Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2025/00597

 

 

 

 

 

 

 

2025 04 08 312/ШШ2025/00597

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 тоот танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баян-Овоот баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баян-Овоот баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:1, утас:/-д холбогдох

 

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд: Бид хоёр 20 жил хамт амьдарч байна. Н.******* нь архи дарс уухгүй, хүүхдүүдээ бодож хамтран амьдарья гэсэн учраас бид хоёр ярилцаад гэрлэлтээ цуцлуулахгүй гэж ярилцсан. Бид эвлэрсэн гэв.

 

Хариуцагч Н.******* шүүх хуралдаанд: Буруу зүйл хийснээ ойлгож байгаа. Манай эхнэрийг явснаас хойш манай хүү сэтгэл санаагаар их унасан, их уйлсан. Цаашид архинаас гарч, амьдрал ахуйгаа сайхан болгож, хүүхдүүддээ анхаарал халамж тавина. Бид хоёр ярилцаад 10 гаруй хоног болж байна. Манай эхнэр хэсэг хугацаанд чамайг харна гэсэн. Хүүхэд маш их худлаа хэлдэг болсон ангийн дарга болон багш нараас нь мэдээлэл авдаг, миний ийм болсон шалтгаан та хоёроос болсон гэдэг. Хүүхдүүдээ бодоод гэрлэлтээ цуцлуулахгүй гэж ярилцсан. Бид хоёр эвлэрсэн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Н.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрлэгчид эвлэрсэн, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахгүй, хүүхдүүдээ бодоод цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлнэ гэж тайлбарлаж байх тул зохигчын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь иргэний хуульд болон зохигчын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Н.******* нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас 70,200 төгрөгийг, улсын орлогоос 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.

 

3. Энэ шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ