| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2025/00078/И |
| Дугаар | 191/ШШ2025/02054 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/02054
| 2025 03 14 | 191/ШШ2025/02054 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ч тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК нь шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Тус ББСБ нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан ******* иргэний хэрэгт хариуцагчаар татан Я2/24/104 дугаарт нэхэмжлэл гаргасан боловч хаяг тус хороонд байдаггүй болох нь Монгол шуудан ХК-ийн шуудан хүргэгчийн магадлагаа, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Мөн нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн 99198705 дугаарын утас руу залгахад орох ярианы эрх хаагдсан байсан болох нь, 88688705 дугаарын утас руу залгахад ашиглалтад байхгүй болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байна гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 181/ШЗ2024/24221 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж байгаа тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. Өнөөдрийн байдлаар шүүх яаж дүгнэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Хариуцагчаар оролцвол зохих этгэд болох ******* нас барсантай холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзахаас илүүтэйгээр шүүхээс гарах шийдвэрээс хамааран өв залгамжлалтай холбоотой асуудал гарж ирэх байх. Барьцаа хөрөнгийг залгамжилж байгаа хүн хуулийн дагуу ямар арга хэмжээ авах уу гэдэг нь дараагийн асуудал тул нэхэмжлэлээ дэмжиж байгаа гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2024/24221 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22/2125 дугаартай зээлийн гэрээний нотариатаар батлуулбар хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22/4125 дугаартай Хөрөнгө барьцаалах гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сөртэ овогт ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1 ******* ББСБ ХХК нь *******той 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22/2125, 22/4125 дугаартай зээл болон хөрөнгө барьцаалах гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийн зээл олгосон.
2.2 Зээлдэгч *******оос зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2024/24221 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар *******ын оршин суух хаяг тодорхойгү гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. *******ийн нарын оршин суух хаяг тодорхойгүй гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/03560 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн Ерөнхий газраас *******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Гэвч ******* нас барсан болох нь Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн 2025.01.29-ний өдрийн CVL2511990001003239 дугаар нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
5. Иймд ******* ББСБ ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангахгүй орхих нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК-ийн иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА