| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01091/И |
| Дугаар | 312/ШШ2025/00861 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 312/ШШ2025/00861
2025 05 22 312/ШШ2025/00861
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, Худалдааны гудамжинд байрлах ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* тоотод оршин суух хаягтай, *******н овогт *******гийн ******* /*******3, утас:*******/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,735,687.53 төгрөг, зээлийн хүү 177,373.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,133.64 төгрөг, хуримтлагдсан хүү 7,860.29 төгрөг, нийт 3,923,054.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* овогтой *******/*******3/ нь 2024 оны 01 сарын 08-нд ******* банкнаас ******* тоот зээлийн гэрээ байгуулан 6,000,000 /Зургаан сая/ төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаагаар авсан. Зээлийн барьцаанд цалин болон өөрийн эзэмшлийн гэрийн тавилга хөдлөх хөрөнгө зэргийг тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 6.2.1 заалтыг зөрчиж, хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс удаа дараа утсаар ярьсан мөн зээл төлөх гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл 2 удаа өгсөн боловч зээлийн гэрээгээс хүлээсэн үүргээ биелүүлээгүй.Тиймээс зээлийн гэрээг цуцалж. зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна. Зээлийн гэрээний дагуу 2025 оны 05 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч ******* овогтой *******аас зээлийн үндсэн төлбөрийн өр 3,735,687.53 төгрөг, зээлийн хүүгийн өр 177,373.39 төгрөг, хуримтлагдсан хүү 7,860.29 нэмэгдүүлсэн хүү 2.133.64 төгрөг, нийт 3,923,054.85 /Гурван сая есөн зуун хорин гурван мянга тавин дөрвөн төгрөг наян таван мөнгө/. гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Б.******* нь ******* банкны нэхэмжилсэн 3,923,054.85 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,735,687.53 төгрөг, зээлийн хүү 177,373.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,133.64 төгрөг, хуримтлагдсан хүү 7,860.29 төгрөг, нийт 3,923,054.85 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,735,687.53 төгрөг, зээлийн хүү 177,373.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,133.64 төгрөг, хуримтлагдсан хүү 7,860.29 төгрөг, нийт 3,923,054.85 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,734 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 38,867 төгрөгийг, төрийн сангаас 38,867 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,735,687.53 төгрөг, зээлийн хүү 177,373.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,133.64 төгрөг, хуримтлагдсан хүү 7,860.29 төгрөг, нийт 3,923,054.85 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,734 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 38,867 төгрөгийг, төрийн сангаас 38,867 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ