| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00245И |
| Дугаар | 315/ШШ2025/00311 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 315/ШШ2025/00311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, ******* хорооллын 2 тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч:*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1991 оны 11 дүгээр сараас 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Ерөнхий боловсролын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан. Тухайн үеийн ажилд орсон тушаал болон архивын лавлагаанд миний нэрийг *******, овгийг ******* гэж буруу бичсэнээс болж ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг 1991 оны 11 дүгээр сараас 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Ерөнхий боловсролын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11/223 дугаартай лавлагаа, Баруун-Урт хотын Ерөнхий боловсролын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 36 дугаартай тушаал, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч******* нь 1991 оны 11 дүгээр сараас 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Ерөнхий боловсролын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* овогт ******* Бямбажав нь 1991 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Ерөнхий боловсролын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11/223 дугаартай лавлагаа, (1991-1994 онуудад Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Ерөнхий боловсролын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа нь *******, Бямбажав, *******ын Бямбажав гэж овогтой, овоггүй янз бүр бичигдсэн боловч архивын хадгаламжийн нэг нэгж, нэг хуудсанд сарууд нь давхардалгүй бичигдэж олгогдсон зэргийг харгалзаж овогтой ******* цалингийн лавлагаа гэж шүүх үнэлсэн болно),
Баруун-Урт хотын Ерөнхий боловсролын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 36 дугаартай тушаал, (******* *******г 1991 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс үйлчлэгчээр гэх бичилт бүхий),
5. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн 2 дугаар дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байхад 1990 онд******* манай байгууллагад үйлчлэгчээр ажилд орж, 1995 он хүртэл үйлчлэгчээр ажилласан. Д.Бямбажавыг тухайн үед ******* гэж дууддаг байсан. Дууддагаараа тушаал, цалин нь гарсан байх. Намайг ч бас гэж дууддаг байсан. Ямар ч байсан би энэ хүнтэй нэг байгууллагад үйлчлэгч хийж байсан нь үнэн.” гэх мэдүүлэг,
6. Гэрч гийн шүүхэд өгсөн: “...Бямбажав нь 1991 оны 11 дүгээр сараас 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Ерөнхий боловсролын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан. Би тухайн үед бичиг хэрэг байсан. ******* Бямбажавыг *******ын Бямбажав гэж буруу бичсэн байсан. Манай байгууллагад эгч нь ажилладаг байсан. Эгч нь ажлаасаа гарахад Бямбажав үйлчлэгчээр ажилд орж байсан. Овгийг нь сайн мэддэг. Тухайн үед яагаадалдаа гаргаснаа мэдэхгүй байна. Бямбажавыг ******* гэж дууддаг байсан. Бид хамт ажиллаж байсан нь үнэн. Би номын санч, бичиг хэрэг зэрэг ажил хийж байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд ******* овогт ******* ******* 1991 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Ерөнхий боловсролын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* 1991 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Ерөнхий боловсролын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН