| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0178/Э |
| Дугаар | 176 |
| Огноо | 2018-05-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн, хөтлөн,
улсын яллагч Б.Соёлмаа,
шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Мд холбогдох 1710002070010 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 3 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай Ч.М
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.М нь 2017 оны 7 дугаар сарын 12-13-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оршин суух иргэн П.Гын гэрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, хаш хөөрөг, төвд хөөрөг, бугуйн цаг, монетон хос бөгж, алтан гинж, монетон гинж, мөнгөн аяга, нөүтвүүк, I pad зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, П.Гад нийт 23.095.000 төгрөгний хохирол учруулсан,
2017 оны 7 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд оршин суух Герман улсын иргэн С-ийн гэрийн цонхоор хууль бусаар дотогш нэвтэрч I phone-7 загварын гар утас, “Рierre Cardin” брэндийн “I pad Air2”, “Ingersoll” брэндийн бугуйн цаг, “Ray ben” брэндийн нүдний шил, 10.000 рубль, 850.000 төгрөг, тамхины асаагуур, “Маrlboro” тамхи, утас цэнэглэгч зэрэг эд зүйлийг хулгайлж, О К Ж С/Schnorr Oliver Karl Georg / 4.573.000 төгрөгний хохирол учруулсан,
2017 оны 7 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах А тоотод оршин суух Б.Лгийн байшингийн подвалийн цонхыг хууль бусаар хагалан орж, 16 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг нөүтбүүк, алтан ээмэг бөгж, гинж, зүүлт, мөнгөн бүс, хөөрөг, Самсунг эс-4 маркийн гар утас, цэнэглэгч, зай хураагуур, гар утасны батерей, утасны зүүлт, үүрдэг цүнх, 20.000 төгрөг 2 ширхэг, америк доллар 2-тын дэвсгэртээр 3 ширхэг, 1000 вон 1 ширхэг, 1000 иен 1 ширхэг, 10.000 хонконг доллар 2 ширхэг зэргийг хулгайлж, Б.Лд нийт 25.500.062 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ч.Маас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Гэрч Г.Сгийн: “... 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манай найз нар буюу 8 хүн ирж Архангай аймаг руу авч явах эд зүйлсээ бэлдэж байгаад бид нар манай гэрт хоносон. Маргааш нь буюу 2017 оны 7 дугаар сарын 11 -ний өглөө 10 цаг 30 минутын үед бүгд гараад явсан. 7 дугаар сарын 14-ний орой 21 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд гадна хашааны код нь ажиллахгүй болохоор нь хашаа давж ороод гэрээ онгойлгож ороход 1 давхарын хувцасны өрөөний гэрэл асаалттай, 2 давхарын миний өрөөний хувцасны өрөөний гэрэл болон подвалийн гэрэл асаалттай байсан. Мөн 1 давхарт хувцаснуудыг газарт бөөгнүүлээд тавьчихсан байсан болохоор тухайн үед нэг их анзаараагүй, гэрээ цэвэрлэх гээд аав ээж хувцаснуудыг ингэсэн юм байх гэж бодоод ээж рүү залгаж гэрэл та асаалттай орхичихсон байна гэхэд ээж нэг их ач холбогдол өгөөгүй. Ингээд би тэр өдөр гэртээ усанд орчихоод найзуудын хамт Монгол Шилтгээнд шоу үзчихээд шөнө 01 цагийн үед гэртээ ирээд унтсан 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр би гэрээсээ гараагүй, манай 2 найз ирж хоносон. Гэтэл аав ээж 2 ирээд энэ юун хувцаснууд овоолчихсон юм бэ гэхэд би та угаах гээд гаргаагүй юм уу гээд дээд өрөөнүүд рүү ороход хамаг юм онгичиж хулгай орсон байсан. Өөр манайд гадны хүн ирээгүй, Манай найзууд надтай л хамт байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 130-131 дүгээр хуудас/,
-Гэрч Д.Өгийн: “... Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал тауны хотхонд харуулын үүрэг гүйцэтгэдэг. Манайх 3 ээлжээр ээлжинд гардаг. Би 2017 оны 7 сарын 13-ны өдөр ээлжинд гарсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд тухайн хулгай орсон гэх айлын үүдэнд 14 цагийн орчимд үл таних 25-30 орчим насны 3 эрэгтэй хүн тамхи татаж байгаад буцаад орсон. Өөр тэр айлын орчимоор ямар нэгэн хүн харагдаагүй. Манай хотхон уг нь эргэн тойронд камертай боловч засвар үйлчилгээний асуудлаас болж 2 сар ажиллаагүй. Мөн харуулийн байрны хажууд Араб улсын элчин сайд амьдардаг ба 24 цагийн цагдаагийн хамгаалалттай, цагдаа нар нь 30 минут тутам гадуур эргэж тойрдог. Надад үүрэг гүйцэтгэх хугацаанд өөр хүн болон машин харагдаагүй ба тэр 2 залууг урьд өмнө нь харж байгаагүй. Мөн гэрийн эзэд нь тэр өдөр ирээгүй...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 132-133 дүгээр хуудас/,
-Хохирогч С: “...Ингээд би эхнэр хүүхдүүдийнхээ хамт 22.00 цагийн үед унтаж амарсан юм. Тэгээд өглөө нь буюу 2017 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 06 цаг 30 минутын үед би сэрээд орны дэргэд тавиур дээр байсан гар утас, I pad нь байхгүй байхаар нь гайхаад эхлээд гэр дотроо хайсан чинь эхнэр доод давхар руугаа очтол цүнхийг ухаад мөнгө алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгүүлсэн юм. ... Манай гэрээс I phone-7 загварын гар утас, Рierre Cardin брэндийн I pad Air2, Ingersoll брэндийн бугуйн цаг, Ray ben брэндийн нүдний шил, 10.000 рубль, 850.000 төгрөг, тамхины асаагуур, Маrlboro тамхи, утас цэнэглэгч зэрэг эд зүйл алдагдсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 174-176 дугаар хуудас/
-Хохирогч Т.Эын: “...2017 оны 07 дугаар сарын 27-ноос 2017 оны 07 дугаар сарын 28-нд шилжих шөнө гэрт унтаж байхад байшингийн подвалийн цонхоор гэрт хулгай орсон байна. Намайг унтаж байхад доод давхарт хүн явж байгаа чимээ дуугараад байсан ба би доод давхарт үйлчлэгч хүүхэд унтахгүй л явж байгаа юм байна гэж бодоод 2 давхарт өрөөндөө чимээ сонсоод л хэвтэж байсан, тухайн үед би цаг харахад 03 цаг болж байсан юм. Тэгээд хэсэг зуур унтаад сэртэл хүн нааш цаашаагаа яваад байгаа чимээ сонсогдоод байхаар нь би орноосоо босоод өрөөн дотор 00-ын өрөө орж бие засчихаад усаа татаад 2 давхараас Энхээ гэж үйлчлэгчээ дуудсан. Учир нь би үйлчлэгчийг унтахгүй яваад байна, яасан юм бол гэж бодсон юм. Тэгээд намайг орилоход 2 давхарт гал тогооны өрөөнд сүр сар хийх хүчтэй чимээ гарсан юм. Тэгэхээр нь би гүйгээд дээд давхараас бууж ирэхэд гал тогооны цонх дотогшоогоо дэлгэгдсэн онгорхой байсан, хажуу талын хөрш айл болох Л.Цандбилэгийн хашаа руу орсон байсан. Тэгээд хаашаа гарсаныг нь хараагүй. Гэрийн дотор эд зүйлсийг эмх замбараагүй онгойлгож эд зүйлс буулгаад, том өрөөнд өөрийнхөө гутлыг үлдээж орхисон байсан. Тэгээд би цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. ...Би хулгайд эд зүйлсээ алдсан үнэлгээ гаргах гэж компаниар үнэлүүлэхэд 100,000 төгрөгийн урсгал зардал гарсан байгаа. Миний мөнгөн хөөрөг 150,000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа болохоор би 250,000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 30-32 хуудас /
Хохирогч Б.Лгийн: “....Би Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах А тоотод амьдардаг юм. 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчим манай зээ охин болон ой 7 сартай хүүхэд наршаад бие нь өвдөөд байхаар нь гэрт нь хүргэж өгөхөөр Нархан хотхон руу яваад тэндээ хүргэнийхээ гэрт хоносон. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 9 цаг 30 минутын орчим гэртээ ирэхэд хамаг эд зүйлийг онгичсон, хулгай орсон байдалтай байсан. Доод В1 давхарын өрөөний жижиг цонхыг хагалсан байсан. ...мэдэж байгаагаар сейф дотор байсан их гарын мөнгөн аяга 2 ширхэг, бас 6 ширхэг мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга 8 ширхэг, 14 инчийн нөтбүүк, 14 инчийн нөтбүүк, алтан ээмэг, бөгж зүүлт, мөнгөн бүс, хөөрөг 1 ширхэг, S4 маркийн гар утас, повер банк, Америк, хонконг доллар, иень, монгол мөнгөн дэвсгэрт алдагдсан байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45-46 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ны ТХҮ-317/055 дугаартай хохирлын үнэлгээний дүгнэлт /1 дүгээр хх-ийн 51-58 дугаар хуудас/,
2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн /хохирогч Б.Лгийн/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хх-ийн 6-33 дугаар хуудас/
Шүүгдэгч Ч.Маас хулгайлсан гэх эд зүйлүүдийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн болон эд мөрийн баримтаар тооцсон баримтууд гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 36-40 дугаар хуудас/,
2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн Счнорр Оливер Карл Жеоргын /Schnorr Oliver Karl Georg/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хх-ийн 151-164 дүгээр хуудас/
2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Ашид билгүүн” ХХК-ны ТХҮ-317/055 дугаартай хохирлын үнэлгээний дүгнэлт /1 дүгээр хх-ийн 186-188 дугаар хуудас/,
2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн /хохирогч Т.Эын/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2 дугаар хх-ийн 6-26 дугаар хуудас/
2017 оны 08 дугаар сарын Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хх-ийн 34-35 дугаар хуудас/,
2017 онй 08 дугаар сарын 09-ний өдрийн шинжээч томилсон Лэндс ХХК-ны шинжээчийн дүгнэлт / 2 дугаар хх-ийн 37-47 дугаар хуудас/,
2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Эд мөрийн баримтаар хураан авсан, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Эд зүйлийг хүлээлгэн өгсөн /хохирогч Т.Эад/ тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 56-58 дугаар хуудас/,
2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн /хохирогч П.Гын/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 101-122 дугаар хуудас/,
2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ны ТХҮ-317/057 дугаартай хохирлын үнэлгээний дүгнэлт /2 дүгээр хх-ийн 148-151 дүгээр хуудас/,
2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Эд зүйлийг хүлээлгэн өгсөн /хохирогч П.Гад/ тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 155-156 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Яллагдагч Ч.Мын: “... 2017 оны 7 дугаар сарын 13-ны шөнө, наадам дуусаж байсан санагдаж байна гэхдээ өдрийг нь сайн санахгүй байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхоны эгнэсэн 3 давхар хувийн орон сууцнуудын дунд байх нэг айлын хашааг давж орсон. Уг орон сууцны гражийн цонхыг цүүгээр хөшиж онгойлгосон. Гражаар дамжин нэгдүгээр давхар нь гарч зочны өрөөнөөс нь зөөврийн нөүтбүүк 2 ширхэг, цагаан хаш хөөрөг, савхин оосортой бугуй цаг, төмөр оосортой бугуй цаг, эрэгтэй хүний цаг, эрэгтэй, эмэгтэй хүний монетон бөгж, алтан гинж, хос бөгж, саарал өнгийн Ай пад, монетөн гинж, ээмэг, бөгж, бэлнээр 500.000 төгрөг, мөнгөн аяга 4 ширхэг, эмэгтэй хүний хөөрөг, хар өнгийн цамц, мемөри карт, хар өнгийн чемодан, хөөрөгний даалин, үнэртэй ус, хар өнгийн дуу хураагуур, заантай мөнгөн бугуйвч, матрын арьсан бор өнгийн түрийвч, хар өнгийн цүнх, хар өнгийн рамтай нүдний шил зэрэг зүйлс хулгайлсан. Би хулгайлсан мөнгө болох эд зүйлсээ гадуур явж танихгүй хүмүүст зарж борлуулсан. Харин үлдсэн эд зүйлсийг зарж чадаагүй байж байгаад цагдаа нарт үлдэгдэл эд зүйлсийг хураалгасан ба хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа. Надад Улаанбаатар хотод ах дүү, хамаатан садан, найз нөхөд гэж байхгүй. Ажил олдохгүй мөнгө байхгүй болоод арга ядаад хулгай хийсэн. Хулгай хийсэндээ маш их гэмшиж байна. Би хүнтэй хамтарч хулгай хийдэггүй, хулгай хийсэн айлынхаа эздийг танихгүй. Шууд энэ айлийн эд зүйлсийг хулгайлъя хүнгүй байх шиг байна гэж бодоод хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 55-56 дугаар хуудас/,
-Яллагдагч Ч.Мын: “...2017 оны 06 дугаар сарын 27-ний өдөр би Өвөрхангай аймгаас хотод ажил хийх гэж ирсэн юм. Ингээд ажил олдохгүй жаахан тиймэрхүү байсан. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01 цагийн үед ганцаараа явж байгаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Маршалын гүүрний хойд талын замаар явган байж байгаад Маршал таун хотхоны урд талд байдаг 3-н давхар хаусан амины сууцнууд байхаар нь би нэг айлынх нь хашааг нь даваад нэг давхрын жижиг цонх нь онгорхой байхаар нь ороод гал тогооны өрөө орж 2 давхарт нь гарахад унтлагын өрөөнд орон дээр 2 хүн унтаж байсан. Харсан чинь гадаадын хүн бололтой харагдсан. Орныхоо дэргэд гар утсаа цэнэглэсэн байдалтай байхаар нь сэмээрхэн гар утас, Ай фатыг нь авсан юм. Мөн цаад өрөөнүүдээр явж байгаад бугуйн цаг, нэг эмэгтэй хүний түрийвч байхаар нь нээх гэхэд нээгдэхгүй болохоор нь хутгаар зүсэж байгаад бэлэн 750.000 орчим мянган төгрөг байхаар нь авсан. 10.000 рубль, маралборо тамхи, гар утасны цэнэглэгч, нүдний шил зэрэг зүйлсийг хулгайлсан юм. Би Ай фадыг Теди төв дээр танихгүй хүнд 60.000 төгрөгөө сэлбэгэнд өгсөн, гар утсыг нь 300.000 төгрөгөөр танихгүй хүнд Теди төв дээр зарсан. Би одоо тэдгээр ченжүүдийг харвал огт танихгүй.бэлэн мөнгөөр хувцас хунар элдэв зүйл аваад үрэн таран хийсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 191-192 дугаар хуудас/
-Яллагдагч Ч.Мын: “...2017 оны 07 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн амины орон сууцны гражийн цонхыг мөрөөрөө түлхэхэд онгойчихсон юм. Тэгээд дотогш орж дээшээ 1 давхар руу гарахад олон өрөөтэй орон сууц байсан. Ингээд өрөөнүүдээр явах гэсэн чинь шал нь дуугараад байхаар нь өмсөж явсан гутлаа тайлаад хөл нүцгэн явсан юм. Ингээд өрөөнүүдээр байсан тавилга болон бусад шүүгээнүүдийг үзэж байгаад шүрэн толгойтой ясан халбагатай бор өнгийн хөөрөг, монетон эрэгтэй хүний гинж, улаан толгойтой хар манан бор өнгийн даалинтай хөөрөг 1 ширхэг, хүрэн өнгийн арьсан гэртэй улаан өнгийн гадартай ком хутга 1 ширхэг, 6 сумтай гар бууны магазин, хар өнгийн гар чийдэн 1 ширхэг, хар өнгийн бууны дуран, мөнгөн хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж аваад байж байтал тэгсэн дээд 2 давхарт хүн явж байгаа чимээ гараад хэн нэгэн хүний нэр хэлээд дуудах шиг болсон тэгэхээр нь гал тогооны цонхоор нь гараад хажуу талын айлынх нь хашааг даваад хөл нүцгэн гүйгээд зугтаачихсан юм. Хулгай хийсэн айлдаа гутлаа үлдээчихсэн байсан. Энэ айлаас хулгайлсан эд зүйлс болох мөнгөн хөөргийг нь урт цагааны тэнд явж байгаад танихгүй хүнд 100,000 төгрөгөөр зарчихсан юм. Харин үлдсэн хулгайлсан эд зүйлсийг нь түр амьдарч байсан түрээсийн гэртээ хадгалж байгаад цагдаа нарт баригдсаны дараа уг айлаас авсан эд зүйлсээ бүгдийг хүлээлгэн өгсөн юм...” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 52 дугаар хуудас/
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа / 1 дүгээр хх-ийн 73 дугаар хуудас/,
- Захиргааны зөрчлийн тэмдэглэл / 1 дүгээр хх-ийн 74-78 дугаар хуудас/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1 дүгээр хх-ийн 83 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Ч.М нь 2017 оны 7 дугаар сарын 12-13-нд байранд оршин суух иргэн П.Гын гэрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, хаш хөөрөг, төвд хөөрөг, бугуйн цаг, монетон хос бөгж, алтан гинж, монетон гинж, мөнгөн аяга, нөүтвүүк, I pad зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, П.Гад нийт 23.095.000 төгрөгний хохирол учруулсан,
2017 оны 7 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд оршин суух Герман улсын иргэн Счнорр Оливер Карл Жеоргын /Schnorr Oliver Karl Georg / гэрийн цонхоор хууль бусаар дотогш нэвтэрч I phone-7 загварын гар утас, “Рierre Cardin” брэндийн “I pad Air2”, “Ingersoll” брэндийн бугуйн цаг, “Ray ben” брэндийн нүдний шил, 10.000 рубль, 850.000 төгрөг, тамхины асаагуур, “Маrlboro” тамхи, утас цэнэглэгч зэрэг эд зүйлийг хулгайлж, О К Ж С/ / 4.573.000 төгрөгний хохирол учруулсан,
2017 оны 07 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 01 цагаас 03 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, 28 дугаар амины орон сууцанд оршин суух иргэн Т.Эын гэрийн подвалийн өрөөний вакум цонхыг хууль бусаар түлхэн орж, шүрэн толгойтой, манан хөөрөг 1 ширхэг, эрэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, хөөрөгний даалин, их гарын хар манан хөөрөг 1 ширхэг, \/ictorinox гэсэн бичиглэлтэй хүрэн өнгийн арьсан гэртэй олон үйлдэлт хутга 1 ширхэг, P mod 27 гэсэн бичиглэлтэй гар бууны магазин 1 ширхэг/6 ширхэг сумтай/, Роliсе гэсэн бичиглэлтэй хар өнгийн ҮС-100 гар чийдэн 1 ширхэг, \/ОМZР гэсэн бичиглэлтэй бууны дуран 1 ширхэг, мөнгөн хөөрөг 1 ширхэг зэрэг нийт 9 төрлийн эд зүйлсийг хулгайлж, Т.Эад нийт 5.287.000 төгрөгний хохирол учруулсан,
2017 оны 7 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах А тоотод оршин суух Б.Лгийн байшингийн подвалийн цонхыг хууль бусаар хагалан орж, 16 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг нөүтбүүк, алтан ээмэг бөгж, гинж, зүүлт, мөнгөн бүс, хөөрөг, Самсунг эс-4 маркийн гар утас, цэнэглэгч, зай хураагуур, гар утасны батерей, утасны зүүлт, үүрдэг цүнх, 20.000 төгрөг 2 ширхэг, америк доллар 2-тын дэвсгэртээр 3 ширхэг, 1000 вон 1 ширхэг, 1000 иен 1 ширхэг, 10.000 хонконг доллар 2 ширхэг зэргийг хулгайлж, Б.Лд нийт 25.500.062 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч П.Гын мэдүүлэг /2хх-ийн 127-129 дугаар хуудас/ гэрч Г.Сгийн мэдүүлэг /2хх-ийн 130-131 дүгээр хуудас/, гэрч Д.Өгийн мэдүүлэг /2 хх-ийн 132-133 дүгээр хуудас/, хохирогч Счнорр Оливер Карл Жеоргын мэдүүлэг /1хх-ийн 174-176 дугаар хуудас/, хохирогч Т.Эын мэдүүлэг /2 дугаар хх-ийн 30-31, 32 дугаар хуудас/, хохирогч Б.Лгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45-46 дугаар хуудас/, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ны ТХҮ-317/055 дугаартай хохирлын үнэлгээний дүгнэлт /1 дүгээр хх-ийн 51-58 дугаар хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн /хохирогч Б.Лгийн/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1о дүгээр хх-ийн 6-33 дугаар хуудас/, шүүгдэгч Ч.Маас хулгайлсан гэх эд зүйлүүдийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн болон эд мөрийн баримтаар тооцсон баримтууд гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 36-40 дугаар хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн С /Schnorr Oliver Karl Georg/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хх-ийн 151-164 дүгээр хуудас/, 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Ашид билгүүн” ХХК-ны ТХҮ-317/055 дугаартай хохирлын үнэлгээний дүгнэлт /1 дүгээр хх-ийн 186-188 дугаар хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн /хохирогч Т.Эын/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2 дугаар хх-ийн 6-26 дугаар хуудас/, 2017 оны 08 дугаар сарын Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хх-ийн 34-35 дугаар хуудас/, 2017 онй 08 дугаар сарын 09-ний өдрийн шинжээч томилсон Лэндс ХХК-ны шинжээчийн дүгнэлт / 2 дугаар хх-ийн 37-47 дугаар хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Эд мөрийн баримтаар хураан авсан, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Эд зүйлийг хүлээлгэн өгсөн /хохирогч Т.Эад/ тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 56-58 дугаар хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн /хохирогч П.Гын/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 101-122 дугаар хуудас/, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ны ТХҮ-317/057 дугаартай хохирлын үнэлгээний дүгнэлт /2 дүгээр хх-ийн 148-151 дүгээр хуудас/, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Эд зүйлийг хүлээлгэн өгсөн /хохирогч П.Гад/ тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 155-156 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилан тогтоосон бөгөөд уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заажээ.
Шүүгдэгч Ч.Мын дээрх нэр бүхий хохирогч нарын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйлийг нь хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар үйлдэл тус бүрт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснийг шүүхээс зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Түүнчлэн энэ хэргийн шүүгдэгч Ч.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ч.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол төлбөрийн хувьд:
Шүүгдэгч Ч.М нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лд нийт 25.500.062 /хорин таван сая таван зуун мянга жаран хоёр /төгрөгний хохирол учруулсан бөгөөд хохирогч нь өөрийн хохирлоо бүрэн хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” / 1 дүгээр хх-ийн 87 дугаар хуудас/ гэсэн хүсэлтийг гаргасан,
Хохирогч Т.Эын шүрэн толгойтой, манан хөөрөг 1 ширхэг, эрэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, хөөрөгний даалин, их гарын хар манан хөөрөг 1 ширхэг, \/ictorinox гэсэн бичиглэлтэй хүрэн өнгийн арьсан гэртэй олон үйлдэлт хутга 1 ширхэг, P mod 27 гэсэн бичиглэлтэй гар бууны магазин 1 ширхэг/6 ширхэг сумтай/, Роliсе гэсэн бичиглэлтэй хар өнгийн ҮС-100 гар чийдэн 1 ширхэг, \/ОМZР гэсэн бичиглэлтэй бууны дуран 1 ширхэг зэргийг буцааж өгсөн, мөнгөн хөөрөг 1 ширхэг 150.000 төгрөгний үнэ бүхий нэг ширхэг мөнгөн хөөрөг, үнэлгээ хийлгэсэн 100.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн тул /2 дугаар хх-ийн 214 дүгээр хуудас/, нийт 250.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Т.Эад,
хохирогч П.Гад 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дунд гарын цагаан хаш хөөрөг 1 ширхэг, Apple брендийн 13 инчийн Аir mackbook саарал өнгийн зөөврийн компьютер, цэнэглэгчийн хамт, бугуйн цаг 1 ширхэг, хөөрөгний дайлан 1 ширхэг, түрийвч 1 ширхэг, цүнх 1 ширхэг, зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгчний хамт, үнэртэй ус 1 ширхэг, дуу хураагуур 1 ширхэгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дугаар хх-ийн 155 дугаар хуудас/ хэрэгт авагдсан.
Бусад эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон үнийн дүн болох нийт 8.155.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Гад, 4.573.000 төгрөгийг гаргуулж хохирогч Счонорр Оливер Карл Жеоргы-д /үнэлгээгээр 3.753.500, бэлэн 850.000 төгрөг 2-р хх-ийн 187/ тус тус олгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан Nike Air гэсэн бичиглэл бүхий хар өнгийн эрэгтэй пүүз 1 хос, NFET гэсэн бичиглэл бүхий хар өнгийн хуванцар бариултай үзүүр хэсгээрээ ховилтой шөвөг 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Мын 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 09-нийг хүртэл цагдан хоригдсон нийт 283 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж байна.