| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0158/Э |
| Дугаар | 170 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,
улсын яллагч Д.Мөнхцэцэг,
шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буянт олхонууд овогт Рэнжавын Р.Эид холбогдох 1810004970137 дугаартай хэргийг 2018 оны 04 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Р.Э
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Р.Э нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 10-410 тоотод 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим хохирогч Б.Оийг архи уулаа, дуудчихаад хөөлөө гэж уурлан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Р.Эээс: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Б.Оийн: “...2018 оны 02 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед найз Буянжаргалтай, найзынхаа гэрт архи ууж байгаад согтчихсон болохоор Р.Эийг дуудсан, Р.Э ирээд намайг архи уулаа гэж маргалдаж байгаад намайг хөл рүү өшиглөөд ор руу түлхээд унагаасан, тэгээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохичихоод хамт гараад гэр гэр рүүгээ явсан. Тухайн үед зүүн хөл хөхөрч, баруун нүд хавдаж хөхөрсөн байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
Гэрч Б.Оийн: “...Б.О манай аав, ээж, 8 настай нэг хүүгийнхээ хамт амьдарч байгаа. Р.Э манайхны гэр бүлийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй учраас энэ хоёр одоогоор хамт амьдардаггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
Гэрч Д.Сын: “...Б.О нь манай Р.Этэй суух гэж байгаа эмэгтэй, манайхаар хааяа ирж байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Б.Бийн: “Б.О бид хоёр юм яриад уугаад сууж байтал Р.Э орж ирээд Б.Оийг айлын эзэнгүй гэрт чи яагаад архи ууж байгаа юм бэ, архи уусан юм бол яах гэж над руу залгаад байгаа юм бэ, би гадуур ажилтай явж байна гэж хэлээд хэрэлдэж байснаа Б.Оийг арагшаа ор руу нь гараараа түлхтэл унагасан. ...Би гараад өөрийн гэрийг эргэчихээд иртэл Б.О, Р.Э хоёр гараад явсан байсан. Тэгээд маргааш нь гудамжинд Б.О тааралдахад нүд нь хөхөрчихсөн байхаар нь асуутал өчигдөр Р.Э цохьсон юм шиг байна, ийм юм болсон байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн №2822 дугаартай дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Р.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Б.О утасдаад, би архи уучихсан байна, хүрч ирээд ав гэхээр нь зааж өгсөн айлд нь яваад очтол найз Б.Бтэйгээ архи уугаад сууж байхаар нь чи яагаад архи ууж байгаа юм бэ гэтэл чамд ямар хамаатай юм бэ, чи яв гэхээр нь чи өөрөө дуудчихаад яагаад хөөгөөд байгаа юм бэ гээд маргалдаж байгаад Б.О орон дээр суусан байхад нь хойш нь түлхэж унагаагаад өшиглөж, нүд рүү нь нэг удаа гараараа цохьсон. Бид хоёр бүтвэл хамт амьдрах санаатай байсан, одоо бие биенийхээ гэр орноор орж гараад явж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/,
-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 29 дүгээр хуудас/,
-Захиргааны зөрчил авагдсан тухай бүртгэл /хх-ийн 32-34 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Р.Ээд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Р.Э нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 10-410 тоотод 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим хохирогч Б.Оийг архи уулаа, дуудчихаад хөөлөө гэж уурлан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Оийн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/, гэрч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн №2822 дугаартай
Энэ хэргийн шүүгдэгч Р.Э нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Р.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал
Шүүгдэгч Р.Э нь хохирогч Б.Оийн эмчилгээний зардалд 120.000 төгрөгийг төлж барагдсуулсан. Хохирогч Б.О нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул Р.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Р.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.