөг, нийт 9,396,192.99 төгрөг, 2023 оны 2-р сарын 9-ны өдрийн ЗГ/50303437 тоот зээлийн болон БГХ/50303437 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 100,000 /Нэг зуун мянган/төгрөг, нийт 9,399,707.21төгрөг, 2023 оны 2-р сарын 9-ны өдрийн ЗГ/50304575 тоот зээлийн болон БГХ/50304575 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 200,000 /Хоёр зуун мянган/төгрөг нийт 9,599,707.21 төгрөг, 2023 оны 2-р сарын 10-ний өдрийн ЗГ/50312071 тоот зээлийн болон БГХ/50312071 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 100,000 /Нэг зуун мянган/төгрөг, нийт 9,699,707.21төгрөг, 2023 оны 2-р сарын 10- ний өдрийн ЗГ/50313471 тоот зээлийн болон БГХ/50313471 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 100,000 /Нэг зуун мянган/төгрөг, нийт 9,799,707.21төгрөг, 2023 оны 2-р сарын 11-ний өдрийн ЗГ/50333619 тоот зээлийн болон БГХ/50333619 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 300,000 /Гурван зуун мянган/ төгрөг, нийт 9,859,599.12 төгрөг, 2023 оны 2-р сарын 16-ний өдрийн ЗГ/50423283 тоот зээлийн болон БГХ/50423283 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 100,000 /Нэг зуун мянган/ төгрөг, нийт 9,629,474.63 төгрөг, 2023 оны 2-р сарын 21-ний өдрийн ЗГ/50486903 тоот зээлийн болон БГХ/50486903 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 300,000 /Гурван зуун мянган/ төгрөг, нийт 9,889,186.86 төгрөг, 2023 оны 2-р сарын 26-ний өдрийн ЗГ/50505225 тоот зээлийн болон БГХ/50505225 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 200,000 /Хоёр зуун мянган/ төгрөг, нийт 10,123,777.27 төгрөг, 2023 оны 2-р сарын 27-ний өдрийн ЗГ/50518321 тоот зээлийн болон БГХ/50518321 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 400,000 /Дөрвөн зуун мянган/төгрөг, нийт 10,428,816.69төгрөг, 2023 оны 2-р сарын 27-ний өдрийн ЗГ/50521448 тоот зээлийн болон БГХ/50521448 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 100,000 /Нэг зуун мянган/ төгрөг, нийт 10,528,816.69 төгрөг, 2023 оны 2-р сарын 28-ний өдрийн ЗГ/50530469 тоот зээлийн болон БГХ/50530469 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 100,000 /Нэг зуун мянган/ төгрөг, нийт 10,628,816.69төгрөг, 2023 оны 3-р сарын 3- ний өдрийн ЗГ/50568990 тоот зээлийн болон БГХ/50568990 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 200,000 /Хоёр зуун мянган/ төгрөг, нийт 10,828,816.69 төгрөг, 2023 оны 3-р сарын 4-ний өдрийн ЗГ/50586434 тоот зээлийн болон БГХ/50586434 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 100,000 /Нэг зуун мянган/ төгрөг, нийт 10,928,816.69төгрөг, 2023 оны 3-р сарын 5-ний өдрийн ЗГ/50593480 тоот зээлийн болон БГХ/50593480 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 200,000 /Хоёр зуун мянган/ төгрөг, нийт 11,128,816.69 төгрөг, 2023 оны 3-р сарын 5-ний өдрийн ЗГ/50595535 тоот зээлийн болон БГХ/50595535 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 200,000 /Хоёр зуун мянган/ төгрөг, нийт 11,328,816.69 төгрөг, 2023 оны 3-р сарын 5-ний өдрийн ЗГ/50596529 тоот зээлийн болон БГХ/50596529 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 100,000 /Нэг зуун мянган/ төгрөг, нийт 11,428,816.69 төгрөг, 2023 оны 3-р сарын 6-ний өдрийн ЗГ/50606458 тоот зээлийн болон БГХ/50606458 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 400,000 /Дөрвөн зуун мянган/ төгрөг, нийт 11,828,816.69 төгрөг, 2023 оны 3-р сарын 6-ний өдрийн ЗГ/50609929 тоот зээлийн болон БГХ/50609929 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 100,000 /Нэг зуун мянган/ төгрөг, нийт 11,559,453.07 төгрөг, 2023 оны 3-р сарын 7-ний өдрийн ЗГ/50622486 тоот зээлийн болон БГХ/50622486 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 300,000 /Гурван зуун мянган/ төгрөг, нийт 11,859,453.07төгрөг, 2023 оны 3-р сарын 7-ний өдрийн ЗГ/50623996 тоот зээлийн болон БГХ/50623996 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 200,000 /Хоёр зуун мянган/ төгрөг, нийт 12,059,453.07төгрөг, 2023 оны 3-р сарын 7-ний өдрийн ЗГ/50627273 тоот зээлийн болон БГХ/50627273 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 100,000 /Нэг зуун мянган/ төгрөг, нийт 12,159,453.07төгрөг, 2023 оны 4-р сарын 9-ний өдрийн ЗГ/51008757 тоот зээлийн болон БГХ/51008757 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 2,500,000 /Хоёр сая таван зуун мянган/ төгрөг, нийт 14,695,914.23төгрөг, 2023 оны 4-р сарын 9-ний өдрийн ЗГ/51009144 тоот зээлийн болон БГХ/51009144 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 174,000 /Нэг зуун далан дөрвөн мянган/ төгрөг, нийт 14,869,914.23 төгрөгийн зээлийг тус тус авсан. 2023 оны 5-р сарын 18-наас эхлэн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 402 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйл / Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/-ийн 751.4-т “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ”, 752.1-д “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтанд тулгуурлан шийдвэрлэнэ” гэж энэ хуулиар зохицуулсаны дагуу тус шаардлагыг гаргав. Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхул тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хулээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно.” гэжээ.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие ******* нь *******ны нэхэмжилсэн 12,983,463.86 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “*******” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төв нь хариуцагч Б.*******т холбогдуулан 12,983,463.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “*******” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага болох 12,983,463.86 төгрөгийг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 222,813 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 111,406.5 төгрөгийг, төрийн сангаас 111,406.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “*******” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага болох 12,983,463.86 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,813 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 111,406.5 төгрөгийг, төрийн сангаас 111,806.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төвд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.НАРМАНДАХ