| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/03984/И |
| Дугаар | 191/ШШ2025/06919 |
| Огноо | 2025-08-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/06919
| 2025 08 19 | 191/ШШ2025/06919 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******т оршин байрлах “КБ” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******од оршин суух овогт гийн /рд:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 25,548,294 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б. нь тай 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн тоот "Зээлийн гэрээ", тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж 23,000,000.00 /хорин гурван сая/ төгрөгийн зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч Б. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, зээлийн хүүний эргэн төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөөгүй бөгөөд тус банкнаас зээлдэгчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа утсаар холбогдож шаардаж, албан мэдэгдлийг шууданд хийсэн боловч хүлээн аваагүй ба зээлдэгч нь хамгийн сүүлд 2022 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр зээлийн хүүний төлбөрөөс 3,436.76 төгрөгийн төлөлт хийсэн байна. Зээлдэгч Б.тэй байгуулсан 3000-22/83 тоот зээлийн гэрээний хугацаа 2025 оны 4 дүгээр сарын 24-ны өдрөөр дуусгавар болсон. Иймд Б.тэй байгуулсан 3000-22/83 тоот "Зээлийн гэрээ”-ний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл болох дор дурьдсан төлбөрийг гаргуулж өгнө үү. Үүнд: Үндсэн зээл: 19,663,389.00 /арван есөн сая зургаан зуун жаран гурван мянга гурван зуун наян есөн/ төгрөг;, зээлийн хүү: 5,394,679.00 /таван сая гурван зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун далан есөн/ төгрөг; нэмэгдүүлсэн хүү: 490,226.00 /дөрвөн зуун ерэн мянга хоёр зуун хорин зургаан/ төгрөг буюу нийт 25,548,294.00 /хорин таван сая таван зуун дөчин найман мянга хоёр зуун ерэн дөрвөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: наас Б. миний бие 2022 онд 23,000,000 төгрөгийн зээлийг цалин барьцаалан авсан бөгөөд тодорхой шалтгааны улмаас төлж барагдуулаагүй зээлийн гэрээ 2025 оны 02 дугаар сард дууссан. наас нэхэмжилсэн дүн 25,548,294 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд: зээл, зээлийн хүүний тооцоолол/хх5-6/, 2025.02.20-ны өдрийн дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж/хх6-7/, эргэн төлөлтийн хуваарь/хх8,13/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/хх9/, зээлийн гэрээ/хх10-13/, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ/хх14-16/ зөвшөөрөл/хх18/, зээл хүсэгчийн анкет/хх20/, мэдэгдэл/хх22/, итгэмжлэл/23/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “” ХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 25,548,294 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.эд холбогдуулан гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь “” ХК-ийн нэхэмжилсэн 25,548,294 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285,692 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 142,846 төгрөгийг, мөн улсын орлогоос 142,846 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б. нь “” ХК-ийн нэхэмжилсэн 25,548,294 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285,692 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 142,846 төгрөгийг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн тоот данснаас 142,846 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “” ХК /рд:*******/-д буцаан олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД