| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/10215/И |
| Дугаар | 191/ШШ2025/01422 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/01422
| 2025 02 06 | 191/ШШ2025/01422 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** оршин суух, Д.Г*******/регистрийн дугаар:*******/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Г*******, гэрч А.О*******, Ч.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1978 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Техник туслалцааны барилга трестийн харъяа Хөдөө аж ахуйн барилга угсралтын конторт мужаан, нормчин, нормчны туслахаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Дээрх ажиллаж байсан байдалтай холбоотой баримтууд олдоогүйгээс өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай Д.Г*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуХЭЗЭЭ
улийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
4. Хүсэлт гаргагч Д.Г******* Би 1978 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Техник туслалцааны барилга трестийн харъяа Хөдөө аж ахуйн барилга угсралтын конторт мужаан, нормчин, нормчны туслахаар тус тус ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Д.Г*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, БНМАУ-ын Барилгын хорооны харъяа Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн Барилга трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 303 дугаар тушаал, тушаалын хавсралт, 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 91 дүгээр тушаал, 1981 оны 4 дүгээр сары 25-ны өдрийн 43 дугаар тушаал, 1980 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 102 дугаар тушаал, гэрч А.О*******, Ч.О******* нарын мэдүүлэг, 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цэргийн алба хаасан тухай Тагнуулын ерөнхий газрын 2024.10.30№0801/3102 тоот лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийг 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан, Боржигин их авга овогт Дэжидийн Г*******/регистрийн дугаар:*******/-ыг 1978 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Техник туслалцааны барилга трестийн харъяа Хөдөө аж ахуйн барилга угсралтын конторт мужаан, нормчин, нормчны туслахаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА