| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/00464/И |
| Дугаар | 191/ШШ2025/02382 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/02382
| 2025 03 21 | 191/ШШ2025/02382 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: С-т байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч ******* ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ХК нь /РД:*******/ нь *******т холбогдуулан 6,874,103.28 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэтэл шүүхээс 2024 оны 10-р сарын 29-ний өдөр 184/11132024/23381 тоот бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хариуцагч ******* нь оршин суудаг гэх С тоот хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд дээрх хаягт оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, 80030742, 89040899 дугаарууд холбогдох боломжгүй гэсэн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож, хариуцагчийн хаяг тодорхойгүй нөхцөл байдал үүсэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /РД:*******/-ийг сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үүгэжээ.
2. Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсайхан нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШЗ2024/23381 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №2019/000351/0041 дугаартай цалингийн зээлийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №2019/000351/0041 дугаар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2020/000351/0087-1, 2020/000351/0207-2 дугаар цалингийн зээлийн нэмэлт гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваариуд, зээлийн хүсэлт, зээл зээлийн хүүгийн тооцоолол, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1 ******* ХК нь ******* нар нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №2019/000351/0041 дугаартай цалингийн зээл хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, 6,200,000 төгрөгийн зээл олгосон.
2.2 Зээлдэгч *******ээс зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШЗ2024/23381 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ******* нь С тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. *******ийн оршин суух хаяг тодорхойгүй гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 191/ШЗ2025/04810 дугаар шүүгчийн захирамжаар Хур төрийн мэдээлэл солилцооны системээс *******ийн оршин суугаа газрын лавлагааг гаргуулсан ба лавлагаанд хариуцагч ******* нь Б тоот гэх хаяг бүртгэгдсэн байна.
Хариуцагч *******т дээрх хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлэхэд ******* өөрөө гардан авсан байна.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн оршин суугаа газар нь тодорхой буюу ******* нь Б тоот хаягт оршин сууж байгаа болох нь тогтоогдож байх тул ******* ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар хүсэлт гаргагч ******* ХК-ийн иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Сүхбаатар дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА