| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/00483/И |
| Дугаар | 312/ШШ2025/00593 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 312/ШШ2025/00593
2025 04 08 312/ШШ2025/00593
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 2-р хороо, ******* гудамж, өөрийн байранд байрлах ******* банк ХК /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:1, утас:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21,247,000 төгрөг, хүү 2,718,918 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,230 төгрөг, нийт 24,020,148 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Б.******* нь ******* банктай байгуулсан 2024 оны 07 дугаар сарын 01-ний 3007/2024/94000044499 тоот ******* банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээний дагуу 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 21,247,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар хувийн хэрэгцээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийг хүүгийн төлбөрөөс 465 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг хувиарийн дагуу сар бүр тогтмол төлөх ёстой хэдий ч төлбөрийг зээл авснаас хойшхи хугацаанд төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч Б.*******оос зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн зээл 21,247,000 төгрөг, зээлийн хүү 2,718,918 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,230 төгрөг, нийт 24,020,148 төгрөг. Б.*******оос зээлийн гэрээний үүрэгт 24,020,148 төгрөг гаргуулж ******* банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие ******* овогтой ******* нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ******* банкнаас цалингийн цахим зээл авсан. Одоо ******* банкнаас нэхэмжилсэн 24,020,148 төгрөгийг төлж барагдуулах тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан үндсэн зээл 21,247,000 төгрөг, зээлийн хүү 2,718,918 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,230 төгрөг, нийт 24,020,148 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 21,247,000 төгрөг, зээлийн хүү 2,718,918 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,230 төгрөг, нийт 24,020,148 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 278,051 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 139,025.5 төгрөгийг, төрийн сангаас 139,025.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 21,247,000 төгрөг, зээлийн хүү 2,718,918 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,230 төгрөг, нийт 24,020,148 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,051 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос 139,025.5 төгрөгийг, төрийн сангаас 139,025.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ