| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/05192/И |
| Дугаар | 191/ШШ2025/01411 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/01411
| 2025 02 14 | 191/ШШ2025/01411 |
|
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: *** байрлах Д******* ******* цахилгаан станц ТӨХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*** байрлах, Х******* ******* ХХК /регистрийн дугаар: *******/-д холбогдох,
7,590,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Х******* ******* ХХК нь үйлдвэрлэлийн зориулалттай халуун ус худалдах, худалдан авах Д/2020-601 тоот гэрээг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 12 сарын хугацаагаар байгуулсан.
Гэрээний дагуу ДЦС-4 ТӨХК-иас халуун ус авч үйл ажиллагаагаа явуулж байгаад төлбөрөө бүрэн төлөлгүй, өнөөдрийг хүртэл удаа дараа ш*******уулж байна. Иймд халуун усны үндсэн төлбөр 7590 000 төгрөгийг /долоон сая таван зуун ерэн мянган/ төгрөгийг "Х******* ******* ХХК-иас гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигч талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн хариуцагч Х******* ******* ХХК-ийн захирал У.Анхбаяр бид дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Халуун усны төлбөр 7,590,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сар бүрийн 15-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 590,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д******* ******* цахилгаан станц ТӨХК нь хариуцагч Х******* ******* ХХК-д холбогдуулан 7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн ш*******лага 7,500,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сар бүрийн 15-ны өдөр 1,000,000 төгрөгөөр 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 590,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиолцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
2. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д******* ******* цахилгаан станц ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х******* ******* ХХК-д холбогдуулан 7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн ш*******лага 7,500,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сар бүрийн 15-ны өдөр 1,000,000 төгрөгөөр 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 590,000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлөхөөрр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,390 төгрөгийн 68,195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 68,195 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, хариуцагч Х******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 68,195 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д******* ******* цахилгаан станц ТӨХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА