Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 172

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай,

            улсын яллагч А.Оюунгэрэл,

            шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х.Бд холбогдох 1710011340148 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, худалдагч, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт оршин суух хаягтай боловч улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х.Б

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Туул гол гудамжны 42-12 тоотод оршин суух Г.Г.Мийн гэрт үйлчлэгчээр ажиллаж байхдаа Г.Г.Мийн эзэмшлийн “Голомт” банкны виза картыг гэрээс нь нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авч 301. 037 төгрөгийн гүйлгээ хийж хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Х.Бгаас: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Г.Г.Мийн: “...2017 оны 09 дүгээр сарын 06-ны орой би эхнэр рүүгээ залгаад картаар гүйлгээ хийсэн юм уу гэж асуухад нь манай эхнэр би виза картаар гүйлгээ хийгээгүй гэсэн. Тэгэхээр нь гар утсанд хүнсний дэлгүүрээс худалдаа хийсэн гэсэн мессеж ирээд байна гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр “Голомт” банкны картаа гэрт хайсан боловч олдохгүй байна гэж байсан. Тэгээд манай эхнэр асрагч Х.Б эгчийг хардаж та миний картыг авсан уу гэж асуухад тиймээ гэж хэлсэн юм билээ. Тэгэнгүүт нь биш боллоо гэж манай эхнэр бодоод гэрийн эд зүйлсээ бүртгэж үзэхэд эмэгтэй хүний монетон ээмэг, бөгжний хослол, эрэгтэй хүний монетон бөгж алга болсон байсан гэж манай эхнэр хэлсэн. Х.Б эгчээс та яагаад ээмэг бөгж хулгайлж байгаа юм бэ гэхэд миний буруу, хохирлыг чинь төлж барагдуулъя гэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Г.Жгийн: “...Манай ээж, Х.Б нь Г.М, Х гэх хүний гэрт үйлчлэгч хийдэг байсан. 2017 оны 09 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн орчим ээж Х.Б энэ картаар гэртээ хэрэгтэй хүнсний зүйлээ авчих гэхээр нь гэрийн доор байдаг хүнсний дэлгүүрээс ойролцоогоор 190.000 төгрөгийн хүнсний зүйл аваад тэндээссээ гарч “Номин” агуулахаас 50.000 гаран төгрөгийн хүнсний эд зүйл авсан. Дараа нь 30 гаран мянган төгрөгийн бичиг хэрэгслийн зүйл авсан “Голомт” банкны Г.М гэсэн бичигтэй карт байсан. Карт нууц дугаар нэхдэггүй шууд уншигдаж байсан. Ээж нууцаар хүний карт авсан талаар надад хэлээгүй би цалингаа авсан юм байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Хэргийн талаар бусад нотлох баримтууд

Картнаас гүйлгээ хийсэн талаар гар утсанд ирсэн мэдээллийн талаархи баримт /хх-ийн 36 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Хын гэрт ажлаа хийж байхад ширээн дээр нь шаргал өнгийн түрийвч дотроос хар өнгийн гадартай банкны картыг авсан хүнсний дэлгүүрээс хүнсний зүйл авсан код нэхэхгүй байсан. Би ойрхон хүнсний дэлгүүрийн гаднаас хараад зогсож байсан.  Г.Жд хулгай хийж авснаа хэлээгүй. Мөнгө зээлээч гэхэд нь энэ картыг өгч ойр зуурын хүнсний зүйлээ ав гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 37 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/,

-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Туул гол гудамжны 42-12 тоотод оршин суух Г.Г.Мийн гэрт үйлчлэгчээр ажиллаж байхдаа Г.Г.Мийн эзэмшлийн “Голомт” банкны виза картыг гэрээс нь нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авч 301.037 төгрөгийн гүйлгээ хийж хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.Г.Мийн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Г.Жгийн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, картнаас гүйлгээ хийсэн талаар гар утсанд ирсэн мэдээллийн талаархи баримт /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.

Шүүгдэгч Х.Б нь хохирогч Г.Мд хохирлыг төлж шилжүүлсэн баримт /хх-ийн 88 дугаар хуудас/, хавтаст хэрэгт авагдсан байх тул   бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх, шүүгдэгч Х.Б  нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

           

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.