| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01150/И |
| Дугаар | 312/ШШ2025/00866 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 312/ШШ2025/00866
Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, *******р, 8-р давхарт байрлах, ******* ХХК /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* тоотод оршин суух, *******ийн ******* /РД:*******, утас:*******/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,448,000 төгрөг, хүү 254,704.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,940.92 төгрөг, нийт 1,753,645.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч Ц.******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ******* ХХК-тай тоот бүтээндэхүүн зээлээр авах гэрээ байгуулж Galaxy A55 128GB, Samsung A53 Headphone маркийн гар утсыг нийт 1,448,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 07 дугаар сарын 31-нээс 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 19 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш ******* ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,448,000 төгрөг, хүү 254,704.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,940.92 төгрөг, нийт 1,753,645.48 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ц.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Ц.******* нь *******-аас авсан лизинг болох 1,753,645.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би одоогоор ажилгүй, түр хугацаанд гэртээ байгаа тул тус зээлийн үлдэгдэл мөнгийг 5 сарын хугацаанд сар бүр 350,000 төгрөг төлөхөөр хүсэлт гаргаж байна. Хүсэлтийг минь хүлээн авна уу. 04 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 05 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 06 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 07 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 08 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ц.*******ын шүүхэд гаргасан тайлбартай танилцсан бөгөөд хугацаа болон сард төлөх дүнг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ц.*******тхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,448,000 төгрөг, хүү 254,704.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,940.92 төгрөг, нийт 1,753,645.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,753,645.48 төгрөгийг 05 сарын хугацаанд буюу 04 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 05 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 06 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 07 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 08 сарын 30-ны өдөр 350,730 төгрөгөөр төлж барагдуулах талаар тайлбараа шүүхэд ирүүлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар нь хүлээн зөвшөөрч зохигч эвлэрсэн бөгөөд энэ нь иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,008 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******оос 21,504 төгрөгийг, төрийн сангаас 21,504 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,753,645.48 төгрөгийг хариуцагч Ц.******* нь 05 сарын хугацаанд буюу 04 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 05 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 06 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 07 сарын 30-ны өдөр 350,730 төгрөг, 08 сарын 30-ны өдөр 350,730 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигч эвлэрсэн тул зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,008 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******оос 21,504 төгрөгийг, төрийн сангаас 21,504 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ