Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 312/ШШ2025/00582

 

 

 

 

 

 

 

2025 04 04 312/ШШ2025/00582

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 тоот танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******, утас:*******/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:, утас:/-д холбогдох

 

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дунд эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.*******, хариуцагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: ...Э.******* миний бие 2010 онд М.*******тай танилцаж бид 2011 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин нар төрсөн. Бид хамтран амьдрах хугацаанд нөхөр удаа дараа архи, согтууруулах ундаа хэтрүүлсэн хэрэглэдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, мөрийтэй тоглоомд дантож, гэр бүлийн өмчөөс хашаа байшин, миний нэр дээрх зээлтэй байсан автомашиныг, хүүхдийн хадгаламжид байсан мөнгө, миний цалингийн зээлийг өөрийн тоглоомын өрөнд өгсөн. Түүнчлэн одоо амьдарч байгаа тоот хаягт байрлах Хаан банкны зээлтэй байрны үнэ 105,000,000 төгрөг үүнээс өөрт болон хүүхдүүддээ ноогдох хувийг нэхэмжилж байна. иймд нэхэмжлэлийг хүлээн авч хүүхдүүдийг минь миний асрамжид үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэмж гаргуулж гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ноогдох хувийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд: ...Бид хоёр 2009 онд танилцаж, 2010 оноос эхлэн хамт амьдарч, гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү төрсөн. 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин төрсөн. Би 2016 онд Солонгос улс руу явсан. Монголд ирээд гэрээ цэвэрлэж байхдаа орны араас бэлгэвч гарч, тухайн асуудлын талаар Э.*******гаас лавлаж асуухад гэрт хамаатны эгч нөхөртэйгөө ирсэн би мэдэхгүй тэр хоёрынх байх гэсэн. Энэ хүн гэр бүлээс гадуурх харилцаатай байсан тухайн үед нь ганц хоёр удаа гар хүрсэн. ... Манай охин гэрт танихгүй хүн унтаж байна гээд залгасан. Тэгээд хадам дүү, аав хоёрыг гэр рүүгээ явуулахад огт танихгүй залуу манай орон дээр унтаж байсан гэсэн. Тэгээд өглөө ажлаа тараад гэртээ ирээд энэ талаар маргалдаж хэрүүл хийгээд хөөгөөд явуулсан. Манай гэрт унтаж байсан залуугийн зургийг хадам дүүгээс аваад фейсбүүк дээр тавиад энэ залуу надтай ирж уулзаарай гэж зар тавихад тухайн залуу ирж уулзсан. Нэг биш удаа ийм үйлдэл гаргаж байгаа. Хүүхдүүдээ өөр дээрээ авна гэсэн байна би тухайн асуудлыг зөвшөөрөхгүй. Мөн Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* тоот 3 өрөө байрыг 155,000,000 төгрөгөөр үнэлж Хүрэнбулаг багт байрлах гаражийг өмчлөлд авч Э.*******д байрны 20 хувийг өгөх боломжтой... гэв.

 

3. Шүүхэд нотлох баримтаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 0156571 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Э.гийн төрсний гэрчилгээний хуулбар, Э.ын төрсний гэрчилгээний хуулбар, Орхон аймаг, Баян-Өндөр сум Зэст багийн засаг даргын ам бүлийн тодорхойлолт, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн тодорхойлолт, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн тодорхойлолт, Анхны-Оч ӨЭМТ-ийн тодорхойлолтууд, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай малчны зээлийн гэрээ, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн БГХ202352323188 дугаартай барьцааны гэрээ, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай барьцаат зээлийн гэрээ, Э.*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа, Э.*******гийн Хас банкны дугаартай дансны хуулга, Э.гийн Хас банкны дугаартай дансны хуулга, Э.*******гийн Хас банкны дугаартай дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дунд эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн болно.

 

2. Хариуцагч М.******* нь хүүхдийн асрамжийг өөрт авна гэсэн тайлбарыг гаргасан.

 

3. Зохигч 2010 онд танилцаж, 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, тэдний хамтын амьдралын хугацаанд 2010 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүү Э., 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр охин Э. нар төрсөн ба насанд хүрээгүй Э., Э. нар нь эцэг, эхийнхээ асрамжид эрүүл бойжиж өсөн торниж байгаа бөгөөд гэрлэгсэдийн хооронд хувийн таарамжгүй харилцаа бий болсон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

4. Хариуцагч М.******* гэрлэлтээ цуцлуулмааргүй байна гэх боловч шүүх тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

4.1. Хариуцагч М.******* нь согтууруулах ундааг байнга хэрэглэснээс гэрлэгсэдийн хооронд хэрүүл маргаан үүсч, таарамжгүй харилцаатай болсон, хүүхдүүдийн хувьд ч гэртээ тайван бус байдаг болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хүүхдүүдийн мэдүүлэг зэргээс тогтоогдсон, нэхэмжлэгч Э.******* эвлэрч, хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэрлэлтээ цуцлана гэж тайлбарласан тул шүүх тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч Э.******* нь 2010 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүү Э., 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин Э. нарыг өөрийн асрамжидаа үлдээнэ гэсэн ба хариуцагч М.******* хүүхдүүд төрсөн цагаасаа эцэг, эхтэйгээ хамт амьдарч, тэдний асрамжид өсөж торниж байгаа бөгөөд эх Э.******* нь хүүхдүүдээ асарч хүмүүжүүлэхэд дутагдалтай асуудал тогтоогдоогүй зэргийг харгалзан охин Б.Номин-Эрдэнэ, Б.Энэрлэн нарыг эх Э.*******ы асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар нь нэхэмжлэгч Э.******* нь хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгохоор хариуцагч М.*******гаас шаардах эрхтэй, хариуцагч М.******* нь хүүхдүүдээ асран хамгаалж, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

 

7. Хүүхдүүдийг шүүх хэдийгээр хуулийн дагуу нөхцөл байдлыг үнэлж эхийн асрамжид хууль ёсоор өгөхөөр шийдвэрлэж байгаа боловч, Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хамт байх, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах үедээ тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул эцэг М.******* нь хүүхүүддээ анхаарал халамж тавьж өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй байна.

 

8. Гэрлэгсэд эд хөрөнгийн талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд харилцан тохиролцож, Орхон аймаг Баян-Өндөр сум ******* тоот 3 өрөө байрын 180,000,000 төгрөгөөр үнэлж, 20 буюу 36,000,000 төгрөг болон гражыг *******д өгч, байрны ипотекийн зээлийн үлдэгдэл 86,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.******* нь төлөхөөр эвлэрсэн тул зохигчын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг улсын орлогод урьдчилан төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******гийн ******* /РД:*******/, ******* овогт *******ын ******* /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Э., 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Э. нарыг эх Э.*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Э.ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2010 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Э., 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Э. нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг М.*******гаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар зохигч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Заст баг тоот 38м.кв 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.*******, хүү Э., охин Э. нарын өмчлөлд үлдээж, Хаан банкны зээлийн үлдэгдэл болох 86,600,000 төгрөгийн зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу Э.******* төлж барагдуулах, 36,000,000 төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт байрлах автомашины гаражийг М.*******д өгөхөөр эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******гаас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Бадмааравданд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ