2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 191/шш2025/01409

 

 

2025 02 14 191/ШШ2025/01409

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

Нэхэмжлэгч: ***байрлах Т******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** оршин суух, Г.Г******* /РД: *******/,

Хариуцагч: *** оршин суух Б.Т******* /РД: *******/ нарт холбогдох

9,267,754.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Г*******, хамтран зээлдэгч Б.Т******* 1 нар нь 2019 оны 04-р сарын 04-ны өдрийн Дугаар: 103800532371 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан Терийн банкны Цайз тооцооны товоос 2,500,000.00 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.6 хувь /жилийн 19.2 хувь/-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2019 оны 10-р сарын 17-ны өдрийн дугаар: 103800532371 тоот тээлийн болон барьцааны гэрээг байгуулан Т******* банкны Цайз тооцооны төвөөс 6,000,000.00 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг сарын 1.6 хувь /жилийн 19.2 хувь/-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус авсан.

Зээлдэгчтэй байгуулсан Дугаар: 103800532371 тоот зээлийн гэрээний дагуу 2019 оны 10-р сарын 17-ны өдрийн дугаар: 103800532371 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан Т******* банкны Цайз тооцооны говоос 6,000,000.00 төгрөгийг хариуцагчийн Т******* банкны MN******* тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон.

 

Зээлдэгч Г.Г*******, хамтран зээлдэгч Б.Т******* нар нь зээл авснаас хойш зээлийн гэрээний Хавсралт 1-д заасан "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-ийн дагуу төлбөрийг цаг хугацаанд нь төлөлгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн учир банкны зүгээс зээл төлөх мэдэгдлийг тухай бүрт өгч, уулзалтыг хийн, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх талаар урьдчилан мэдэгдэж, холбоотой ажилласан.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2,756.384.58 төгрөг, хүүнд 2,306,891.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 541.196.25 төгрөгийг тус тус төлсөн. Нэхэмжлэгч Т******* банкны зүггос зээлдэгч Гансүх овогтой Г*******-д дор дурдсан хугацаанд мэдэгдэл, албан тоотуудыг хүргүүлж, уулзалтуудыг хийсэн. Үүнд:

1 2022.01.03-ний өдрийн 5 тоот Мэдэгдэл, уулзалт гар оргөдөл

2. 2022.02.25-ны өдрийн 22/10 тоот Мэдэгдэл

3. 2022.03.23-ны өдрийн 22/16 тоот Мэдэгдэл

4. 2022.08.29-ны өдрийн 22/18 тоот Мэдэгдэл

5. 2023.09.14-ны уулзалт гар өргөдлүүдийг тус тус өгч сануулж байсан ч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага: "Т******* банк" ХК нь зээлдэгч Г.Г*******, хамтран зээлдэгч Б.Т******* нартай байгуулсан зээлийн гэрээ зөрчигдсөн тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж буйтай холбогдуулан зээлдэгч Г.Г*******, хамтран зээлдэгч Б.Т******* нараас дараах төлбөрүүдийг тус тус гаргуулах. Үүнд: 2019 оны 10-р сарын 17-ны өдрийн дугаар: 103800532371 тоот цалингийн нэмэлт зжалийн үндсэн зээлийн төлб******* үлдэгдэл болох 5,743,615.42 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3,336.969.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 151.669.21 төгрөг, нотариатын зардал 35,500 төгрөг нийт 9,267,754.11 төгрөгийг төлүүлэх. Зээлдэгч Г.Г*******, хамтран зээлдэгч Б.Т******* нараас нийт 9,267,754.11 төгрөгийг гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ..

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т******* банкны нэхэмжилсэн 9,267,754.11 төгрөгийг бүхэлд нь хүлээн . Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т******* банк ХК нь хариуцагч Г.Г*******, Б.Т******* нарт холбогдуулан 9,267,754.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г*******, Б.Т******* нарт холбогдох 9,267,754.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,234.07 төгрөгийн 81,617.035 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 81,617.035 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, хариуцагч Г.Г*******, Б.Т******* нараас улсын тэмдэгтийн хураамж 81,617.035 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т******* банк ХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА