2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/01410

 

 

2025 02 14 191/ШШ2025/01410

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: *** оршин суух, ******* овогт Ч*******гийн Г*******/регистрийн дугаар: *******/

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, гэрч Ч.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ч.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч.Г******* нь 1963 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаартар хотод мэндэлсэн болно. Үүнээс хойш 1981 онд 10 ангиа төгсөөд Цэргийн ерөнхий дээд сургууль-д 1981 оны 7 дугаар сарын 28-ны өдөр элсэн орж 1981 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн сургуулийн захирлын 297 тоот тушаалаар сонсогчоор элсэн суралцаж эхэлсэн болно. Дараа нь 1983 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 236 тоот тушаалаар 7 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон сургуулиас чөлөөлөн ЗХЖШ-ын 4 дүгээр газрын мэдэлд цэргийн албыг нөхөн хаалгахаар шилжүүлсэн болно. Үүний дагуу 1983 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 5/5178 дугаар албан бичгээр 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Барилгын цэргийн 030 дугаар ангид алба хааж байгаад 1984 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 5/4360 дугаар албан бичгээр тус өдрөөр тасалбар болгон сургууль сурч байсан хугацааг оролцуулан тооцож цэргийн албанаас халагдсан болно.

Гэвч надад 1981 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн олгосон №81204 тоот ЦЕДС-н гэрчилгээг олгохдоо эцгийн нэр Ч*******г Чойноо хэмээн буруу бичснээс үүдэн бүхий л тушаалууд Чойноо хэмээн Батлан хамгаалахын төв архиваас гарч ирэх болж овог нэр зөрсний улмаас намайг 1981-ээс 1984 оны хооронд цэргийн алба хаасан хэмээн Нийгмийн даатгалын байгууллагаас үзэх боломжгүй гэж хариу өгөн 2023 онд өндөр настны тэтгэвэр тогтоолгох ёстой байсан ч өнөөдрийг хүртэл тэтгэвэр тогтоолгож улсаас тэтгэвэр тэтгэмж авах эрхээ эдлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд 1981 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн олгосон №81204 тоот ЦЕДС-н гэрчилгээний жинхэнэ эзэмшигч нь ******* овогт Ч******* Г******* РД:******* намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай Ч.Г*******ийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.-т эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх гэж заасныг баримтлан, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэж заасны дагуу, эрх олгосон бичиг баримтын эзэмшигчийг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

4. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрч Ч.Г*******, Ч.Ганболд нарын тодорхойлолт, гэрч Ч.Г*******ийн мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.02.12№9/2336 тоот албан бичгээр тус шүүхэд хүргүүлсэн лавлагаа, Ч.Г*******ийн ХААТР-1 (А), ХААТР-21 (А), Ч.Г*******ийн Бүрэн дунд боловсролын үнэмлэх зэргээс үзэхэд, Ч*******гийн Г*******ийн эцгийн нэрийг Чойноо хэмээн бичиг баримтад бичсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тухайлбал, 1981 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн огноотой олгогдсон №81204 тоот ЦЕДС-н гэрчилгээнд Ч.Г*******ийн эцгийн нэр Чойноо гэж андуурч бичигдсэн байх үндэслэл тогтоогдлоо.

5. Иймд 1981 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн огноотой олгогдсон №81204 тоот ЦЕДС-н гэрчилгээний жинхэнэ эзэмшигч ******* овогт Ч*******гийн Г******* /РД:*******/ мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийг 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан, ******* овогт Ч*******гийн Г******* /РД:*******/-ийг 1981 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн огноотой олгогдсон №81204 тоот ЦЕДС-н гэрчилгээний жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Г*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА